Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сахилгагүйтсэн хүүхдийг ШИЙТГЭХ бус БЯСАЛГАЛ хийлгүүлдэг болжээ


АНУ-ын Мэрилэнд мужийн зарим бага сургуулиуд анги дээрээ сахилгагүйтэж, үймүүлсэн хүүхдүүдийг шийтгэх бус "Тайвшрах өрөө"-нд оруулан бясалгал хийлгүүлэх болжээ. Бага насны хүүхдүүд сэтгэл тавгүй, стресстэй, хямарсан, тогтворгүй үедээ сахилгагүйтдэг нь шинэ судалгаагаар тогтоогдсон тул хүүхдүүдэд зөөлөн хандаж, сэтгэл санаа тайвшруулах дасгал хөдөлгөөн, бясалгал хийлгүүлэх нь эерэг үр дүнтэй гэж үзжээ. 

Хажуудаа суудаг хүүхэдтэй муудалцсан сурагчийг "Тайвшруулах өрөө"-нд оруулсны дараа сэтгэгдлийг нь асуухад "Яагаад уур хүрээд байснаа ойлгосон. Жаахан амьсгалын дасгал хийсэн чинь уур хүрэхээ больчихсон. Тэгээд тайвшраад найзаасаа уучлал гуйсан" гэжээ. 

Сургуулийн сэтгэл зүйч "Тайвшруулах өрөө"-нд ажиллан, хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, өөрийгөө ойлгох, сэтгэл зүйгээ удирдах арга барилын талаар зааж өгөх юм. Мэрилэндийн бага сургуулийн сэтгэл зүйч "Нэг сурагч маань өдөржин үймүүлж, ангийнхандаа уцаарлаж, нэг л хэвийн бус ааш авир гаргах болсон. Түүнийг ангийнхнаас нь холдуулж, тайвшруулаад асуухдаа л өвөө нь саяхан нас барсан болохыг нь мэдсэн. Хүүхэд бүрийн амьдрал, сэтгэл санаа ямар байгааг бид хараад л шууд хэлж чадахгүй учир шууд шийтгэх нь хэзээд ч зөв сонголт биш" гэжээ.

Эх сурвалж: CNN


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
11 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
12 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
15 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.