Хайх зүйлээ бичнэ үү

9 мин

ХОБО ЖИБЭ | Жижгээ, Цогтоо хоёрт боловсрол хэрэгтэй, Ж.Момоа, Л.Бонет хоёр салав, Том Холланд намхан эрийн синдромтой юу?


Жижгээ Цогтоо хоёрыг хартал нь шээр
#ТэдэндболовсролхэрэгтэйбайнаБЭЭБ

Хошин урлагийн жүжигчин хоёр залуу хөнгөмсөг явдалтай, тэнэгдүү хүмүүсийн дүр бүтээх хэрэгтэй болжээ. Тэгээд эмэгтэй хүний дүрд хувирчээ. Төгсөв.

Ийм л явдал болсон юм.  Завхай зайдан байх эхний дүрэм: Чи эмэгтэй байх ёстой! гэдэгчлэн Цогтоо, Жижгээ хоёр эмэгтэй болж хувирахгүй л бол дүр нь хангалттай тэнэг, хангалттай хөнгөмсөг болж өгөхгүй байж гэнэ. Шалиг завхай, маанаг эрчүүдийн дүр бүтээх гэхээр нэг л болохгүй юм гэнэ. Зүүдээ ярих гээд хулгайгаа гэдэг шиг сэтгэлд нэг л сэвтэй байж гэнэ. Бас мунаг, мулгуу залуусын дүр бүтээвэл нохой ч тоож шиншлэхээргүй байв. Учир нь үзэгчид эмэгтэй хүний биеэ хэрхэн авч явааг шүүх дуртай учраас энэ сэдвээр л хэдэн цаас олъё гэж санажээ. Нийгмийн хариуцлагаа бодсон ч энэ муу задарсан, завхай хүүхнүүдийн тухай сэдвийг хөндөх нь нэр хүндтэй уран бүтээлч эрчүүдийн хувьд хамгаас чухал мэт санагджээ.

Ер нь нийгэм болон эрчүүдийн ертөнц эмэгтэй хүнийг “журамт бүсгүй” байлгах гэж ихэд хичээдэг. Алхам тутамд ил далд, шууд тойруу, зурагт радио, ном сонин, эр эм, эрдэмтэн профессор докторгүй даруу төлөв, энгэр чангатай, дэг журамтай бүсгүй хүн л хамгийн үнэ цэнтэй гэж зааж сургана. Тэр шаардлагад нийцэж чадахгүй бол зайлаарай, ингээл телевизийн контент болж булайгаа дэлгэнэ гэж мэдээрэй!

Ингэхэд журамт бүсгүй гэж хэнийг хэлдэг вэ? Өдий гучин гурав наслахдаа ойлгож мэдсэнээр бол хүнтэй энгэр зөрүүлдэггүй эмэгтэйг л хэлээд байх шиг байгаа юм. Үнэ цэнгүй, хямдхан амьтан болчихгүй гээд л би чинь “Мэдэхгүй ээ би MINT UB-гийн VIP-д л... Мэдэхгүй ээ би Шангрилагийн дээд давхарт, гаагүү аагаа?” гээд ирсэн бүх саналыг буцаасаар яваа болохоор ер нь энэ унтаж хэвтэх муухай зүйлсийн талаар сайн мэддэггүй юм дөө. NMN-ий дуулдагчлан Монгол Улсын бүх иргэдийн гарын үсгийг нотариатаар баталгаажуулж, ард түмэн минь намайг хүнтэй энгэр зөрүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд л би тийм бузар булай юм хийнэ гэж боддог.

Ариун нандин бүсгүй гэдгийг гаднаас маань хараад таньж чадахгүй учраас аль болох өөрийгөө илэрхийлэх битүү хувцас хунар өмсөж, энгэр хормойгоо дарж, ичимхий монгол бүсгүй имидж бүрдүүлж явах хэрэг гардаг юм. Хүнтэй болзвол долоо, найм дахь болзооноосоо л нүд рүү нь эгцлэн харна. Биднийг гоочлоод байдаг эрчүүд эхний болзооноос л гэртээ авч харих гээд байдаг боловч тийм гоомой юм л хийж болохгүй шүү. Журамтай юм шиг сэтгэгдэл төрүүлэхийн тулд ҮГҮЙ л гээд байх хэрэгтэй. ҮГҮЙ гэдэг үгийг тэд илүү хичээх ёстой юм байна гэж ойлгоно. Гэхдээ хэт олон үгүй гэж хэлж бас болохгүй. Аль нь жинхэнэ ҮГҮЙ, аль нь худлаа ҮГҮЙ гэдгийг тэд ялгаж чадахгүй эргүүтнэ. Жинхнээсээ ҮГҮЙ гэх цагт, үнэнээсээ зайлаад өгөөч гэх үед тэд урдынх шигээ л санаж, чамайг хүчилж эхэлнэ. Эндээс хүчирхийлэл ч үүсэх магадлалтай. Ер нь эр хүнд нүүр өгнө гэдэг бол чиний юу хүсэж буйтай ямар ч хамаагүй, гагцхүү тэд чиний араас хангалттай гүйвэл өгдөг шагнал маягийн л юм. Бие махбодын дотно харилцаа гэдэг бол ерөнхийдөө бусдад өгдөг урамшуулал. Чиний юу хүсэх, мэдрэх, сэтгэл зүрх, тархи ухаандаа найдах байгалаас заяасан чадавх энд хэрэг болохгүй. Ер нь журамтай байна гэдэг жаахан ярвигтай. Чадахгүй бол тэгээд хөнгөн явдалтай, хямдхан эм болохоос өөр сонголтгүй.



Нийгэм эмэгтэй хүнийг ийм л үнэ цэнгүй, өөрөө өөрийнхөө бие махбодоо өөрийн дураар захиран зарцуулах эрхгүй, эр хүний таалал стандартад нийцүүлэх төдийгөөр хүний эрхэм чанарыг үнэлэн харуулж байна. Телевизийн контент, хошин урлагийнхан, хэвлэл мэдээлэл, өдөр тутмын харилцаа эмэгтэй хүнийг шоолон гутааж, биологийн хүйсээр нь ялгавартай илэрхийлж, жендэрийн давхар стандартаар алагчлан харуулж, “slut shaming” буюу эмэгтэй хүнийг явдалтай хэмээн шившиглэх гэж оролдсоноор алхам тутамд харагдах байдал, хувийн амьдрал, хэнтэй сууж, хэдэн хүүхэд төрүүлснээр нь доромжлон буруушаах үзэгдлийг гааруулдаг.

Жижгээ, Цогтоо хоёрын “хошигнол” жижигхэн сэдэв мэт боловч жендэрийн хэвшмэл ойлголтын далд механизмыг хөдөлгөж байдаг хүчин зүйлсийн нэг. Ерөөсөө хүний бэлгийн амьдралыг тухайн хүний эрхэм чанартай холбож ойлгодог тааруу ойлголт одоо хоцрогдсон шүү дээ эрхэм контент бүтээгчид ээ, тэр тусмаа эмэгтэй хүний сексийн амьдралын дүр байдал, хүсээгүй жирэмслэлт, нөхөн үржихүйн сэдэв бол хошигнол хийх хөгжилтэй сэдэв огт биш. Эмэгтэй хүнийг ‘slut shaming’ хийх хандлага гаарсан нийгэмд бэлгийн хүчирхийлэл газар авч, “өөрөө дуртай байсан”, “өөрөө угаасаа явдалтай” гэх зэрэг хохирогчийг буруутгах хандлага ихэсдэг. Олон бурангуй улс орны жишээнээс үүнийг харж болно. Манай жүжигчид, найруулагчид өдий хэрийн жендэрийн боловсролыг сургуулиас олж чаддаггүй юм аа гэхэд гадаад дотоодын бүтээл үзэж харж, дуураймаар, болохгүй бол манай редакц дээр ирээд жендэрийн тэгш байдлыг дэмжих сургалтанд хамрагдаарай. Урьж байна.

Жэйсон Момоа, Лиза Бонет хоёр салахаар шийдэв
#Момоаганцбиеболлоохүүхнүүдээ

“Насны зөрүүтэй хосууд салдаг” гэх хэвшмэл ойлголттой тэмцмээр байвч энэ хоёр маань салчихлөөө. Эштон Кутчер, Дэми Мур, Мэрайя Кэрри, Ник Кэннон гээд олон насны зөрүүтэй хосууд зам замаа хөөсөн лугаа энэ хоёр маань мөн л хоёр тийш болох нь. 16 жил хамт амьдарч, хоёр хүүхдийн эцэг эх болцгоосон тэд өнөө өглөөхөн хамтын амьдралдаа цэг тавихаар шийдсэн тухайгаа зарлав.

Момоа инстаграмдаа ингэж бичжээ. “Лиза бид хоёрын гэрлэлт энэ хүрээд төгсөж буй тухай мэдээг та бүхэнтэй хуваалцаж байна. Бусдад сонин болохоор бус гагцхүү цаашид өөр өөрсдийн амьдралаа нэр хүндтэй, үнэнч шударгаар үргэлжлүүлэх хүсэлтэй буй тул энэ мэдээг хуваалцаж байна. Бидний бие биенээ хайрласан хайр замхран алга болохгүй, харин өөрчлөгдөн хувьсаж бидний дунд оршсоор байх болно. Бид нэг нэгнээ ямар хүн байж, ямар амьдралаар амьдармаар байгааг хүндэтгэн, бие биедээ эрх чөлөө олгож байна. Мөн бид хүүхдүүддээ бүхнээ зориулсан хэвээр байх болно.” гэж.

Момоа анх найман настайдаа Лизаг зурагтаар харснаасаа хойш крашилж явсаар 25 настайдаа танилцаж, 2005 оноос болзож эхлээд, 2017 онд гэрлэлтээ батлуулж, нууцхан хуримын ёслол хийж байсан юм. Энэ хориод жилийн хугацаанд мань эр эхнэрээсээ том од болж, супер зэрэглэлийн жүжигчин болчихлоо. Тэгээд л гэрлэлтэнд ан цав гарч эхлэв үү дээ? За за мэдэхгүй, эхнээсээ эцсээ хүртэл арга чаргаа хэрэглээд, болохгүй болоод л салаа биз дээ. Ямартай ч “Everybody wants a piece of Jason Momoa” гэхчлэн түүний ганц бие болсон нь түүнд крашилдаг хүмүүсийн хувьд таатай л байгаа байх.

Том Холланд бие жижиг ч бэлчээр ТОМ уу?
#Чинийөндөрхэдвэ?

Наполеоны компекс буюу намхан эр хүний синдром гэдэг нь биеийнхээ өндөрт сэтгэл ханамжгүй байдлаа зан авир, үйлдлээрээ нөхөж, том харагдахыг хичээдэг эр хүнийг хэлдэг. Монголоор бие жижиг ч, бэлчээр том гэж зүйрлэдэг лугаа бэлчээр томтой харагдахыг хичээдэг хүнийг ийм синдромтой гэлцдэг аж.

“Хүн аалз” цувралын од, орчин цагт хамгийн амжилттай яваа жүжигчдийн нэг Том Холланд 173 см өндөр, найз бүсгүй Зендая нь 179 см агаад тэрээр найз бүсгүйгээсээ намхан гэж үргэлж баалуулдаг билээ. Тэдний өндрийн зөрөөнд хэт их ач холбогдол өгсөөр байгаад та бүхэн энэ хүүхдийг ийм комплекс, синдромтой болгоо хаяцан байшдээээ. Зүгээр хөөрхөн байсан хүүхдийг яаснаа хар та нар. Одоо хэлж өгье.

Холланд саяхан инстаграмаар “Ladbible” хуудасны ийм нэг постонд зүрх дарсан байна.

““Бэлгийн эрүүл мэнд” сэтгүүлийн нэгэн судалгаагаар намхан эрчүүд өндөр эрчүүдийг бодвол идэвхтэй бэлгийн амьдралтай байдаг байна. 531 эрэгтэйн дунд хийсэн тус судалгаанаас үзэхэд 175см буюу түүнээс доош өндөртэй эрчүүдийн секс хийх давтамж өндөр байжээ.”  

Энэ үнэн үү 175-ууд аа? гэсс. За за үнэн байсан ч энэ баримтаар яг яах ч билээ дээ. Энэ постон дээр л гэхэд зүв зүгээр мөрөөрөө явж байсан Шварценеггер ахын маань зургийг тавьцан. Одоо энэ судалгааг хараад өндөр эрчүүд сэтгэлээр унавал яах юм? Жэйсон Момоа, Дуэйн Жонсон, Крис Хэмсворт, Арми Хаммер эднүүс юу гэж бодохын? Тэд нарыг яа гэж байгаа юм. Ийм учраас л нэг нэгнийхээ бие хааг янз бүрээр хэлэх нь токсик соёл байгаад байгаам. Өндөр нам, өргөн нарийн, урт богино ямар ч байсан хүний үнэ цэн түүнээс шаааал хамааралгүй байдаг билээ. Эцэст нь, Том Холланд маань идэвхтэй секс хийдэг ч бай, үгүй ч бай бид тэрийг нь мэдэхийг хүсэхгүй бөгөөд түүнд хайртай хэвээр байх болно гээд таньдаг хүн нь байвал дамжуулаад өгөөрэй.

Дуа Липа, Анвар Хадид хоёр үерхлээсээ завсарлага авч байна
#Хайрболцагзаваазориулах

Хүмүүсийн салсан, нийлсэн мэдээ бичдэг над шиг хүнд “завсарлага авах” гэдэг үг сонин сонсогдов. Яг амьдрал дээр завсарлага авсан хосууд харж байсан уу та нар? Уг нь бол саллаа нийллээ гэж Дэлгэрмөрөн, Ананда хоёр шиг сенсаацалж байснаас завсарлага авлаа, энэ хугацаандаа бодож шийдээ гаргана гэвэл ухаалаг сонсогдож байгаа биз дээ? Ер нь нэг тиймэрхүү ухаалаг, тайван салалт бидэнд жиаахан дутаад байгаа шүү монголчууд аа.

Өнгөрсөн онд Жижи, Зэин, Граймс, Элон, Шон, Камила гээд салалтын жил аятай л их хүмүүс саллаа. Тэдний сүүлийг мушгиж Дуа, Анвар хоёр зул сарын өмнөхөн түр зуур хоёр тийш болж буйгаа зарласан. Хоёр жил үерхээд, хэтэрхий цаг наргүй ажлаасаа болоод уулзаж, учирч чадахгүй, тэр хэрээрээ дунд нь үл ойлголцол үүсээд байсан учир түр завсарлага авч байна гэж өөрсдөө тайлбарлажээ. Ер нь хүмүүс маш их ажилтай, нэг нэгэндээ гаргах цаг байхгүйгээс болж салах нь элбэг. Зарим нь хүсээд ч цаг гаргаж чадахгүй бол, зарим нь цаг гаргахыг хүсдэггүй байж мэднэ. Өөртөө болон дотны хүмүүстээ цаг гаргах үедээ гаргачихаж байгаарай та нар минь.

Хамгийн их уншилттай
1
2022.01.19
"Single's Inferno" шоуны оролцогч Сүн Жи-А дахин хэл аманд өртөв
2
2022.01.19
"Single's Inferno" шоунаас төрсөн хосууд одоо ч хамтдаа байгаа юу?
3
2022.01.11
Итгэмээргүй санагдах ч үргэлж "бүтдэг" амьдралын 15 ХАК
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
ХОБО ЖИБЭ | Лана Дел Рей арьс өнгөөр ялгаварлагч уу? Тээгч эхээс хүүхэдтэй болсон Приян...
2
2021.12.15
ХОБО ЖИБЭ | Билли Айлиш хэт их порн үзэж, Бен Аффлек хуучин эхнэрээ муулав
3
2021.12.08
ХОБО ЖИБЭ | Харри Поттерын хайрын дөрвөлжин, BTS-ийнхэн амармаар байна, Кайли Женнер су...
санал болгох
1
7 цагийн өмнө
Швед улс ХУДАЛ мэдээлэлтэй тэмцэх "Сэтгэл зүй хамгаалах агентлаг"-тай болжээ
2
11 цагийн өмнө
"Single's Inferno"-гийн од Сон Жиа инстаграмын бүх постоо устгаж, уучлал гуйжээ
3
12 цагийн өмнө
"Playtime 2022" ирэх долдугаар сард 4 ӨДӨР зохиогдоно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
3
5
0
0
0
1
1

Сэтгэгдэл бичих (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Unshigch 2022.01.17 194.230.147.40

Хошин шогийн контентын яг юу болохгүй байгааг сайхан бичжээ, хов жив гэсэн ийм жижиг юм бичих ээ болиод, иймэрхүү эрүүл сэтгэлгээтэй нийгмийн шүүмж маягийн нийтлэл бичвэл яасан юм бэ, Мөнхзулаа? Редактор нь хараарай!!! We want Munkhzul

0 Хариулах


Зочин 2022.01.15 66.181.161.10

Сайн бичжээ. Харах өнцөг уудам

0 Хариулах


Зочин 2022.01.14 66.181.177.110

Жижгээ Цогтоо 2-н талаар санал нэг байна,

0 Хариулах


зочин 2022.01.13 150.129.141.230

За юу ч гэмээр юм...Жижгээ Цогтоо 2 шиг ийм тэнэг ,мэдрэмжгүй баагийнууд контент хийгээд мөнгө олоод байна гэдэг нийгмээрээ тархины бөгөөд ёс зүйн тураалд орсоныг л илтгэж байна.Би ч бараг тэднээс дээр сэтгэж хүн инээлгэх байх шүү!!!Битгий ийм алиа салбадайнуудыг өөхшүүл л гэж хэлье дээ!

0 Хариулах