UBLife Logo
Мэдрэмжтэй мэдээлье

"Мэдрэмжтэй мэдээлье" тэтгэлэгт шалгарсан ШИЛДЭГ 15 санаа

Ub.life
Ub.life
"Мэдрэмжтэй мэдээлье" тэтгэлэгт шалгарсан ШИЛДЭГ 15 санаа

Сэтгүүл зүйн агуулга дахь жендэрийн тэгш байдлыг дэмжих, хүйсийн хэвшмэл ойлголтоос ангижрах, хэвлэл мэдээллээр дамжуулан шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготой сэтгүүлч, редакторуудын “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрөө эхлүүллээ. Уг хөтөлбөрт бүртгүүлсэн сэтгүүлчдээс шилдэг санааг танилцуулсан 15 оролцогчид "Мэдрэмжтэй мэдээлье" тэтгэлэг гардуулав. Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан сэтгүүлчид өнөөдөр танилцуулсан санаагаа хөгжүүлж, сэтгүүл зүйн бүтээл хэлбэрээр олон нийтэд хүргэх юм. Ингээд уг тэтгэлэгт тэнцсэн шилдэг санаануудыг танилцуулж байна.

"Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлийн фэйсбүүкт нэгдэх бол ЭНД, инстаграмыг дагах бол ЭНД дарна уу.


1. Л.Баатархүү |”tugeene.mn” сайтын ерөнхий редактор|

Эмэгтэйчүүдийн гаргасан шийдвэр нийгмийн орхигдсон асуудлыг шийдэж буйг олон нийтэд таниулахад чиглэсэн бүтээлийн санаагаараа шалгарлаа. Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн санаачилсан болон боловсруулан батлуулсан олон хууль үр өгөөжөө өгч буй. Тэдгээр хуулиар нийгмийн орхигдсон асуудлуудыг шийдэж, үндэсний хэмжээний соёлыг бий болгож байгаагаараа ач холбогдолтой. Гэтэл мэргэжлийн судлаачид энэ талаар төдийлөн мэдээлэл өгдөггүй, олон нийт ч уг сэдвийг тоодоггүй, анзаардаггүй гэдгийг тэрбээр онцлов. 

2. М.Батхишиг |”ТВ8” телевизийн ахлах редактор|

Эмэгтэйчүүд улс төр дэх оролцоогоороо дэлхийд хаана явааг харуулсан бүтээл хийхээр төлөвлөжээ. Энэ нь улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангаснаар гарч болох эерэг өөрчлөлтүүдийг таниулах зорилготой юм. 

3. Б.Батчимэг |Чөлөөт сэтгүүлч|

Тэрбээр сонгуулийн зардлын тайланг хүйсээр нь задлан шинжилсэн бүтээлийн санаагаараа шалгарав. Сонгуулийн зардал нь эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлахад нөлөөлж буй хүчин зүйлсийг нэг гэдгийг онцолжээ. 

4. Т.Намуунболор |”Medius” ХХК-ийн сэтгүүлч|

Хэвшмэл ойлголтыг бууруулахад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо ямар байхыг харуулсан бүтээл хийхээр болжээ. Ингэхдээ үлгэр жишээ эрэгтэйчүүдээс эмэгтэйчүүдийн оролцооны үзэл бодлыг нь сонсох юм байна. 

5. Б.Мягмарсүрэн |”Завхан” сонины эрхлэгч, редактор|

Тэрбээр УИХ болон орон нутгийн иргэдийн хуралд өрсөлдсөн эмэгтэй нэр дэвшигчдийн талаарх олон нийтийн сэтгэгдэл ямар байсныг тодруулах зорилготой бүтээлийн санаагаараа шалгарав. Ялангуяа орон нутагт өрсөлдсөн эмэгтэй төлөөлөгчдийг намын нэр хүндээр сонгосон уу, эсвэл хувь хүнийг нь дэмжиж сонгосон уу гэдгийг тодруулах зорилго тавьжээ. 

6. Э.Ганхуяг |МҮОНР-ийн сэтгүүлч|

Тэрбээр сарын хугацаанд жендэрийн асуудалтай холбогдох тодорхой дэд сэдвүүдээр цуврал радио хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Ингэхдээ жендэрийн талаарх зөв ойлголтыг олон нийтэд хүргэхийг зорих аж. 

7. А.Наранцацрал |”Gogo.mn” сайтын сэтгүүлч|

Тэрбээр бүтээлээрээ улс төрд амжилттай яваа эмэгтэйчүүдийн олон улсын сайн жишээг нийтэд таниулах аж. Тухайлбал, уул уурхайн салбарт зөвхөн эрэгтэйчүүд ажилладаг гэх хэвшмэл ойлголтыг эвдэхийн тулд энэ салбарт оруулсан эмэгтэйчүүдийн хувь нэмрийг тодруулах юм байна.

8. Г.Нямсүрэн |”Монголын Үнэн” сонины сэтгүүлч|

Улстөрч залуу эмэгтэйчүүдийн онцлогийг нээн харуулахыг зорино. Ингэхдээ өөрийн хүч, мэдлэгээр амжилтанд хүрсэн эмэгтэйчүүдийн түүхийг нийтэд хүргэх гэнэ. Түүнчлэн залуу эмэгтэйчүүд улс төр, бизнесийн салбарт амжилт гаргахад хэр их бэрхшээлтэй нүүр тулдаг болохыг хөндөх аж.

9. Г.Одгарав |Чөлөөт сэтгүүлч|

Улс төр дэх шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдэд тулгардаг ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал, үнэлэмжийн асуудлыг сонгосон гол дүрээр дамжуулан хүргэх юм. Түүний бүтээлийн гол дүр эмэгтэй гэдгээсээ болж улс төрд ямар бэрхшээлтэй тулгарч, ямар боломжуудаа алдаж байснаа хүүрнэх болно. 

10. Э.Учралбаяр |”Дорнод Д1” телевизийн редактор|

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо яагаад чухал болохыг тодруулна гэв. Ингэхдээ Дорнод аймгийн иргэдийн төлөөлөлөгчдийн хурал дахь хүйсийн харьцааг судлан түүнээс гарах мэдээлэлд тулгуурлан бүтээлээ хийх юм. 

11. Д.Улаанхүүхэн |”Сүхбаатарын өнгө” сонины эрхлэгч|

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга эмэгтэйн хөргөөр дамжуулан орон нутгийн түвшинд ажиллаж буй улстөрч эмэгтэйчүүдэд тулгардаг бэрхшээл, олон нийтийн дунд тогтсон хэвшмэл ойлголтыг хөндөхөөр шийджээ. 

12. А.Уянга |”Ийгл” телевизийн сэтгүүлч|

Бүх насны төлөөллийн эмэгтэйчүүдээс улс төрийн тухай ойлголт, агуулгыг тодруулна. Тэрбээр Нийслэлийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог яагаад нэмэгдүүлэх шаардлагатайг жишээгээр таниулна гэлээ. 

13. С.Уянга |”Зууны мэдээ” сонины сэтгүүлч|

Тэрбээр хямралын үеийн эмэгтэйчүүдийн манлайлал гэсэн сэдвийг сонгожээ. Дэлхий нийтэд тулгарч буй хямралын сорилтыг даван туулахад эмэгтэйчүүдийн нөлөө хэрхэн нөлөөлсөөр ирснийг онцлох юм. 

14. П.Энхмаа |”www.myuvs.mn” сайтын сайтын эрхлэгч|

Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эмэгтэй төлөөлөлөгчдийн туулсан замнал, сорилтуудыг харуулах бүтээлийн санаагаар шалгарчээ. Түүний нийтлэлийн баатрууд цаашид улс төрийн карьераа орхих уу, үргэлжлүүлэх үү? 

15. Х.Эрдэнэбулган |”www.dornogovipost.mn” сайтын эрхлэгч|

Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд юу саад болж буйг бодитоор тодруулж, жендэрийн хэвшмэл ойлголтыг устгахад нөлөөлөх зорилготой ажээ.


“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийг Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Анлимитэд медиа группийн хамтарсан консорциумаас БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд үүсгэн байгуулав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.