“Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д зарим өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, нэгээс дөрвийн даваанд барилдааны үндсэн хугацаа 15 минут, таваас дээших даваа 20 минут байна” гэж заасныг эрс өөрчлөв. Ингэхдээ нэгээс дөрвийн даваанд барилдааны үндсэн хугацаа 15 минут, энэ цаг дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 30 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 55 минут үргэлжлэхээр болгожээ. Харин таваас дээших давааны үндсэн хугацаа 20 минут, үндсэн хугацаа дуусахад дан, давхар шуудагны барьцнаас барилдуулах хугацаа 40 минут, санаачилга харах хугацаа 10 минут, нийт 70 минут байхаар болгов. Барилдааны хугацааг дээрх байдлаар тогтоосноор аль ч даваанд санаачилгагүй барилдсан бөхчүүдийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцэж, санаачилга харах 10 минутад идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах гэх мэт хөдөлгөөний үйлдлийг харгалзан үзэж улмаар идэвх санаачилгагүй бөхийг хасаж, нөгөө бөхийг давуулахаар дүрмийн өөрчлөлтөд тусгажээ.
Спорт
Үндэсний бөх: 70 минутад хаялцаагүй аваас санаачилгагүй барилдсан бөхийг хасахаар боллоо
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шатарчин охидын бахдам амжилт үргэлжилсээр
Казахстаны багтай наадан 2:2- оор "эвийн гэрээ" байгууллаа.
Өрсөлдөгчөө зодсон жүдочид бүх насаар нь хориг тавилаа
Кавелиус ийнхүү ДАШТ-д оролцож чадахгүй болж байгаа юм.
Бокс: М.Энхжаргал БНСУ-ын тамирчныг яллаа
БНСУ-ын тамирчин Ян И Ёнгийг яллаа.
Цэнхэр гаригийн ногоон талбайд
FIFA match days үргэлжилж, энэ үед шигшээ багууд 2-4 тоглолт хийх боломжтой болдог.
