Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр эхэллээ


Сэтгүүл зүйн агуулга дахь жендэрийн тэгш байдлыг дэмжих, хүйсийн хэвшмэл ойлголтоос ангижрах, хэвлэл мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготой сэтгүүлч, редакторуудын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөр зарлаж, албан ёсоор хөтөлбөрөө нээлээ. 



Уг хөтөлбөрт бүртгүүлсэн сэтгүүлчдээс сонгон шалгаруулснаар 25 сэтгүүлч гурван өдрийн турш багш, менторуудын удирдлаганд мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй үйл ажиллагаа, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн сургалтанд хамрагдаж эхэллээ.  Хөтөлбөрийн төгсгөлд 15 оролцогч "Мэдрэмжтэй өнцөг" бүтээлийн тэтгэлэг гардан авах юм. Нийт 15 сая төгрөгийн тэтгэлгийн санг сэтгүүл зүйн бүтээлийн шаардлага хангасан уг бүтээлүүдэд зориулах билээ.

Тус тэтгэлэгт хөтөлбөрт Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Завхан, Увс, Дорноговь, Орхон зэрэг арваад аймгаас орон нутгийн сэтгүүлч, редакторууд оролцож буй. Харин багш, ментороор Хэвлэл мэдээллийн зөвлөл, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төв,  Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Хүмүүнлэгийн ухааны их сургууль зэрэг байгууллагын багш, мэргэжилтнүүд болон хэвлэл мэдээллийн туршлагатай редакторууд ажиллаж байна.


“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулав.

Хамгийн их уншилттай
1
Уржигдар
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
2023.09.18
Фото: Үндэсний номын баярын хамгийн өнгөлөг, "күүл" асар ЮУ байв?
2
2023.06.22
FactCheck: Монголын парламентын хүйсийн төлөөлөлд “шодоргос” хэрэгтэй байна
3
2023.06.10
Сонгогчийн өдөрлөг: Оролцоо гэдэг бол эрх мэдэл, төлөөлнө гэдэг бол хариуцлага
санал болгох
1
4 цагийн өмнө
Онцлох уран бүтээлч: "Teresa in The Moon" хамтлаг
2
4 цагийн өмнө
Намрын навчсыг мэдэрч, дурсамж бүтээх болзооны 11 санаа
3
4 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.