Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Hackathon 2022 | ХААН Банкны хамт олон дижитал хөгжилд хөтлөх инновацлаг санаагаар уралдаж байна


ХААН Банк нийт ажилтнуудынхаа дунд анх удаа "Hackathon 2022" тэмцээнийг зохион байгуулж, өчигдөр нээлтээ хийлээ. Тэмцээнд банкны өөр өөр салбар, нэгж, хэлтэс бүрээс нийт 75 ажилтан, 25 баг болон оролцож байгаа бөгөөд технологи, бизнесийн уялдаа холбоог сайжруулан ДИЖИТАЛ банк болоход хувь нэмэр болохуйц шинэлэг санаачилгуудыг дэвшүүлэх юм байна. 

ХААН Банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа тэмцээнийг нээж “ХААН Банк өнгөрсөн жил дижитал банк болох стратегиа 2021-2023 оны дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө тусгаж баталсан. Дижитал банк болох зорилтын хүрээнд ажилтнуудын мэдлэг, ур чадварыг сайжруулахад онцгой анхаарч, олон төрлийн сургалт, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Дижитал банкир” хөтөлбөр билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкны 6500 ажилтан хоёр жилийн хугацаатай сургалтын төлөвлөгөө гаргаж, дижитал сэтгэлгээгээ хөгжүүлэх, 100 хувь онлайн банкны үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг өөрсдөдөө цогцлоох, харилцагчдаа бэлдэх урт аяныг эхлүүлээд байна. Хакатон тэмцээн нь үүний нэгээхэн хэсэг бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулна" гэлээ.

ЗурагТайлбар




"ХААН Банканд төдийгүй Монгол Улсын хөгжилд хэрэгтэй инновацлаг санаа гарна гэдэгт найдаж байна” 

Салбартаа цахим шилжилтийг түүчээлсээр ирсэн ХААН Банк өнгөрсөн хугацаанд цахимд суурилсан төлбөр тооцооны шинэлэг үйлчилгээнүүдийг амжилттай нэвтрүүлсэн билээ. Тиймдээ ч өдгөө Монгол Улсын хэмжээнд цахимаар хийгдэж байгаа буй төлбөр тооцооны 70 гаруй хувийг ХААН Банк дангаараа хийж буй. Мөн тэд саяхан онлайн зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлжээ. Ингэснээр харилцагчид өмнөх шигээ салбар, тооцооны төвд ирэхгүйгээр цалингийн болон бусад шаардлагатай зээлийг 5-10 минутын дотор авах боломжтой болсон байна. 

Энэ талаар Мэдээллийн технологи хариуцсан дэд захирлын орлогч Б.Ариунболд "Энэ бол хэрэглэгчдийн хүсэн хүлээж байсан үйлчилгээ гэдэг нь маш тод анзаарагдсан. Одоо бид гүйлгээ, зээлээс гадна бусад үйлчилгээг харилцагчдадаа цахимаар үзүүлэх тал дээр томоохон ахиц дэвшил гаргахаар ажиллаж байна. Цахим шилжилт гэхээр нэг талаас технологи, нөгөө талаас технологийг ажиллуулах ур чадвар, мөн соёлын тухай яригддаг. Энэ ур чадвар, соёлыг бүрдүүлэхийн тулд бид дотооддоо анх удаа хакатон тэмцээнийг зохион байгуулж байна. Хакатон бол технологи ашиглан бизнесийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг санаануудыг гаргаж ирэх зорилготой арга хэмжээ" гэсэн юм. Мөн тэрбээр "ХААН Банканд 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэй мэдээллийн технологийн (IT) том баг ажиллаж байна. Бид дэлхийн хэмжээний технологийг Монголдоо нутагшуулан ашигладаг. Энэ том хамт олны нэг гишүүн болсноор глобал сэтгэлгээтэй, Монголын тэргүүлэгч банкны туршлагаас хуваалцах боломж бүрдэнэ. Бид залуучуудын хамгийн их хүсдэг чөлөөт байдал, шинэ санааг нээлттэй хүлээн авч, бодитоор хэрэгжүүлэх талбарыг бүрдүүлж өгөхийг зорьдог" гэдгийг онцолсон юм. 

Харин ХААН Банкны Мэдээлэл, технологи хариуцсан дэд захирал Сачин Наир “Cloud Native, Blockchain энэ бүх технологи өнөө маргаашгүй бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болно. Тиймээс энэ удаагийн тэмцээнээс ХААН Банканд төдийгүй Монгол Улсын хөгжилд хэрэгтэй инновацлаг санаа гарна гэдэгт найдаж байна” гэсэн юм. 

Дижитал банкирууд 14 хоногийн дотор инновацлаг санаагаа боловсруулна

"Hackathon 2022"-ын оролцогчид хэрэглэгчийн туршлага (Customer Experience), блокчэйн (Blockchain), Cloud Native аппликэйшнд суурилсан дижитал банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ санаачилгаараа өрсөлдөх бөгөөд тэмцээн гурван үе шаттай явагдаж байгаа аж. Үүнд:

  • I-р шатанд багууд даалгавар гүйцэтгэж оноо цуглуулах бол 
  • II-р шатанд 11 өдрийн турш өөрсдийн шинэлэг санаа, шийдэл, бүтээлийг биежүүлэх, загварт оруулах, кодчилох ажлыг гүйцэтгэнэ.
  • III-р шатанд багууд бэлдсэн танилцуулгаа тавьж, шүүгчид гурван шатны нийлбэр дүнгээр ялагчдыг тодруулах юм байна. 

Бид "Hackathon 2022" тэмцээнд оролцогч залуусаас сэтгэгдлийг нь сонссон юм. 

Мэдээллийн технологийн үйлчилгээ нэвтрүүлэлтийн газрын ахлах программист Д.Галсансанжаа "Өмнө нь хөгжүүлэгч нарын дунд хакатон тэмцээн зохион байгуулахад богино хугацаанд гоё санаанууд гарч, зарим нь бодит ажил хэрэг болсон. Манай ажилчдын зарим нь зайнаас ажилладаг. Харин оффист ажиллахаар бол суухыг хүссэн суудлаа урьдчилан захиалах боломжтой байдаг. Энэ санаа хөгжүүлэгч нарын хакатоноос төрсөн л дөө. Тэгэхээр энэ удаагийн тэмцээнээс ч мөн иймэрхүү шинэлэг санаа гарч ирнэ гэдэгт итгэж байна. Мөн тэр бүр шууд харилцаж, хамтран ажиллах боломж гардаггүй бизнесийн салбар нэгжийн хүнтэй нэг баг болсондоо олзуурхаж байна" гэв. 

Мэдээллийн технологийн үйлчилгээ нэвтрүүлэлтийн газрын бизнес аналист Б.Дагийсүрэн "Би хоёр жил гаруйн өмнө ХААН Банканд чанарын инженерээр ажилд орж байсан. Хүн өөрөө санаачилгатай, зүтгэлтэй байж чадвал ахиц дэвших боломж манайд бүрэн байдаг учраас би ч өнгөрсөн хугацаанд өөрийгөө хөгжүүлж одоо бизнес аналистаар ажиллаж байна. Миний хувьд, бизнес нэгжид очиж буй хүсэлтэд анализ хийж боловсруулах ажил хийдэг учраас өдөр тутамдаа маш сонирхолтой бизнесийн санаа, технологиудын талаарх мэдээллийг авч байдаг. Тиймээс үүнийг багийнхантайгаа хуваалцахын зэрэгцээ банкны өөр өөр салбар, нэгжээс ирсэн, төрөл бүрийн мэдлэг, ур чадвартай залуучуудаас суралцах боломж олдсонд баяртай байна."

ЗурагТайлбар





Хамгийн их уншилттай
1
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
2
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
3
2022.07.15
Крис Хемсворт Натали Портмантай үнсэлцдэг хэсгийн зургийг авалтад орохын тулд махнаас т...
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Авторын булан: Эрдэнэбүрэнгээс Эг тийш хөдөллөө
2
2022.08.06
Авторын булан: Ван И халуун цэгээс Монголыг зорив
3
2022.08.02
Төр данхайж, хэвлэл жижгэрсээр байх уу?
санал болгох
1
20 цагийн өмнө
СУДАЛГАА | Чинээлэг, ядуу хүмүүсийн хоорондох нөхөрлөл ядуурлыг бууруулдаг
2
23 цагийн өмнө
Олон улсын "Excel" программын аварга шалгаруулах тэмцээн болжээ
3
Өчигдөр
25 жил сэтгэл гутралаар шаналсан блоггерийн зөвлөж буй 12 "эрүүл" дадал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.