Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

5 настай хүү халуун машинд түгжигдсэнээс болж амиа алджээ


АНУ-ын Хьюстон хотод таван настай хүү машинд түгжигдэж, хэт халууны улмааснас барсан хэрэг гарчээ. Хүүгийн ээж төрсөн өдрийн баярт бэлдэхээр яаран гэртээ ирэхдээ найман настай охиноо авч ороод хүүгээ ийнхүү машинд мартсан аж. Гурван цаг өнгөрсний дараа гэнэт санан машиндаа очиход хүү нь хэдийн нас барсан байжээ. 

“Хүү машины бүсийг өөрөө тайлж чаддаг байсан хэдий ч урьд нь сууж байгаагүй түрээсийн машин байсан тул  гарч чадаагүй бололтой. Одоогоор хүүгийн ээж ял авах эсэх нь тодорхойгүй байна” гэж цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Хьюстон хотод 38 хэм  хүртэл халж байгаа ба битүү машинд энэ нь 76 хэм хүртэл нэмэгдэх боломжтой гэнэ. Хүүхдийн биеийн температур илүү хурдан өсдөг учир 41 хэм хүрэхэд аминд хүрч болзошгүй байдаг аж. АНУ-д л гэхэд жилд 38 хүүхэд хэт халуун машинд үлдсэнээс болж амиа алдаж байна гэжээ.

Нийтэлсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Бүсгүйчүүдийн краш Ма Дон Сок ирэх сард хуримаа хийнэ
2
20 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
3
22 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
санал болгох
1
2 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.