Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Төгсөх ангийн "Улсын шалгалт"-ыг VI сарын 06-16-ны өдрүүдэд авахаар боллоо


Боловсролын үнэлгээний төвөөс "Улсын шалгалт"-ын товыг зарлалаа. Шалгалтад 5, 9, 12 дугаар ангийн сурагчид болон МСҮТ-д суралцагчид хамрагдах бөгөөд хичээлийн жил дууссаны дараах долоо хоногт шалгалтуудыг авах ажээ. Тодруулбал, V ангийнхан VI сарын 6-нд монгол хэл, VI сарын 8-нд математик, VI сарын 10-нд хүн ба байгаль хичээлийн шалгалтыг өгнө. Бүх шалгалтууд тухайн өдрийн 10:00 цагт эхэлж, 60 минутын турш үргэлжлэх юм. 

Харин IX ангийнхан VI сарын 13-нд монгол хэл, VI сарын 14-нд математик, VI сарын 16-нд сонгох шалгалт, VI сарын 17-нд гадаад хэлний шалгалтыг өгнө. IX ангийн шалгалтууд тухайн өдрийн 10:00 цагаас эхэлж, 80 минутын туршид үргэлжлэх аж. 

XII ангийнхан VI сарын 13-нд монгол хэл, VI сарын 14-нд математик, VI сарын 15-нд сонгох шалгалт, VI сарын 16-нд гадаад хэлний шалгалтыг өгнө. МСҮТ-д суралцагчдын улсын шалгалтын хуваарь XII ангийнхантай ижил бөгөөд шалгалтууд тухайн өдрийн 9:00 цагт эхэлж, 80 минут үргэлжлэх юм. 

"Улсын шалгалт"-ыг цар тахлын улмаас сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулаагүй бөгөөд харин явцын үнэлгээгээр нөхөн тооцож байсан билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
11 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.