Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

"Би Нэгдий" залуусын өдөрлөгт очих АРВАН шалтгаан


"Би Нэгдий" залуусын өдөрлөг энэ долоо хоногийн бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд Үндэсний Соёл амралтын хүрээлэнд байрлах White Rock Center-д зохион байгуулагдана. Та уг өдөрлөгийн талаар мэдээлэл авч амжаагүй, эсвэл яагаад тийш зорих шалтгаанаа бүрэн тодорхойлоогүй байгаа бол чухам ямар боломжийг алдах гэж буйг тань сануулахаар дараах АРВАН шалтгааныг онцолж байна.

#1

Залуус нэгдэж чадвал ямар их хүчтэй гэдгээ мэддэггүй. Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирснээр үйлдлээрээ, саналаараа, оролцоогоороо нэгдэж, өөрсдийн дуу хоолойг олон нийтэд хүргэх, залуус хамтдаа хэлэлцэж, жинхэнэ хүч чадал, нөөц бололцоогоо бодитоор таних боломжтой. 

#2 

Нийгэмд эерэг өөрчлөлт авчирч буй залуу эмэгтэйчүүд, эмэгтэй улс төрчид, нийгмийн идэвхтэн манлайлагчдын урам зоригийн түүхийг сонсохоос гадна залуу улс төрчид, залуу сонгогчдын харилцан ярилцах, хувийн туршлага, санал бодлоо солилцох чөлөөт хэлэлцүүлгийн чухал хэсэг нь та байх болно. Энэ бол залууст үгүйлэгддэг аль нэг нам эвсэл, үзэл санаанаас хараат бус нээлттэй, чөлөөт орой зай билээ. 

#3

Бодлого боловсруулах үйл явцад залуус хэрхэн оролцох вэ, бодлого боловсруулах циклээр сонгууль ба хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хамтдаа шийдье зэрэг чухал сэдвээр мэдээлэл сонсож, өөрсдийн бодит оролцооны боломжуудыг таньж мэдэх болно. Энэ нь танд бий болох жинхэнэ хүч чадал. Үүгээр ч зогсохгүй үндсэн хуульд ямар өөрчлөлт хаана орчхов гэдгийг үеийн залуусаасаа сонсож, Үндсэн хуулийн 48.1 заалтаар чухам юу өөрчлөгдсөнийг хэлэлцэж мэдээлэлтэй хүчирхэг залуусын эгнээнд нэгдэх боломжтой.

#4 

"Би Нэгдий" залуусын өдөрлөгт оролцоход үнэ төлбөргүй бөгөөд бүртгүүлсэн эхний 200 хүнд уух юм, зууш үнэгүй. Мөн эвентэд оролцож буй хүмүүс дундаас нэг хүнд цоо шинэ Kindle бэлэглэнэ. Та ЭНД дарж бүртгүүлснээр энэхүү боломжуудын эзэн болох юм. Дашрамд дуулгахад, эвентийн үеэр “Надад нэг санал байна” тэмцээний ялагчдын уран илтгэлийг хамтдаа сонсох билээ.

#5 

Залуусын үйл ажиллагааг дуу, хөгжимгүйгээр төсөөлшгүй. Та бүхэнтэй дуучин Маралжингоо, San Juniper хамтлагийн залуус хамт байж, өөрсдийн дуу, хөгжмөөр нэгдэх болно. Бас комедиан Zola, хөтлөгч Мико нар залуустай өдрийг хамт өнгөрүүлэх нь ээ. "Би нэгдий" эвенттэй холбоотой мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл ЭНД дарж албан ёсны хуудсыг дагаарай. 

#6

2019 онд "Залуусын дуу хоолой" нэртэй үйл ажиллагааг Азийн сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн болон залуусын байгууллагууд хамтран зохион байгуулж байсан бөгөөд 1000 орчим залуусыг хамарсан сайн засаглал, залуучуудын улс төрийн оролцооны талаар хэлэлцэх орон зайг бий болгож чадсан билээ. Тус эвентэд дуучин Ука "Маргаашийн нар луу хамт аялах уу" дууг дохионы хэлмэрч С.Бямбадэлгэртэй цугтаа дуулж, хамтдаа доргин нийгэмд томоохон гэрэл асааж байсан. Тэгвэл энэ удаагийн эвент ч бас онцгой хөтөлбөртэйгээр таныг хүлээж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

#7

Энэ удаагийн үйл ажиллагааны үеэр "ЛИЙД төгсөгчдийн холбоо" ТББ, "Бодлогод залуусын хяналт" ТББ-аас танилцуулах дүрсжүүлсэн дата мэдээллийн үзэсгэлэнгээр ороод гарахаа мартах вий. Урлагт хайртай залууст зориулсан "Фотомонтаж бол улс төрч, шүүмжлэлт урлаг бөгөөд иргэн танд зориулж байна" долоон уран бүтээлчийн үзэсгэлэн болон үзэгчидтэй хамтарсан бүтээлч воркшопыг мөн зохион байгуулах билээ.

#8

Бэлэг. Бэлэг. Бас дахин бэлэг. Та бүхэн хамтрагч байгууллагуудын талаар мэдээлэл авангаа даалгавар биелүүлж олон сонирхолтой гарын бэлэг аваарай. Түүнчлэн тусгайлан бэлдсэн өдөрлөгийн зураг авалтын булангаар зочлох боломжтой. 

#9

Мөн гадаах асарт тухлан Ди-Жи тоглолт үзэж, үеийн залуустайгаа хөгжилдөх, хамтдаа бүжиглэх боломжийг олгож байна. Залуу насандаа хөгжилдөөд ав гэдэг биз дээ. Бас таныг тусгай хөнгөн зуушаар дайлахаа ч мартахгүй. Та ЭНД дарснаар хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

#10

 Эцэст нь сануулахад, таны үйлдэл, санал, оролцоо нийгэмд үргэлж үгүйлэгдсээр байдаг юм шүү. Иймээс үеийнхээ залуустай дуу хоолойгоо нэгтгэх боломжийг бүү алдаарай. Та ч бас нийгэмд чухал хүн. "Би Нэгдий" үйл ажиллагаанд ирж хүч чадлаа мэдэрч, дуу хоолойгоо нэгтгэхийг урьж байна. 


Удахгүй "Би нэгдий" залуусын өдөрлөгөөр уулзацгаая.

#USAID #IRI #TAF #SWYEEPPM #B1D #Бинэгдий

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
2
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
3
2022.06.11
Street style | "Би Нэгдий" залуусын өдөрлөгөөр...
санал болгох
1
20 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Уншигч 2022.06.08 64.119.24.138

Шшш энэ АНУ, гадаадууд манай улс төрийг ойлгох болоогүй л байна даа... МАХН, МАН үр удмаар удирдуулсан ардчилсан оролцоо ч гэж юу байхав дээ... яана даа залуучуудын тархийг угааж чадаж байгаан шүү... нөгөө хэдэн жоохон хүүхдүүд нь баруун зүүн улс төрийн үзлийн гол утгыг нь ч ойлгохгүй... Солонгос шиг одоо тэгээд аав ээж эмээ өвөө нь гишүүн байсан бол хүүхдүүд нь удам залгаж парламентад суудаг болж эхэлж байна даа манайх... та нар наад зохион байгуулж байгаа хүмүүстээ хэлээчээ хэний хүүхэд хэний хэн хаана юунд оролцоод явааг аав нь хадам нь тийм хүн байхад ардчиллын зарчим ярилаа юу наад залуу чинь хөөрхий дээ мэдлэггүй хүмүүсээр тоглож байгаан шүү

0 Хариулах