UBLife Logo
Надад нэг санал байна

"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө

У.Чинзориг
У.Чинзориг
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө

“Би Нэгдий” залуусын өдөрлөг өнөөдөр White Rock Center-д амжилттай зохион байгуулагдав. Өдөрлөгийн үеэр тэнд цугласан залуус саналаа хуваалцаж, дуу хоолойгоороо нэгдэн, бодлого боловсруулах үйл явц хийгээд хяналтад хэрхэн оролцох боломжтой талаар мэдээлэл сонсож, бүтэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн юм. Мөн энэ үеэр сонирхолтой нөхцөл байдлаас нийгмийн шинж чанартай бодит өөрчлөлтүүдийг зоримог эхлүүлсэн эрхмүүд илтгэл хэлэлцүүлж, залуу улс төрчид өдийг хүртэл тулгарсан бэрхшээл хийгээд тэсэж үлдэхэд нөлөөлсөн тулах цэгүүдээ илэн далангүй ярилцав. 

Өвөрмөц илэрхийлэл, сонирхолтой өгүүлэмж бүхий гэрэл зургийн үзэсгэлэнг ч дурдахгүй өнгөрч үл болох биз ээ. Бас хамтрагч байгууллагууд залуусын нийгмийн оролцоонд зөв чиг шугам болох чухал мэдээллүүдийг танилцуулав. Энэ бүхэн цогцоороо залууст үгүйлэгдэж байсан чухал орон зай, тэдний нэгдэх цэг, түүнчлэн дуу хоолойг нь сонсох оролцооны бодит боломж болж чадсанаараа онцлогтой. "Би Нэгдий" өдөрлөгт хүрэлцэн ирсэн залуус хүч хийгээд нөөцөө бодитоор нээж, сайн засаглалыг төлөвшүүлэхэд залуусын оролцоо хэр чухал болохыг мэдэж авсан төдийгүй бодлого боловсруулах үйл явцын аль шатанд хэрхэн оролцох боломжтой болохоо ч тодруулж чадсан юм.


Удахгүй "Би нэгдий" залуусын өдөрлөгөөр уулзацгаая.

#USAID #IRI #TAF #SWYEEPPM #B1D #Бинэгдий

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.