Хайх зүйлээ бичнэ үү

10 мин

Наймдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай (+Танд зориулах дуу)


Халуухан зуны сэрүүхэн таатай үдшүүд үргэлжилсээр... Энэ наймдугаар сард од эрхсээс танд ямар зурвас дайж буйг ээлжит зурхайгаараа дамжуулан уламжилж байна. 

Энэ сард нар Арслангийн ордонд байрлах тул бүхий л ордууд эрч хүч, өөртөө итгэх итгэл, бүтээлч байдлаар цэнэглэгдэхийн зэрэгцээ гал ордны нөлөөллөөр хайрлан энэрэхийг хүсэх, ганцаардах, үгүйлэн дурсах мэдрэмж мэдрэхүй ер бусын нэмэгдэх төлөвтэй байна.

1. Хонь (3/21-4/19)

Бууж өгөх болоогүй шүү, хоньхон минь! Өнөөдрийг хүртэл сэтгэлдээ хийж чадахаа мэддэг, удаан хүсэн хүлээсэн зүйлсээ амжуулах, өөрийгөө "update" хийхэд аятайхан сар эхэлж байна. Өөрийн төрөлхийн ур чадвар, авьяасаа өнгөлж, зохих ёсны хичээл зүтгэл гаргаснаар тэрхүү амжилтдаа хүрэхийг санаарай. Энэ сард аяллаар дамжуулан өөрийгөө, хорвоо ертөнцийг танин мэдэх боломж тохионо. 

Хайр дурлалын хувьд ч ганц биечүүд итгэл алдрах гэж бүү яараарай. Хостой хонийн ордныхон харилцаагаа эргүүлэн сэргээж, өмнөх шигээ гал халуун болгох хүсэлд автана. Дур булаам байдлаа тодотгож, сэтгэл догдлом болзоо товло. Хайр дурлалд ч хичээл зүтгэл хэрэгтэй, хүнийг хайрлаж байж эргүүлэн хайрлуулдаг зүй тогтлыг сана. Чингэж чадвал чин сэтгэлдээ хайрыг мэдэрч, сарын сүүлээр бүх зүйлс таны хүссэнээр шийдэгдсэн байх болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: дурсамж, хайр сэтгэл, уучлал, эрх чөлөө, цэцэг, зайрмаг, хос бөгж

Танд зориулах дуу:

2. Үхэр (4/20-5/20)

Энэ сард гараг эрхсийн нөлөөллөөр та аливаа зүйлсийг урьд өмнөхөөсөө илүү тод, гүн гүнзгий мэдрэх болно. Өөрчлөх гээд нэг л чаддаггүй, болих гээд хүч хүрдэггүй, гүйж очоод авах гэхээр нэг л зориглодоггүй бүхнээ энэ сард хийж бүтээ. Сарын эхээр нэгэн хэвийн уйтгартай өдрүүдээс залхах ч зарим зүйлсийг эгэл энгийнээс олж харж, мэдрэх нь хамгийн сайхан болохыг та мэдэрнэ. 

Удаан харж явсан, крашласан, итгэл найдвар төрүүлсэн хүнтэйгээ эцэст нь нэг ойлголцож, урьд өмнөхөөсөө илүү дотно холбоо тогтоох нь ээ. Сарын дундуур амьдралдаа сэтгэл хангалуун байх ч сарын сүүлээр маргалдаж болзошгүй тул сэтгэлээ уужуу өөдрөг байлгаж, тэвчээртэй байгаарай. Та харамсахгүй! 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: сээтгэнэл, хөгжим, үдэшлэг, үдшийн болзоо, краш, найз, найзын найз.

Танд зориулах дуу: 

3. Ихэр (5/21-6/20)

Амьдралдаа дүгнэлт хийх сар ирлээ, ихрүүдээ. Сэтгэлээ чагнаж, ганцаараа байх цаг гаргаснаар үнэхээр аливаа зүйлс хэвийн үү, эсвэл өөрчлөхүйц томоохон алхам хийх хэрэгтэй юү гэдгээ ухамсарлана. Өөрийн бодол санаа, уран бүтээл, дуу хоолойг гадаад ертөнцөд илэрхийлэхээс бүү цааргал. Даруу байх бус амжилтыг өөрөө бүтээх нь таны төрөлхийн уран чадвар болохыг санаарай.

Үерхэл харилцаандаа ч дүгнэлт хийж, сайхан дурсамжийн төлөө харилцааг зөв үед нь орхиж сур. Гэхдээ ямар ч шийдвэрийн араас та харамсахгүй байх хэрэгтэй шүү. Сарын сүүлээр од эрхсийн байрлал эрчимтэй өөрчлөгдөх тул сэтгэл хөдлөлөөр аливаа шийдвэрийг гаргахаас болгоомжлоорой. Ганц биечүүд өөрийгөө хайрлаж, ойр дотныхонтойгоо цаг гаргахыг эрмэлзэх болно. Хэтэрхий их зүйлийг хайр дурлалаас хүлээлгүй хүнийг танин мэдэх, өөрийгөө ойлгуулахад анхаарснаар гайхалтай учралын эхлэл болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Гэнэтийн болзоо, автобус, аялал, сэрүүлгэтэй цаг, гэрэл зургийн цомог, амьд цэцэг

Танд зориулах дуу:

4. Мэлхий (6/21-7/22)

Эелдэг зөөлөн мэлхийн ордныхны хувьд эрч хүчээр бялхсан сар эхэлж байна. Ажил мэргэжил, хичээл сургууль, гэр бүл, карьер гээд бүхий л салбарт ер бусын эрч хүчтэй ажиллаж, өөрийнхөө бүтээлийг бусдад таниулж, хэн болохоо харуулах цаг ирлээ! Сарын эхээр Санчир гараг Арслангийн ордонд байрлах тул бүтээлч байдал ер бусын "авалзах" болно. 

Та хайр дурлалд "дутуу" хайрлаж, өөрийгөө хувааж, өөрөөсөө өөр ааш авир гаргахаас залхаж байна. Тааварт тоглоом тоглож, хэн нь эхэлж холбоо барих, хэн нь илүү хайртайгаа үзэх эргэлзээ ч таныг багагүй залхаажээ. Зүрх сэтгэлээсээ нэгхэн алхам зай аваад холоос ажиглаад үз. Юу хэрэгтэй, юугаар дутаж явснаа та ойлгох болно. Хайр дурлалын эцсийн хүрэх цэг нэгнээ хайрлах л болохоос хардан харамлах муухай мэдрэмж биш гэдгийг та ойлгоно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Хүрээлэл, шинэ дурлал, нойргүй шөнө, цагаан цаас, боломж

Танд зориулах дуу:

5. Арслан (7/23-8/22)

Хэн гэдгээ харуулах цаг ирлээ, арслангуудаа! Долдугаар сарын 22-ноос хойш нар Арслангийн ордонд байрлах тул таныг ер бусын бүтээлч байдал, эрч хүч, догдлом дур булаам байдал "бүчин" авчээ. Хаа яваа газраа бусдыг байлдан дагуулж, удаан хугацааны хүсэл мөрөөдлөө бодит ажил хэрэг болгож, хүсэн хүлээсэн зүйлээ гар дээрээ, сэтгэл дотроо мэдрэх сар. Сарын дундуур Ангараг гарагийн нөлөөллөөр сэтгэл санаа хэт их ачааллаж мэдэх тул ганцаараа байх цаг гаргаж, өөрийгөө тэргүүнд тавихаа мартуузай. 

Хайр дурлалын хувьд та эцэст нь бодол санаа, бие махбод, сүнслэг оршихуйн хувьд таарч тохирох хүнтэйгээ санаанд оромгүй байдлаар таарах болно. Эхний алхмыг хийхээс бүү зүрхшээ, арслангуудаа. Хостой арслангууд өөрийнхөөрөө амьдралыг мэдэрч, хосынхоо дур булаам байдалд ахин дурлах болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Үдэлт, үүр цайх, зөөлөн аялгуу, гэртээ ганцаараа, үдэшлэг, бороотой зуны дурсамж

Танд зориулах дуу:

6. Охин (8/23-9/22)

Өөрийгөө гол дүр гэдгээ санах сар ирлээ! Арслангийн ордонд байрласан нар таныг сарын дунд болон сүүлч үеэр "ивээсэн шиг" ивээх болно. Өдөр тутам эерэг энергиэр өөрийгөө цэнэглэж, хойш суухын оронд энэ удаа бүхний урд гаран манлайлах хүсэл бадамлан асна. Урьд нь туршиж үзээгүй шинэ зүйлээ хийх, шинэ хүрээлэлд орох, шинэ ном киногоор өөрийгөө цэнэглэх нь таны дур булаам, цор ганц дүр төрхийг өнгөлөх болно. Удаан хугацаанд хичээллэсэн, үр дүнг нь хүлээсээр ирсэн зүйлээсээ эцэст нь амжилтын үр шим, алдар нэрийг хүртэх цаг.

Хайр дурлалд ганц биечүүд сэтгэл татам байдлаа илүү их мэдэрч, зоримог алхам хийхийг илүүд үзэх бол хостой охины ордныхон тус тусдаа цагийг өнгөрүүлснээр хайр дурлалынхаа хүчирхэг талыг олж анзаарах болно. Дурсамж үлдээхийн тулд өөрөө бүтээх эхлэлийг тавих хэрэгтэйг санаарай. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Зурвас, захидал, халуун шоколад, өөрчлөлт, зохиол, бороотой шөнө, тэврэлт

Танд зориулах дуу:

7. Жинлүүр (9/23-10/22)

Өнгөрсөн сар таныг багагүй уйдаажээ. Тэгвэл энэ сар таныг "драма"-аар дутаахгүй гэж сана! Гэнэтийн учрал хүртэл бэлтгэлтэй хүнд ирдгийг санаарай. Өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлж, давуу тал дур булаам  байдлаа мэдэрч, гадаад ертөнцөд өөрийгөө нээлттэй байлгаарай. Сарын дундуур Арслангийн ордонд байрласан нарны нөлөөллөөр та өөрийнхөөрөө дуулж бүжиглэж, эргэн тойрноо хайрлаж, цорын ганц гэдгээ мэдрэх болно. 

Хайр сэтгэлийн тухайд өөрийнхөө дүгнэлтийг хийгээрэй. Үргэлж хамт байх нь хайр уу, хол ч хамаагүй нэгнээ бодон санасаар байх нь хайр уу? Хайртай хүнээсээ юу хүсэн хүлээж буйгаа тодорхойлж, ярилцах нь урт хугацааны үнэнч үерхлийн эхлэл байх болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Солонготой тэнгэр, тэмдэглэлийн дэвтэр, лаа, мөхөөлдөс, амьд тоглолт

Танд зориулах дуу:

8. Хилэнц (10/23-11/21)

Цэг тавиад томоор эхлэх цаг иржээ! Үлдээхийг хүссэн бүхнээ ой дурсамжийнхаа гүн авдарт хийгээд орчлон ертөнцийг шинэ нүдээр хар. Анзаардаггүй л байсан болохоос таныг гайхалтай адал явдал, шинэхэн учрал болзоо, цоо шинэ хүрээлэл хүрээлж байсныг та мэдрэх болно. Сарын дундуур од эрхсийн нөлөөллөөр өөрийгөө өөрөөр танин мэдэх, гадаад төрхөө өөрчлөх хүсэл нэмэгдэнэ. 

Найз нөхөд, гэр бүл, танил тал, ажлын хамтрагч гээд таны ойрын хүрээллийн хэн нэгэн таныг хайр дурлалтай холбож өгөх нь ээ. Ичих, цааргалахаасаа өмнө нэг удаа "Яагаад үгүй гэж?" гэж бодоод үзээрэй. Хостой хилэнцийн ордныхон ер бусын гал халуун хайр сэтгэл, эрч хүч, романтик мэдрэмжээр бялхах болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Болзоо, кино, үнсэлт, түүний үнэр, эргэлзээ, шинэ бүлэг 

Танд зориулах дуу:

9. Нум (11/22-12/21)

Хүрээлэлд дундаа л багагүй цоглог, экстраверт хүнд тооцогддог нумын ордныхон энэ сарыг нам гүмхэн, даруухан өнгөрүүлэх төлөвтэй байна. Өөрийн хувийн орон зайг эрхэмлэж, холын мөрөөдлийнхөө төлөө алхам хийх нь сарын сүүлчээр төсөөлөөгүй үр дүнд хүргэх болно. Мөрөөдлөө ажлаа хий, мөрөөдлийн хүнтэйгээ уулз. Мөрөөдлийнхөө амьдралаар амьдрахын тулд өөрийгөө гол дүр гэдэгт итгэх хэрэгтэй юм шүү.

Хайр дурлалын хувьд ганц биечүүд үерхлээс илүү сэтгэл догдлом болзоог, урт хугацааны харилцаанаас илүү чин сэтгэлээсээ ярилцах өдрийг илүүд үзнэ. Өөрийгөө чагнаж, эргэн тойрноосоо сайн сайхныг харахыг хичээгээрэй. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Шинэ цуврал, сонгодог аялгуу, шөнийн 3 цагийн зурвас, амин дэм, тэврэлт

Танд зориулах дуу:

10. Матар (12/22-1/19)

Нарны нөлөөллөөр та өөрчлөлт, хувиралд бэлтгэгдэж байна. Өнгөрсөн, дурсамж, ард хүлж байсан бүхнээс өөрийгөө чөлөөлөхийг хүсэх болно. Энэ сард эрч хүчээр бялхахын зэрэгцээ мөнгөнөөс илүү аз жаргалыг, хадгаламжаас илүү одоо цагийг мэдрэх хүслээр "ангах" болно. Сарын 10-нд өөрийгөө чагнаж, одоо цагийн аз жаргалыг мэдэрлээ ч ирээдүй өөрөө одоо цаг болох үе ирэхийг санаарай. 

Гэнэтийн сонин содон учралууд таныг хүлээж байна. Яг л байх ёстой газраа байгаагаа та мэдрэх болно. Өөртөө итгэлтэй байдал, баяр хөөр нэмэгдэж, гоо үзэсгэлэнтэй талуудаа тодотго. Хостой залуу хайрын мэдрэмжээс амар амгалан, өөрөөрөө байх эрх чөлөөг хүртэх болно. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Одоо цаг, шоколадтай зайрмаг, ил захидал, шинэ кино, үдшийн сэвшээ салхи 

Танд зориулах дуу:

11. Хумх (1/20-2/18)

Асгартал уйлаад тайвширдаг шиг зүрх сэтгэлээ аргадан тайтгаруулах цаг иржээ, хумхууд минь. Бусдаас цойлон ялгарах, амжилт гаргах, мөнгө олох, өөрчлөлт хийх хүсэл таныг эзэмдэж байна. Хүсэл эрмэлзлээ зөв ашиглаж чадвал та сарын сүүлээр гайхалтай үр дүнд хүрсэнээ харах болно. Санхүүгээ төлөвлөдөг шигээ хайр дурлалаа ч төлөвлөж, цагаа хэнд юунд зарцуулахаа тооцоолохыг од эрхэс зөвлөж байна. 

Өнгөрсөн хэдэн сарын турш өөрийгөө багагүй хүчилж, шархалж, шархлуулж ирсэн хумхын ордныхон минь энэ сард зүрх сэтгэлээ амраах цаг иржээ. Хайрлавал тултал нь хайрлаж чадахаа мэдэж байгаа ч хайрлах шийдвэрийг оюун ухаанаараа гаргах нь зүйтэйг санаарай. Хайрлагдах эрхтэй хүнийг л хайрла. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Дурсгалын дэвтэр, сэрүүн үдэш, шинэ дуу, дуу шиг хүн, кофе болзоо

Танд зориулах дуу:

12. Загас (2/19-3/20)

Жилийн хамгийн үр бүтээмжит сар ирлээ, загасхан минь. Шинэхэн ажлын амжилт, өөр салбарын ажлын саналууд, ур чадварыг тань сорьсон бүтээлч төслүүд таныг хүрээлж байна. Од эрхсийн нөлөөллөөр бүтээмжит байдал нэмэгдэх ч, бүтээмжгүй, залхуу үедээ өөрийгөө хүчлэх гэж зовоох хэрэггүй. Сайхан амарч, өөртөө цаг чөлөө олгож, өдрийг амттай өнгөрүүлэх нь эргэн бүтээлч байдалдаа ороход тустай. 

Хостой загаснууд ягаан өнгөт шилээ аваад бодит байдлыг харах цаг. Тэр хамгийн хэрэгтэй үед дэргэд байсан уу? Тэр үнэхээр танд төгс тохирох мөрөөдлийн хүн мөн үү? Түүний мэдрэмжийг эхэнд тавьж, хил хязгааргүй хайрлахаасаа өмнө энэ талаар эргэцүүлээд үзээрэй. Хэн нэгнийг хамгийн их хайрлах ёстой бол тэр хүн нь та өөрөө юм шүү. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: Өөрчлөлт, хувийн амжилт, уран бүтээл, шинэ гол дүр, сээтгэнэл, үдэлтийн захиа

Танд зориулах дуу:

Illustrations: Thiago Correa

Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Илүү аз жаргалтай амьдрахад тань туслах энгийн 8 зуршил
2
1 цагийн өмнө
Өнөөдөр ердийн сараас 17 хувь том СУПЕР сарыг харах жилийн сүүлчийн өдөр
3
1 цагийн өмнө
Samsung Galaxy Z Flip4 болон Galaxy Z Fold4 утсууд нь хамгийн уян хатан, олон талт хэрэ...
санал болгох
1
2 цагийн өмнө
Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл
2
2 цагийн өмнө
Зөвхөн харшилтай хүмүүсийн "чин зүрхнээсээ" ойлгох 17 зүйл
3
22 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

GG 2022.08.03 202.126.89.87

Duuniih n linking tawidaggv ym bol ydaj neriig n bichchihgv dee

0 Хариулах