UBLife Logo
Newsfeed

Краштайгаа чатаар сонирхолтой харилцан яриа үүсгэх ГУРВАН АРГА

Г.Сүрэн
Г.Сүрэн
Краштайгаа чатаар сонирхолтой харилцан яриа үүсгэх ГУРВАН АРГА

Крашийнхаа анхаарлыг татаж, чаталж, харилцан яриа үүсгэхийг хүсэх ч чухам яаж гэдгээ мэддэггүй юу? "Hi", "Сайн уу?", "Өдрийн мэнд" гэх мэт чатанд хариу ирэх магадлал маш бага, ирлээ ч төдийлөн сонирхолтой харилцан яриа үүсэх нь юу л бол... Тэгэхээр дараах 3 аргын дагуу крашийнхаа сонирхлыг өөртөө эргэлт буцалтгүйгээр татаарай. 

#1 Харилцан яриа үүсгэхүйц сонирхолтой сэдвийг хөндөх

Хүн бүрээс асууж болохуйц, ихэнх хүний ижилхэн хариулт өгдөг сэдвийг бус зөвхөн түүнд чиглэсэн онцгой асуултаар анхаарлыг нь татаарай. Хэзээ ч, хэний ч асууж байгаагүй, түүний талаар сонирхож байгаагүй өвөрмөц сэдвийг хөндөх нь түүний сонирхлыг татах болно. Өглөө, өдөр, орой бүр мэнд мэдэж чат бичихээс илүүтэй "Сая гудамжинд юу харсан гээч?", "Намайг юу бодож байгааг таа даа?" гэх зэргээр хариу авах боломжтой, хариулахгүй байхын аргагүй сонирхлыг нь татсан зүйл асуу. 

#2 "Бен Франклин" эффектийг ашиглах

Хүмүүс нэгэндээ тусалж, мэддэг дуртай зүйлийнхээ тухай ярилцахдаа баяртай байдаг. Бенжамин Франклины "Чамд нэг удаа тусалсан хүн хариу тус авах, илүү их тус хүргэхдээ дуртай байдаг" гэх үг бий. Крашаасаа сайн мэддэг, ажилладаг, сонирхдог, хийдэг зүйлийнх нь тухай зөвлөгөө хүссэн агуулгатай чат бич. Тэр чамд тусалсан бол хариу тус хүргэхийг хүс. "Чамаас нэг зүйл дээр саналыг нь сонсох гэсэн юм?", "....-ний талаар би хаанаас олж мэдэж болох вэ?" гэх мэт зөвлөгөө асуу. Харилцаагаа дараагийн шатанд хүргэе гэвэл "Танай ажлын ойролцоо явж байгаад өлсөөд, ойролцоо гоё хоолтой газар хаана вэ?" гэж зөвлөгөө хүсэн асуугаад түүнийг хүсвэл дараа хамт өдрийн хоол идэхийг санал болгож яагаад болохгүй гэж? 

#3 Ижил талын таталцлыг ашиглах

"Хүн өөрөөсөө өөр хүнд татагддаг" гэдэг л дээ. Гэхдээ хүмүүсийн ижил тал дотнослын мэдрэмжийг хамгийн ихээр төрүүлдэг. Түүнтэй ижил төсөөтэй өөрийн зан чанар, хийдэг зүйл, сонирхлыг хуваалцаарай. Түүний баттай дуртай зүйлийнх нь тухай хөндөөд, "Би ч бас", "Над шиг хүн бас байдаг аа?" гэх мэтээр түүнтэй адилхан мэдрэмж бодлоо хэлээрэй. Гэхдээ зориуд адилхан болох гэж хичээх хэрэггүй шүү. Ижил төсөөтэй тал түүний сонирхлыг татах нь гарцаагүй. 

Эцэст нь, юу ч болсон краштайгаа өөрийнхөөрөө, сэтгэлээсээ хандах хэрэгтэй шүү. Өөр хэн нэгэн болж жүжиглэх, түүнд таалагдах гэж өөрийгөө өөрчлөх биш чи ч бас сонирхолтой, хайр татам хүн гэдгээ санаарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
8
3
2
0
1
3

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...