Боловсролын үнэлгээний төвөөс ЕБС-ийн XII анги төгсөж буй сурагчдад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг ажиллуулж байна. Энэ нь мэргэжлийн сэтгэл зүйчтэй чатаар харилцаж шалгалтын айдас, санаа зовинолоо даван туулахад тусалж, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий үйлчилгээ ажээ. ЕБС-ийн XII ангийн сурагчдад ЭЕШ-тай холбоотой стресс, санаа зовнил байгаа бол, шалгалтад сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэхээ мэдэхгүй байгаа бол, шалгалтад бэлтгэхдээ хэрхэн анхаарлаа төвлөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол, асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэцүү санагдаж байгаа бол уг үйлчилгээг авах боломжтой. Үүний тулд “Боловсролын үнэлгээний төв" фэйсбүүк пэйж хуудасны чат хэсэг рүү нэвтэрч сэтгэл зүйчтэй холбогдох гэсэн командыг сонгоход л хангалттай юм. Тус үйл ажиллагааг БШУЯ-ны санаачилгаар БОАЖЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслөөс дэмжин санхүүжүүлж байгаа ажээ.
Боловсрол
ЭЕШ-д бэлдэж буй хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч байна
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ИХ УНШСАН
Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс нэгдсэн хүчээр энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэн томилогдож, тангараг өргөв
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна
Нийслэлийн хэмжээнд гэрт ойр 21 сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна.
Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийслэлийн дүүрэг бүрд “Хотхоны бага сургууль”, “Төрөлжсөн ахлах сургууль” байгуулах ажлыг эхлүүллээ.
АНУ-д иргэдийн талаас илүү хувь нь 6-р ангиас доогуур түвшинд уншиж байна
Санхүү эдийн засгийн талаас ч асар их асуудалтай гэнэ.
Румын улсын Засгийн газрын 2026–2027 оны хичээлийн жилийн тэтгэлэг зарлагдлаа
10 иргэнд нэг талын журмаар тэтгэлэг олгоно.
