Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

GOT-оос сэдэвлэсэн “House of the Dragon” цувралаас ил болоод буй 5 баримт


Алдарт "Game of Thrones" цувралаас сэдэвлэсэн "House of the Dragon” цуврал нээлтээ хийхэд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Найруулагч Райан Ж.Кондал болон Жорж Р.Р.Мартин нарын тус цуврал бүтээлээс бид юуг хүлээх вэ? 

#1 Шинэ цуврал нь "Game of Thrones" цувралаас 300 жилийн өмнөх Таргариений гэр бүл болон тэдний доторх хагаралдааны талаарх түүхийг өгүүлнэ. 

#2 Кино Визерис хаан том охиноо өв залгамжлагчаар нэрлэснээр олон зууны уламжлалыг эвдэж, хаант улс даяар маргаан үүсэх нөхцөл бүрдэж буйгаар эхлэх болно.

#3 Эхний бүлэг 10 ангитай бөгөөд ирэх наймдугаар сарын 21-нээс HBO-оор цацагдана.

#4 "Хаан ширээний тоглоом" нь Жорж Р.Р.Мартины "Гал мөсний дуун" бүлэг романаас сэдэвлэсэн бол шинэ цуврал нь түүний "Fire and Blood" нэрт 736 хуудас бүхий 2018 оны романаас сэдэвлэжээ. 

2014 онд зохиолч "Гал мөсний дуун" романаасаа 200 мянга гаруй үгийг хасаж тусдаа роман болгосон нь  "Fire and Blood" юм. 

#5 Цувралд онц сонирхолтой дараах дүрүүд гарах нь тодорхой болоод буй. 

1. Хаан Визерис Таргариен (Пэдди Консидин)

Хуучин хаан Жэйхарис Таргариеныг суудлыг залгамжлахаар их зөвлөлөөс сонгогдсон эелдэг зантай сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн.

2. Ханхүү Дэймон Таргариен (Мэт Смит)

Визерис хааны дүү, хаан ширээний дараагийн залгамжлагч.

3. Гүнж Ранира Таргариен (Эмма Д'Арси)

Хааны ууган охин. Цэвэр Валирийн цустай бөгөөд луу хөлөглөгч.

4. Отто Хайтауэр (Рис Ифанс)

Хааны баруун гар, Отто хаан болон хаант улсдаа үнэнчээр зүтгэдэг. 

5. Алисент Хайтауэр (Оливиа Күүк)

Отто Хайтоуэрын охин, долоон хаант улсын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэдгээрээ алдартай. Хурц ухаан, эелдэг найрсаг занг өөртөө шингээсэн эмэгтэй.

6. Сэр Кристон Коул (Фабьен Франкел)

Сэр Кристон бол жирийн нэгэн даамлын хүү юм. Түүнд эрх мэдэл байхгүй ч илдийг гарамгай эзэмшсэн нэгэн.


Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Илүү аз жаргалтай амьдрахад тань туслах энгийн 8 зуршил
2
1 цагийн өмнө
Өнөөдөр ердийн сараас 17 хувь том СУПЕР сарыг харах жилийн сүүлчийн өдөр
3
1 цагийн өмнө
Samsung Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 утсууд нь хамгийн уян хатан, олон талт хэрэ...
санал болгох
1
2 цагийн өмнө
Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл
2
2 цагийн өмнө
Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл
3
22 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.