UBLife Logo
Спорт

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг ДАШТ-ий эхний хоёр тоглолтдоо хожигдлоо

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг ДАШТ-ий эхний хоёр тоглолтдоо хожигдлоо

Бельгийн Антверпен хотноо сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монголын эмэгтэй шигшээ баг Польш, Египет, Доминикан болон тэмцээнийг зохион байгуулагч Бельгийн хамт “С” хэсэгт өрсөлдөж буй юм. Тэд өнгөрсөн шөнө Бельги болон Польшийн багуудтай тоглов. Гэсэн ч Бельгид 8:12 харьцаатайгаар, Польшид 7:22 үр дүнгээр хожигдлоо. Үндэсний эмэгтэй шигшээ баг Б.Болор-Эрдэнэ, О.Хулан, Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ удаагийн ДАШТ-д оролцож байгаа билээ. "С" хэсэгт багтсан Доминиканы шигшээ баг ДАШТ-д оролцох боломжгүй болсон тул Үндэсний шигшээ баг маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Египеттэй хийнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.