UBLife Logo
Newsfeed

Аз жаргалтай "интроверт-экстраверт" үерхлийн 7 НУУЦ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Аз жаргалтай "интроверт-экстраверт" үерхлийн 7 НУУЦ

Нэг нь интроверт буюу дотогшоо, нөгөө нь экстраверт буюу гадагшаа зан төлөвтэй хос сэтгэл зүйн хувьд хоорондоо тохирдог ч тулгарах бэрхшээл цөөнгүй. Энэ төрлийн харилцаанд байгаа хосууд дараах 7 нууцыг мэддэг байхад алзахгүйгээр барахгүй урт удаан, аз жаргалтай харилцааг бүтээх болно. 

#1 Экставерт нь интровертдээ хүлээцтэй хандах

Интровертүүдийн хувьд хүсэл мэдрэмжээ нээлттэй илэрхийлэх нь багагүй сорилт юм. Гэхдээ интровертүүд ойр дотны цөөн хүмүүстээ нээлттэй ханддаг. Тиймээс тэр хэмжээнд хүртэл дотносохын тулд экстраверт хос нь хүлээцтэй хандвал тэр бага багаар сэтгэлээ нээх болно. 

#2 Интроверт нь экстравертдээ орон зай гаргаж өгөх

Интровертүүд олон хүмүүсийн дунд байж, сайн танихгүй хүрээлэл дунд тавгүйцдэг бол экстравертүүд эсрэгээрээ олон хүний дунд эрч хүчийг мэдэрдэг. Тиймээс түүнд энэ хэрэгцээгээ хангах орон зай, эрх чөлөөг нь олгосноор нэгнээ илүү их ойлгох болно. 

#3 Бүрэн ойлгох албагүй. Ойлгохыг хичээхэд л хангалттай 

Өөр өөр зан төлөвтэй хүмүүс нэгнийгээ ойлгоход хүндрэл тулгарах нь гарцаагүй. Цаг үргэлж нэгнээ бүрэн дүүрэн ойлгох албагүйг санаарай. Харин ойлгохыг хичээж, зөвхөн өөрийгөө бус түүнийг ч бодож шийдвэр гаргаж байх нь эрүүл харилцааны эхлэл юм. 

#4 Хэрвээ та интроверт нь бол: 

Тэр олон хүнтэй газраар хамт явж, найзууддаа таныг танилцуулж, үдэшлэгт цагийг тусдаа өнгөрүүлэхийг хүсэж магадгүй. Найзууддаа таныг танилцуулчхаад түрхэн зуур орхиод явахад л интровертүүд сандарч, танихгүй хүмүүсээс айж мэднэ. Гэлээ гээд түүнд гомдоллох хэрэггүй. Түүний оронд өөрийгөө тавьж, хэрэгцээг нь ойлгодог байгаарай. 

#5 Хэрвээ та экстраверт нь бол: 

Интроверт найз охин / залуу тань таныг найзууддаа танилцуулахгүй, олон нийтэд үерхлээ зарлахыг хүсэхгүй байх вий. Энэ нь танаас санаа зовсондоо биш, тэр хувийн орон зайгаа чухалчлан, нухацтай ханддаг болохоор л тэр. Цаг нь болохоор тэр өөрөө шийдэж, таныг өөрийн хувийн орон зайдаа оруулах хүртэл бүү яаруулаарай. 

#6 Түүний дуртай зүйлийг сонирхох

Интровертүүд ганцаараа цагийг өнгөрөөж, ганцаараа хийдэг бүтээлч зүйлст татагдах нь бий. Харин экстравертүүд олон хүнтэй тоглолтод очин, тайзан дээр гарч бүжиглэхийг ч хүсэж мэднэ. Аль алийг нь ганцаараа хийхээс татгалзсаар ирсэн бол хамтдаа хийж үзсэнээр нэгнээ танихын зэрэгцээ огт мэдэрч үзээгүй сонирхолтой мэдрэмжээ авах ч юм бил үү? 

#7 Харилцан тэнцүү хүчин чармайлт гаргах

Зөвхөн энэ төрлийн үерхэл гэлтгүй, бүхий л аз жаргалтай үерхлийн нууц энэ. Зөвхөн экставерт нь л интровертээ ойлгож гэж хичээж, бусадтай өнгөрүүлэх цагаа багасгах шаардлагагүй. Нэгнээ ойлгож, онцлог зан төлөвийг нь хүлээн зөвшөөрдөг "күүл" хос байгаарай. 

Эх сурвалж: Psych2Go 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.