Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Сурагчдын амралтаар үзэх хамгийн гоё 13 кино марафон


Сурагчдын амралтаараа өдөржин кино үзэж, гайхалтай ертөнцүүдээр аялмаар байна уу. Өдөржин, дундаа ганц ч завсарлагагүй киногоор бөмбөгдүүлж, амарсан шиг амрах боломж байна. Тэгээд бүр өдөржин гарах киног зөвхөн 1000 төгрөгөөр л үзнэ гээд бод доо. ДДЭШ ТВ сурагчдын амралтад зориулан DDISHLIVE 899 сувгаар 1/10-1/23 ныг дуустал 14 хоногийн хугацаанд 2017-оноос хойш нээлтээ хийсэн дэлхийн шилдэг кино, хүүхэлдэйн киног өдөр бүр гаргах гэж байна. Мөн бүтэн өдөржин гарах 7 киног ердөө 1000₮ үзэх боломжтой!

Тэгэхээр бүтэн өдөржин үзэх кинонууд дундаас онцлох бүтээлүүдийг сонирхуулах гэж байна. Тухайн өдөр зөвхөн энэ кинонуудаас гадна өөр олон кинонууд гарна гээд бод доо. 


1. Harry Potter (1-7 анги)

Бүх цаг үеийн хамгийн ид шидийн, гайхалтай аялал, хамгийн сэтгэл хөдлөм кинонууд бол Харри Поттер юм. Номыг нь уншаад, киног нь үзээд ханамгүй тийм гайхалтай ертөнцөөр аялах хүсэлтэй бяцхан шидтэнгүүд байвал энэ кинонууд дараалан гарах мөчийг бүү алдаарай. Мөн тус өдөр үүнээс өөр олон киног үнэгүй үзээрэй.

2021.01.13 | 17:30 | КОД: 22 | Суваг: DDISHLIVE 899

2. Step Up

Бүжгийн хэмнэлд автацгаая. Шууд л дагаад бүжиглэмээр, яг одоо гараад бүжгийн хамтлагтай болчихмоор санагдана гээч. Магадгүй дотор нуугдсан хүсэл, авьяасаа нээж, бүжгийн ертөнц рүү шунан дурлах ч юм билүү? Бас араас нь адал явдалт кинонууд ээлж дараалан хүлээж байгаа учир зурагтнаасаа бүү холдоорой.

2021.01.14 | 16:50 | КОД: 25 | Суваг: DDISHLIVE 899

3. Jumanji: The Next Level

Адал явдлаар дүүрэн цаг мөчийг бэлэглэнэ. Тоглоомын нэг хэсэг болчихсон мэт, хүнд хэцүү үеүдийг тэдэнтэй хамт туулах шиг л санагдана. Энэ бол хүүхэд залуусын заавал үзэх ёстой кино билээ. Үүнээс гадна 7 киног та нэг удаа 1000 төгрөг төлөөд л бүтэн өдөржин үзэх боломжтой.

2021.01.15 | 21:20 | КОД: 28 | Суваг: DDISHLIVE 899

4. Doctor Strange

Марвелын шидтэн, хамгийн сонирхолтой хүч чадалтай баатар залуугийн хэрхэн "баатар" болсон түүх. Мөн мэдээж удахгүй тус киноны шинэ анги гарах гэж байгаа болохоор өмнө нь заавал амжаад үзсэн нь дээр. "Alita: Battle Angel", "King Fu Panda", Төмөр хүн гээд өөр олон сонихролтой киног тус өдөр үзээрэй.

2021.01.15 | 15:20 | КОД: 28 | Суваг: DDISHLIVE 899

5. Wonder Woman

Эмэгтэй супер баатрын тухай эл бүтээлүүд маш өндөр үнэлгээтэйгээс гадна DC-гийн баатрууд дундаас хүмүүсийн хамгийн их хайрладаг баатар юм. Гайхамшигт бүсгүйн түүхийг гэрчлэх сонирхолтой хүүхэлдэйн киног заавал үзээрэй. Анимейшн бүтээлүүдийг энэ өдөр заавал сонирхоорой. 1000 төгрөгөөр эрхийг нь аваад бүтэн өдөр кинонуудаа үзээрэй.

2021.01.16 | 18:50 | КОД: 31 | Суваг: DDISHLIVE 899

6. Thor (1, 2, 3)

Марвелын супер баатруудын дундаас хүч чадлаараа гайхагдах Тор бурхны тухай кинонуудыг дараалуулан үзээрэй. Сансар огторгуй, өөр ертөнцөөр аялуулах тус кино таныг шууд л Асгардад аваачиж, дайснуудтай тулалдаж, огторгуй ертөнцөөр аялуулах болно. Мэдээж Марвелын өөр кинонууд ч мөн эл өдөр гарах болно.

2021.01.17 | 17:00 | КОД: 34 | Суваг: DDISHLIVE 899

7. Despicable Me (1,2)

Сарыг хулгайлах хорон төлөвлөгөөтэй, бяцхан минион туслахуудтай Гуру арай бяцхан охидтой учраад өөрчлөгдөх юм биш байгаа? Хүүхдүүд томчуудад ямар том нөлөөтэйг эндээс харж болно шүү. Энэ өдөр гарах ганц хүүхэлдэйн кино нь энэ биш юм шүү. Дахиад олон сонирхолтой кино бий.

2021.01.17 | 10:00 | КОД: 34 | Суваг: DDISHLIVE 899

8.  Jurassic World  

Үлэг гүрвэлүүдийг дахин амьдруулж, түүнийг очиж үзэх боломжтой болбол гоё уу? Сэтгэл хөдөлмөөр, бахадмаар биш гэж үү? Гэхдээ бас аюултай. Тэр амьтад дунд ямар ч хамгаалалтгүй, ямар ч хана хэрэмгүй зүгээр л яваад орно гээд бодоод үз дээ. Амьд үлдэхийн төлөө маш аюултай адал явдлыг туулах болно. Үүнийг үзэж тэр адал явдлыг хамт мэдрээрэй. 

2021.01.18 | 13:05 | КОД: 37 | Суваг: DDISHLIVE 899

9. How to Train Your Dragon (1,2)

Анимейшн, хүүхэлдэйн кинонд хайртай бяцхан үзэгчдийн заавал үзэх ёстой кино. Бүлтгэр том нүдтэй бяцхан луу болон түүний эзний хөөрхөн, инээд хөөрөөр дүүрэн түүх ар араасаа гарах гэж байна. Мөн араас нь "Frozen", "WALL-E" хүүхэлдэйн кинонууд гарахаас гадна "Биелэгдэшгүй даалгавар" кинонуудыг үзэх боломжтой.

2021.01.19 | 10:00 | КОД: 40 | Суваг: DDISHLIVE 899

10. Shazam!

Супер баатар, гэхдээ бүр хүүхэд шүү. Хүмүүсийн төлөө гэх сайхан сэтгэлтэй хүү супер хүч чадалтай болоод яах бол? Бас дээрээс нь бүр насанд хүрсэн хүн шиг харагдана гээч. Тэр муу хүмүүстэй яаж тулалдаж, тэр бүх гэнэтийн үйл явдлууд дунд хэрхэн адал явдалтай учрахыг үзээрэй. Мөн энэхүү өдөр өглөөнөөс хойш "Frozen II", Ахмад Америк гээд олон кино гарна шүү.

2021.01.20 | 20:45 | КОД: 43 | Суваг: DDISHLIVE 899

11. A Dog's Purpose

Амьтанд хайртай хүүхэд залуучуудын заавал үзэх ёстой сэтгэл хөдлөм кино. Эзэндээ үнэнч нохойн гайхалтай түүх энд гарах болно. Ахмад Марвел, Ахмад АМерик, Машинууд зэрэг кинонуудтай сонирхолтой өдөр өнгөрөх болно.

2021.01.21 | 17:45 | КОД: 46 | Суваг: DDISHLIVE 899

12. Inside Out

Сэтгэл хөдлөлөө ойлгохгүй, заримдаа яагаад гунигладгаа, яагаад уур хүрдгээ мэддэггүй тийм үетэй ид олон таардаг. Тэгвэл энэхүү алдартай хүүхэлдэйн кино бидэнд бүх мэдрэмж, сэтгэл хөдлөлийг гайхалтайгаар харуулж чадсан юм. Энэ өдөр олон төрлийн хүүхэлдэйн кино гарах болно.

2021.01.22 | 16:25 | КОД: 49 | Суваг: DDISHLIVE 899

13. The Hobbit (1,2)

Бөгжний эзэн киног үзэж байсан уу? Түүн дээр гардаг бяцхан одойнууд эр зориг, сайхан сэтгэлээрээ ямар олон саад бэрхшээлийг даван туулдаг билээ дээ. Энэхүү кинонд яг тийм бяцхан хоббитын тухай үзүүлнэ. Тэр гайхалтай, итгэмээргүй аялалд гарч үлгэрийн ертөнцөөр аялна. Айдас, саад бартай ихтэй ч эр зоригоороо яаж туулан гарч байгааг хамт догдлон үзээрэй.

2021.01.23 | 16:50 | КОД: 52 | Суваг: DDISHLIVE 899

Хэрхэн 1 өдрийн киног 1000₮ үзэх вэ:

Банкны аппликейшнээрээ 1'000₮-ыг шилжүүлэхдээ 899 зай аваад [Тухайн өдрийн код] зай аваад Админ дугаар-аа гүйлгээний утган дээрээ бичсэнээр үзэх боломжтой болно.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
Уржигдар
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
санал болгох
1
15 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
16 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
20 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.