UBLife Logo
Улс төр

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлын тухай 8 БАРИМТ

Ub.life
Ub.life
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёлын тухай 8 БАРИМТ

Өчигдөр болсон Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулиар Иргэний хүч намын Юн Сүк Ёл 0.8 хувийн саналын зөрүүгээр ялалт байгууллаа. Юн Сүк Ёл нь энэ удаагийн сонгуульд 48.56 хувийн санал авсан бол Ардчилсан намын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.83 хувийн санал авчээ. Энэ нь Өмнөд Солонгос улсын түүхэн дэх хамгийн ойр саналын зөрүү юм.

Дашрамд дурдахад, Өмнөд Солонгос нь нэг шаттай, олонхын тогтолцоо бүхий сонгуулийн системээр ерөнхийлөгчөө сонгодог бөгөөд ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн таван жилийн хугацаатай ажиллан, шууд болон шууд бусаар дахин сонгогдох эрхгүй байдаг аж. 

Дөнгөж өнгөрсөн онд улс төрд хөл тавьж, улмаар сонгуульд ялалт байгуулаад байгаа Юн Сок Ёлыг Сөүлийн Мёнжи их сургуулийн улс төр судлаач Ким Хён Жүн “Юн бол Трамптай л адилхан. Тэр бол тогтолцоог ганхуулахаар зорьж буй гадны хүн" хэмээн тодорхойлжээ.

1. Юн Сүк Ёл 1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Сөүл хотноо төрсөн, өдгөө 61 настай.

2. Түүнийг “Феминзмийг эсэргүүцдэг, цэрэг зэвсгийн гадаад бодлогыг дэмждэг” хэмээн сөрөг хүчнээс ихээхэн шүүмжилдэг. 

3. Сөүлийн их сургуулийг төгссөн тэрбээр 1994 онд 9 дэх удаагийнхаа хуульчийн шалгалтад тэнцсэнээр прокурор болжээ.

4. Түүний нэрийн хуудас болсон үйлдэл бол боксын бээлий өмсөн цохилт өгч буй хөдөлгөөн юм. Улс төрийн тоймчид түүний эл үйлдлийг өөртөө итгэлтэй байгаагаа илэрхийлэх зорилготой хэмээн тайлбарладаг. 

5. Юн Сүк Ёл ерөнхий прокуроор ажиллаж байхдаа ерөнхийлөгч асан Пак Гын Хэ, Самсунг корпорацийн тэргүүн, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан зэрэг нөлөө бүхий хүмүүсийн авлига, албан тушаалын хэргийг амжилттай шалгаж, олон нийтийн дунд нэр хүндээ өсгөжээ. 

6. Юн Сүк Ёлын эхнэр Ким Кун Хи нь 49 настай бөгөөд Кована Контент хэмээх урлагийн үзэсгэлэнгийн захирал.

7. Тэр хоол хийх дуртай бөгөөд намынхаа YouTube суваг дээрх бичлэгт хоол хийх ур чадвараа харуулсан удаатай.

8. Юн Сүк Ёлын эцэг эх нь боловсролын салбарын хүмүүс. Түүний аав Юн Ки Жун нь Өмнөд Солонгосын Үндэсний Шинжлэх Ухааны Академийн гишүүн бөгөөд Солонгосын статистикийн нийгэмлэгийг байгуулсан харин түүний ээж “Эвха эмэгтэйчүүдийн их сургууль”-д багшаар ажиллаж байжээ.

Бэлтгэсэн: Э.Талстболор

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
2
1
0
0
0
0
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Транспэрэнси Интернэшнл: Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь төсвийн хуваарилалтыг тэгш бус болгох эрсдэлтэй байна

Хууль тогтоогчдод хуулийн төслийг дахин нухацтай авч үзэх, улс төрийн намуудын санхүүжилтын ил тод байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлтаа үргэлжлүүлж, олон улсын стандарт, зөв жишигт нийцүүлэхийг зөвлөжээ.

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд төсөвийг "ЯАРАЛТАЙ ГОРИМ"-оор хэлэлцэхийг эсэргүүцэв

Наадам найр дөхсөнтэй холбоотой иргэдийн анхаарал суларсан үеэр төсөвийн тодотголыг яаралтай горимоор хэлэлцэх нь иргэдийн мэдэх эрхэд халдсан, мөн иргэдийн оролцоог үгүйсгэж байна