UBLife Logo
Newsfeed

Ажлаа ХУРДАН ХУГАЦААНД дуусгахад тань туслах 5 зөвлөмж

Ub.life
Ub.life
Ажлаа ХУРДАН ХУГАЦААНД дуусгахад тань туслах 5 зөвлөмж

Бүх ажлаа нарийн төлөвлөж, жижиг зүйлийг ч орхилгүй анхаарна нь гэдэг ажилдаа хариуцлагатай, сайшаалтай чанар мөн хэдий ч нөгөөтээгүүр хэт няхуур байдал нь заримдаа аливаа ажлыг гүйцэтгэхэд их цаг авах талтай байдаг шүү дээ. Тиймээс өнөөдрийн хүргэж байгаа 5 зөвлөмжийг 10 минутын ажлыг ч нэг цагийн ажил болгож “чаддаг” төгс төгөлдөр лүү тэмүүлэгч танд зориулж байна. Ажлаа, даалгавар танд нэг л явж өгөхгүй, удаашралтай байгаа бол дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үзээрэй. 

Одоо гаргаж байгаа шийдвэрээ эцсийнх гэж бүү бод

Яг энэ мөчид аль нь хамгийн сайн сонголт вэ гэдгийг бодож үзээд гаргасан өнөөдрийн шийдлээ та “А төлөвлөгөө” гэж бодоорой.

“Үүрд” гэх хандлага нь нэг талаараа төгс төгөлдөр лүү тэмүүлэх үзэл юм. “Энэ ч түр зуурын шийдэл шүү” гэж бодох нь танд үүрэгт ажлаа дарамт багатайгаар, хурдан эхлүүлэхэд тусална. Зургийн жаазны дэлгүүрт очоод аль жаазыг авахаа шийдэж чадахгүй байвал аль нэгийг нь л авчих. Хэдэн сар байлгаж байгаад сольчхож болно шүү дээ, үүрд энэ жаазыг хадгалах албагүй гэдгийг шийдвэр гаргахдаа та санаарай.

Түр зуурын шийдэл гэсэн сэтгэлгээ нь бидэнд өнөөдөр өөрт байгаа бүх нөөц чадвараа гаргаж ажиллах бололцоог өгдөг. Apple компанийн өмнө нь хийж байсан утас, төхөөрөмжүүд байгаагүй бол өнөөдрийн Iphone-ийг хийж чадахгүй байх байсан. Шинэ ажил эхэлж байгаа хэн бүхэн анхнаасаа сайн хийж чадахгүй нь тодорхой. Харин энэ бүхэн бүтэлгүйтэл биш гайхалтай үр дүнд хүрэх үйл явц гэдгийг та битгий мартаарай.

Өөрийн шалгууруудыг багасга

Шийдвэр гаргахдаа хугацаа алдаж байгаа бол өөрийн шалгууруудаа буулгаад үзээрэй. Амралтаараа аяллаар явах газар сонгохдоо уултай, устай, модтой, сүлжээтэй байх ёстой гэх мэтчилэн олон шалгуур тавиад хайвал цаг их орно. Тэгвэл өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ аль шалгуураа буулгах вэ?

А. Хамгийн тодорхой бус, таныг эргэлзүүлж байгаа шалгуураа орхи

Б. “Ийм байх ёстой, энэ заавал ч үгүй байх ёстой” гэсэн шалгуур дундаас тань хамгийн чухал биш гэж бодогдсон шалгуураа орхи.

С. Урт хугацааны үр дүнд л хамааралтай шалгуураа орхи.

Хамгийн төвөгтэй хэсгийг түр зуур үлдээгээд, дахин оролд

Заримдаа аливаа ажлыг хамгийн хурдан гүйцэтгэх зам нь хамгийн төвөгтэй даалгаврыг түр зууртаа үлдээх байдаг. Гэрийн даалгавруудаа хийхэд хүртэл хамгийн хэцүү их даалгавраа сүүлд нь үлдээж байгаад хийвэл хурдан дуусдаг шүү дээ.

 Ажлынхаа хамгийн төвөгтэй хэсгийг яг нэг л аргаар шийдэл хайгаад байлгүй түр үлдээж байгаад дахин өөр аргаар шийдэл олох нь ч бас таны цагийг хэмнэхэд тусална.

Өөр өнцгөөс төсөөлөөд үзээрэй

Аливаа даалгавар ажлыг гүйцэтгэх үед бидэнд эргэлзэж, зогсонги байдалд орох үе гардаг шүү дээ. Тэр үед та өөрийгөө өөр нөхцөлд байгаа мэтээр төсөөлөөд үзээрэй. Өөр хүний хүний өмнөөс сонголт хийж шийдвэр гаргаж байгаа аль эсвэл маш тулгамдсан яаралтай үед байгаа бол би яах вэ гэх мэтээр олон өөр талаас төсөөлөөд үзвэл яагаад эргэлзээд байснаа, асуудал юунд байсныг хялбархан ойлгож чадна. Жишээ нь, та олон сонголт хийх гэж байгаа бол сонголтоо 3 болгож багасгаад маргааш нь 3 зүйлээс сонголтоо хийвэл илүү хялбар шүү дээ.

Бүү хэтрүүлэн бод

Аливааг хэт боддог хүмүүс уян хатан чанартай байдаг. Бүх боломжийг бодож, бүгдийг нь оролдож үзэхийг хүсдэг бас хичээдэг. Уян хатан байдал сайн зүйл ч заримдаа цаг хугацаа хэтэрхий их алдаж болно шүү дээ. Заримдаа 10 минутын ажлыг ч тал талаас нь бодсоор 1 цаг цаашлаад бүтэн өдрийн ажил ч болгох боломжтой. Иймээс та өөрийн алтан цагаа хэмнэхийн тулд чухал гэж бодсон цөөхөн хэдэн хувилбар, чиглэл гаргаарай.

Бэлтгэсэн: Ү.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: www.psychologytoday.com

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.