Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Н.Батсуурь: Май, энэ малгайгаа та нар ав


Шинэ үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан яг одоо Монгол бөхийн өргөөнд болж байна. Уг барилдааны бүртгэлийг хоёр хоногийн туршид цахимаар урьдчилан хийсэн юм. Улсын аварга Н.Батсуурь барилдахаар бүртгүүлээгүй ч өчигдөр өөрийн цахим хуудсандаа "Маргааш барилдана" хэмээн мэдэгдээд байв. 

Хэлсэн ёсоороо барилдаанд зодоглохоор ирсэн ч хэдийн барилдах бөхчүүд бүрдсэн учир Үндэсний бөхийн холбоо түүнийг барилдуулсангүй. Үүнд уурссан Н.Батсуурь малгайгаа шидэлж "Май, энэ малгайгаа та нар ав" хэмээн хэлээд явж одов. 

Түүнээс допингийн төрлийн бодис илэрч, барилдах эрхээ 11 сараар хасуулсан ч энэ шийтгэл нь хэдийн дуусгавар болоод буй.

Сануулахад, өнгөрсөн оны 12-р сарын 29-нд зохиогдсон Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойн барилдаанд Улсын арслан Ц.Содномдорж урьдчилан бүртгүүлээгүй ч барилдаан эхлэх үед ирж зодоглосон билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Монголын багууд 3х3 сагсан бөмбөгийн Азийн цомын эхний тоглолтдоо хожлоо
2
6 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
3
7 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
санал болгох
1
6 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ДУЯА 2022.01.13 202.21.118.198

УРЬДЧИЛЖ БҮРТГҮҮЛЭЭГҮЙН ӨӨРИЙНХ НЬ БУРУУ Л БАЙХ. ТЭХДЭЭ ЮМАНД АНХНААСАА ЯГ ТАГ ЗАРЧМАА БАРИМТАЛДАГГҮЙ, ИЙМ Л ЯЛГАВАРТАЙ ХАНДДАГ ДАА МАНАЙ МОНГОЛ.

0 Хариулах