UBLife Logo
Newsfeed

Хүний цуснаас ундааны саванд агуулагддаг бичил хуванцар илэрчээ

Ub.life
Ub.life
Хүний цуснаас ундааны саванд агуулагддаг бичил хуванцар илэрчээ

Нидерландын Эрүүл Мэндийн байгууллагаас явуулсан судалгаанд оролцсон 22 хүн тутмын 17-оос нь буюу 77 хувиас нь цусан дахь бичил хуванцар илэрсэн тухай "Environment International" сэтгүүл мэдээллээ. 

Цусан дах хуванцар хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг нь одоогоор бүрэн тодорхойгүй байгаа ч бичил хуванцрууд нь лабораторийн нөхцөлд хүний эсийг "аймшигтайгаар" гэмтээдэг нь тогтоогдоод буй. 

"Асар их хэмжээний хуванцар хог хаягдал дэлхий даяар хаягдаж, Эверестийн оргилоос эхлээд далайн ёроол хүртэл дэлхий бүхэлдээ хуванцраар дүүрсэн гэхэд хилсдэхгүй. Хүмүүс энэ жижиг хуванцрын тоосонцрыг хоол хүнс, усаар амьсгалахаас гадна санамсаргүй байдлаар ууж идэж буй" хэмээн судалгаанд онцолжээ. 

Судалгаанд оролцогчдын цуснаас дээж авахад тал хувиас нь ундааны саванд өргөн хэрэглэгддэг "PET" хуванцар, гуравны нэгээс нь хүнсний болон бусад бүтээгдэхүүнийг савлахад ашигладаг полистирол гэх бодис илэрчээ.

Бага насны хүүхдийн цуснаас насанд хүрсэн хүмүүсийнхээс арав дахин их бичил хуванцар илэрсэн нь "аюулын дохио" хэмээн эрдэмтэд анхаарууллаа. 

Эх сурвалж: The Guardian

Нийтэлсэн: Э.Талстболор

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
4
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.