Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Монголын шигшээ баг ДАШТ-ий үеэр ундааны саван дээр тактикаа бичиж тоглолтод оролцжээ


Бельгийн Антверпен хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын эрэгтэй шигшээ баг “B” хэсэгт Литва, Герман, Тайвань, Чилийн багуудын хамт ороод буй. Тэд өнгөрсөн шөнө Тайвань болон Литвтэй эхний тоглолтуудаа хийв. Тайваньтай хийсэн эхний тоглолтын үеэр Монголын шигшээ багийн тоглогч ус уух үед ФИБА-ийн гэрэл зурагчин сонирхолтой агшныг хальснаа буулгажээ. Тодруулбал, усны саван дээр тактикийн хувилбарууд бичээстэй байв. Тоглолт бүрийн өмнө дасгалжуулагчид эсрэг багийн тоглолтод тааруулж Check-нээс хийх хувилбарууд, тоглолтон дундаас хийх хувилбарууд, хувилбарын дарааллууд, Check-нээс хэн довтлохыг төлөвлөж тоглолтонд оролцдог. Гэхдээ үүнийг цээжлэхийн тулд Check-нээс хийх хувилбаруудаа усны саван дээрээ бичсэнийг ФИБА-ийн гэрэл зурагчин ийн гярхай ажиглаж дурандаа буулгасан аж. 

Эрэгтэй шигшээ баг уг тоглолтод Тайванийг 22:15 үр дүнгээр хожсон билээ. Харин хоёр дахь тоглолтдоо Литвтэй таарч 15:21 харьцаатайгаар хожигдов. Улмаар одоогийн байдлаар хэсгийнхээ гуравдугаар байрт бичигдэж байна. Тэд маргааш Герман болон Чилийн шигшээ багуудтай хэсгийнхээ сүүлийн тоглолтуудыг хийх юм. 

Хамгийн их уншилттай
1
2023.05.09
Оросын уран гулгагчид Монголд дэлгүүр хэсэж буй зургаа олон нийтийн сүлжээнд байршуулжээ
2
2023.05.15
"Яг түүн шиг" нэвтрүүлгийн оролцогчид яг үнэндээ хэнтэй адилхан байсан бэ?
3
2023.05.23
Каннын эргэн тойронд: Женни, "цустай" даашинз, "Dua Lipa"-ийн шинэ амраг
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Д.Баатар: Хүүгийнхээ тоглолтыг дэргэдээс нь үзэхээр сэтгэлийн таашаал авдаг
2
18 цагийн өмнө
Шатрын дэлхийн аварга Ц.Гэрэлт-Оюу: Намайг дэлхийн аваргад түрүүлэхэд Их мастерууд баяр...
3
Уржигдар
ДАШТ: Монголын шигшээ баг ДАШТ-ий хошой мөнгөн медальт Нидерландад 22:12-оор хожигдлоо
санал болгох
1
9 цагийн өмнө
Хүүхдийн баяртай холбоотой хамгийн хөгтэй хөгжилтэй 20 пост
2
15 цагийн өмнө
ФОТО: Инээд хөөр цангинасан ХҮҮХДИЙН БАЯРЫН эргэн тойронд
3
15 цагийн өмнө
ФОТО: Баяраа тэмдэглэж буй ганган хүүхдүүдийн "street style"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.