Эхлээд гоймонг ном ёсоор нь хийж сурцгаая. Энэ бичлэгт бэлэн гоймонг хэрхэн чанах талаар гарна. Бид бэлэн гоймонг илүү амттай болгохын тулд гоймонгоо тусд нь чанаж бэлдээд хөргөх ёстой юм байна. Түүний дараа буцалсан усанд өндөг амтлагч, сонгино, бусад ногоог нэмээд бэлэн болсон гоймонгоо шөлөндөө хийвэл бэлэн гоймон илүү амттай болох аж.
Харин энэ бичлэгт бэлэн гоймонг хэрхэн илүү чамин хоол болгох талаар гарна. Нэмэлтээр банш, өндөг, кимчи ашиглана. Бичлэгийн нэг минут 5 секундээс хойших хэсгийг үзэхгүй байсан ч болно.
Энэ бичлэгт бэлэн гоймонг ашиглан тэс өөр гурван төрлийн хоол хийж болохыг заана. Энэ удаа та ус буцалгаж, бэлэн гоймонгоо дэвтэх хүртэл хүлээх хэрэггүй. Түүний оронд гоймонгоо бяцалж шарах болно.
Эл бичлэгийн хэрэгтэй хэсэг 35 секундээс гарч эхэлнэ гэдгийг сануулья. Энэ удаа хэрхэн бяслагтай бэлэн гоймон идэж болох талаар заана. Танд ганц ширхэг ууталсан бяслаг байхад л бяслагтай халуун бэлэн хоол идэх боломжтой.
Харин энэ бичлэгт бэлэн гоймонгоор пизза хийх боломжтойг харуулна.
Эцэст нь зөвхөн бэлэн гоймон ашиглаж 11 өөр төрлийн идэх зүйл хийх боломжтойг батлах нэгхэн минутын бичлэгийг танд.