UBLife Logo
ХОБО ЖИБЭ

ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн 40 насаар залуу амраг

Ub.life
Ub.life
ХОБО ЖИБЭ | Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг тодрууллаа, Suga хэнтэй гэрлэх вэ? Шерийн 40 насаар залуу амраг

Хобо Жибэ булангийн уншигчид минь ээ. Хорвоо дээр чинь сонин сонин юм болж байна! Дуучин Avril Lavigne, Tyga 2 болзож буйг сонсов уу та минь? Уржигдар Парисын загварын долоо хоногийн үеэр хамт явж, үнсэлцэж үзэгдсэн тэднийг “ин ирлээшншип” гэдгийг мэдээд гайхлаа. Tyga энэхэн Америкийн хамаг хар эмэгтэйчүүд бас Kylie Jenner, Blac Chyna зэрэг сошиал одуудтай “наана цаана” болдгоороо алдартай атал хаа байсан Канадын цагаан арьст панк, альтернатив рок дуучин, эгчмэд эмэгтэйтэй болзож байх юм. Монголоор бол реппер Гинжин, дуучин Отгоо хоёр болзож буйтай агаар нэг гэх үү дээ.

За тэгтэл Kendall Jenner, Bad Bunny 2 болзож буй нь бас тодорхой болов. Өөр гэвэл дуучин Cher 75 насандаа өөрөөсөө 40 дүү залуутай үерхэж байна. Бас Мадонна 35 насаар залуу амрагтай болжээ. Энэ эмэгтэйчүүд чинь гал гал юм бэ. За тэгээд сүүлийн үеийн эрэлттэй байгаа хобо жибэг хүргэе.Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйг нэрлэвӨчигдөр олон улсын эмэгтэйчүүдийн өдөр тохиолоо. Энэ өдөр бүх л юмны шилдэг эмэгтэйчүүд тодорч, нэгдэн нийлж, хуран чуулж, цэцэг дарсаар дайлуулж, сайхан өдөр өнгөрлөө. Энэ бүхнийг хараад ер нь нэг салбар, нэг байгууллага гэлтгүй ерөөсөө энэ дэлхийн хамгийн хүчирхэг, дийлцэн эмэгтэй хэн юм бол гэж бодов. Хэн нэг агуу хүн байгаа л байх даа гэж хайсаар нэгэн гайхалтай эмэгтэйг олсноо хуваалцюу.За тэгээд хэн юм бэ дээ тэр хүн чинь гэж тэвчээргүй зарим нь бодож байгаа байх. Одоохон хэлэх гээд байна. Күй. Энэ хүн юугаараа тийм сайн сайхан юм гэвэл нэгдүгээрт маш их зүйлийг даван туулж, буй биеэрээ туршлага, ухаан болсон юм гэнэ. Хоёрдугаарт, хамгийн хүнд өвдөлтүүдийг эрэлхэгээр тэсвэрлэж чадсанаараа нэр алдар нь түгжээ. Гуравт энэ эмэгтэй өөрөө өөртөө итгэхээ хэзээ ч зогсоож байгаагүй, яаж ч унаж бүдэрсэн дахин дахин босч ирсээр байсан нь түүнийг гайхалтай нэгэн гэж олноо хүндлэгдэхэд хүрчээ.

Түүний тухай хүмүүс ярихдаа “Өө тэр бол үнэхээр гал гал. Аймар үзэсгэлэнтэй оршихуй” гэхэд зарим нь “Хүүе ээ наад хүн чинь ерөнхийлөгч юм уу ерөнхий сайд болох хэрэгтэй” гэнэ. Тэгсэн чинь зарим нь “Мэдрэмжээ зоригтой илэрхийлдэг, ерөөсөө л наад хүүхэнтэй чинь сууя’ гэнэ.  Ганц нэг уран үгтэй нь “Урсгал ус шиг, тэргэл саран шиг, харзны боргио шиг, хаврын салхи шиг” гэх мэт нэрлэж байна.

Олон юм нуршилгүй хэлэхэд тэрхүү хамгийн хүчтэй (strong, independent гэдэг утгаараа ч биш, дотоод сэтгэлийн хүч тэнцвэр, даван туулах чадвар ярьж байгаа шүү) эмэгтэй хүн болбоос ТА юм. Үүнийг уншиж буй эмэгтэй ТА бол миний олж тодруулсан тэр хамгийн сайн сайхан, үзэсгэлэнтэй, өөртөө итгэдэг, хайрладаг, бас өрөөл бусдыг өөд нь дээш нь түлхэж, татаж, дэмнэж, тэтгэж чаддаг гал гал эмэгтэй юм шүү. Монгол эмэгтэй хүний 13 шинж танд бүрдээгүй ч та байгаагаараа л төгс болохоор өөр хэн нэгний үнэлгээ, баталгаа шаардлагагүй юм. Хэрэв үүнийг хэн нэгэн хэлээгүй, танд мэдрүүлж байгаагүй бол одоо шууд өөртөө хэл, өөртөө мэдрүүл. Бусдыг битгий хүлээ. Бүх хайр, хүндлэл өөрөөс эхэлдэг билээ.Suga надтай гэрлээч!!!Зеа хүсэмжит айдолуудын нэг, фэн охидоосоо “Надтай гэрлээч” гэсэн захидал, сэтгэгдэл, зурвас хамгийн их авдаг BTS-ийн Suga өнөөдөр төрсөн өдөр нь болжээ. Армитайгаа онлайнаар төрсөн өдрөө тэмдэглэдэг уламжлалаараа лайв хийсэн байна. Энэ үеэр хамтлагийн анд Jimin нь орж ирж коммент бичжээ. Түүний коммент энэ байна.

Дараа нь J-Hope лайвын үзэгчээр нэмэгдэн, коммент бичиж орж ирсэн ба түүний коммент энэ байна.

За тэгж байтал Jungkook мөн орж ирэв. Түүний комментыг хар.

Ингээд Suga төрсөн өдрөөрөө хамтлагийнхаа 3J-ээс гэрлэх санал авав. Түүнтэй гэрлэхийг хүсэж буй охидын өрсөлдөгчид нь BTS -ийнхэн гээд бод доо. 3J-ийнхээ нэгтэй гэрлэвэл гайхах юм алга өөөөөөө.

76>37 Миний насан дээр над шиг харагдах хэцүүЭгч нь бараг эмээтэй чинь чацуу!

гэдэг чинь энд байна шүү дээ. Cher үнэхээр л насны хувьд найз залуугийнхаа эмээтэй ойролцоо байхаар. ГэвчНас гэдэг ердөө тооЭгч нь үүний нотолгоогэнээ.

Найз залуу, хөгжмийн продюсер, 37 настай Alexander Edwards нь Kanye West, Whiz Khalifа хоёрын экс Amber Rose гэж эмэгтэйтэй сууж байгаад саяхан салсан юм. Гүй ёстой ядаргаатай, энэ Холливудад зүгээр л нэг амьдралаар зүгээр л нэг амьдраад өгдөг хүн гэж алга. Заавал нэг сонин сонин хэрэг явдал, хайр дурлалд ороолдсон байх юм. Түүний залуу амрагаас Cher-ийн юунд нь дурласныг асуухад “Cher болохоор нь л дурласан” гэжээ. Үүнийг уншаад 70 хүрэхэд маань надад дурлаад явж байх 30-тай залуу байх болов уу гэж өөрөөсөө асууж үзлээ. Гүй бас юмыг яаж мэдхэв гэж бодогдож байдаг.Селена бол хайр юм

Сүүлийн үед энэ охинд тохиолдож буй зүйлс хэт төвөгтэй байгаа учраас зүгээр л түүнд хайр дэмжлэгээ илэрхийлмээр санагдах боллоо. Бүтэлгүй хайр дурлал, сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэндийн асуудал гээд хүн шаналж, уйлж, шантарч болох бүх л зүйл тохиолдсон ч Selena аль болох эерэг, эелдэг байхыг цаг ямагт л хичээж буйг нь харахад нэг бодлын хайрламаар, гэхдээ нөгөө бодлын өөрт нь хэцүү байдаг болов уу гэж өрөвдөх юм дөө. Онлайн, офлайн булличид бас тайван байлгахгүй байнга хэмлэж, харьцуулж, өөрийнхөөрөө байх боломж өгөхгүй зовоочих юм. Хүн ер нь нэрд гараад, олны танил болоод амьдрал улам ээдрээтэй болдог болохоос илүү баяр хөөртэй, жаргалтай болдоггүй гэж хэлсэн чинь хэн билээ? Мартчихаж зус гэж. Тэр хүн ямартай ч үнэн хэлжээ. Энэ Холливудад ер нь нээх жаргаад байгаа хүн байгаа эсэхт эргэлзэж байна. Хобо жибэчин хүний хувьд хэлэхэд.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
8
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.