UBLife Logo
Урлаг

Али М.Демирелийн 360 дэлгэцийн медиа бүтээлийг Монголд анх удаа толилуулна

Али М.Демирелийн 360 дэлгэцийн медиа бүтээлийг Монголд анх удаа толилуулна

Зураач, дүрслэх урлагийн онолч Василий Кандинский “Өнгө нь шууд сэтгэлд нөлөөлдөг” хэмээн хэлсэн билээ. "Улаанбаатар" олон улсын медиа урлагийн наадмын хүрээнд Германы экспериментал уран бүтээлч Али М.Демирелийн хэсэг видеог шэйдэр ашиглан рендерлэсэн "Төвийг зорих өнгөнүүд" 360 дэлгэцийн шинэ медиа бүтээлийг энэ сарын 23-нд 20:30 цагаас White Rock төвд толилуулах аж. Тодруулбал, түүний дөрвөн видеонд Пластикмэны сор болсон хөгжмөөс холбожээ. Гэвч ингэж холбохдоо ямар ч синк хийгээгүй. Нэг төрлийн синестези туршилт юм. Та ЭНД дарж тасалбарыг худалдан авах боломжтой. 

Али Демирел Берлинд ажиллаж амьдардаг. Түүний бүтээлд физик, архитектурын боловсрол тусгалаа олсон байдгаараа онцлогтой. Мөн минималист дүрслэл ба саундыг ашиглан өөрийн өвөрмөц зохиомжийг гаргаж ирдэг юм. Али Демирелийн "Төвийг зорих өнгөнүүд" бүтээлийг үзүүлэхэд Demimoors-ийн Dj Nomt та бүхэнтэй хөгжмөөрөө хамт байх болно. Монголын урлагийн зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам энэ сарын 16-23-ны өдрүүдэд “Дархлах тун” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

Хээ угалз судлаач, уран бүтээлч П.Содгэрэлийн анхны бие даасан үзэсгэлэн дэлгэгдлээ

П.Содгэрэл нь 3,500 гаруй жилийн өмнөөс үүдэлтэй бугын чулуунууд-ыг судлахад олон жилийг зарцуулсан бөгөөд тэдгээрийн дүрслэл, сүнслэг бэлгэдлийг орчин үеийн уран бүтээлд амилуулахыг эрэлхийлдэг уран бүтээлч юм.

Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Баасан гарагт эхлэх "XAOS Festival 2025"-ийг заавал үзэх 9 шалтгаан

Фестивалийн энэ удаагийн онцлог нь үзэгчдэд технологи, гэрэлтүүлэг, дуу авиа, дүрслэх урлагийн шинэ шийдлүүдийг нэг дороос мэдрэх боломж олгохоос гадна, соёл, философийн хувирлыг дотор сэтгэлээрээ дамжуулан ойлгох хөндлөн туршлага бий болгоно.