Нэгдүгээр сарын 18-нд Италийн сенатын гишүүдийн "Мэдээллийн ил тод байдлын тухай" Zoom хурлын үеэр Final Fantasy VII-ийн Тифа Лохартын насанд хүрэгчдийн бичлэг гарч эхэлжээ.

Хурлын эхний 30 минут тун аятайхан болж байжээ. Уулзалтын үеэр "Parisi"-г танилцуулах болоход дэлгэцээ хуваалцаж байсан хүний дэлгэцэн дээр насанд хүрэгчдийн бичлэг гарч эхэлжээ.

Нэгэн сенатор "Энэ юу вэ" хэмээн асуусан бөгөөд зохион байгуулагчид тэрхүү хүний дуудлагыг тасалж, дүрсийг зогсоожээ.