UBLife Logo
Спорт

Уран гулгалт | К.Валиева олимпын дараах анхны ялалтаа байгууллаа

Ж.Тэгшжаргал
Ж.Тэгшжаргал
Уран гулгалт | К.Валиева олимпын дараах анхны ялалтаа байгууллаа

ОХУ-ын Украйнтай хийж буй дайныг эсэргүүцэн спортын холбоод орос тамирчдыг тодорхойгүй хугацаагаар томоохон тэмцээнүүдэд оролцуулахгүй шийдвэр гаргаад буй. Үүний нэг нь Олон улсын тэшүүрийн холбоо байсан бөгөөд саяхан болж өнгөрсөн Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд нэг ч орос тамирчин оролцуулаагүй. Тэгвэл оросууд хариу болгож "Россия-1" сувгийн нэрэмжит тэмцээн зохион байгуулж, дэлхийн топ түвшний ихэнх орос тамирчдыг урьсан. 

Олимпын аварга К.Валиева, А.Шербакова, Марк Кондрятук, А.Мишина, А.Гулямов, Н.Кацалапов, В.Синиццина тэргүүтэй шилдгүүд өрсөлдөж, богино үзүүлбэрүүдээ үзүүлсэн. Эндээс Бээжин-2022 олимпын турш сэргээшийн асуудлаар шуугиан тарьсан К.Валиева олны анхаарлыг татаж байлаа. Тэрбээр нутагтаа болж буй, олимпын дараах анхны тэмцээндээ оролцож, богино үзүүлбэрт 83,63 гэсэн оноогоор эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн олимпын аварга А.Щербаковаг ялж, нэгдүгээрт бичигдлээ. 

Түүнийг үзэгчид болон дасгалжуулагч нар нь халуун дотноор дэмжсэн билээ. 

1. Камила Валиева  – 83,63 

2. Анна Щербакова  – 82,90

3. Елизавета Туктамышева – 81,63

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
6
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.