Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Сэтгэл гутралтай хүмүүсийн хийж болохгүй 11 зүйл


Хүн болгонд өөр өөр асуудал, зайлсхийх шаардлагатай зүйл байгаа ч дийлэнх тохиолдолд нийтлэг байдаг зүйлсийг доор өгүүлж байна. 


1. Асуудлуудаа тоохгүй үлдээж болохгүй.

Асуудлууд чинь шууд л өөрөө алга болно, шийдэгдэнэ гэж байхгүй учир заавал анхаарч, ямар арга зам байгааг эрж хайж байгаарай. Хэн нэгнээс тусламж гуйхдаа санаа зовох хэрэггүй. 

2. Согтууруулах ундаа бүү хэрэглэ. 

Ялангуяа сэтгэлээ засах оролдлогоор хэрэглэж бүр болохгүй. Хэсэг хугацаанд бүх зүйл дээрдсэн мэт санагдах ч дараа нь өмнө нь байснаасаа ч гуниглаж, хүнд байдалд ордог. Үүнээс шалтгаалан бүр ч их асуудал нэмэгдэж, улам л гүн шигдэхэд хүрдэг.

3. Орондоо хэт удаан байх эсвэл нойрны асуудлаа даамжруулж болохгүй.

Нойргүйдэл нь сэтгэл гутралыг улам л дордуулж, тэмцэх чадалгүй болгодог. Сайн унтаж амрах хэрэгтэй ч бас орондоо хэтэрхий удах нь мөн л сөрөг нөлөөтэй. Тогтсон зөв цагийн хуваарьтай болж, хангалттай нойр авах нь чухал.

4. Өөрийгөө хаа нэгтээ цоожилж, нуугдах хэрэггүй.

Хүмүүстэй аль болох л харилцаж, үйл явдалд оролцож байх хэрэгтэй. Хэрэв боломжгүй бол ядаж гарч цэвэр агаарт алхах, нарны дулааныг мэдрэх нэн шаардлагатай. Гадаа орчин сэтгэл гутралыг эмчлэхэд маш том нөлөө үзүүлдгийг олон судалгаа нотолсоор буй.

5. Видео тоглоом, дэлгэцэд донтож болохгүй.

Тоглоом тоглох, кино байнга үзэж, интернэт ухах нь цаг өнгөрүүлэх сайхан арга хэдий ч хэт дотнож болохгүй. Даамжирсаар гадаад орчноос бүрэн тусгаарлагдах, шийдэгдээгүй асуудлуудыг улам ужигруулах эрсдэлтэй. Цаанаа томорсоор буй асуудлыг та анзаарах сөхөөгүй болох болно. 

6. Гунигтай дуу бүү сонс.

Тухайн мөчид сонсох нь илүү таатай байж болох ч таны сэтгэл санааг огт өргөхгүй, улам гүн рүү шигдэх магадлалтай. 

7. Хүнд мэдээ мэдээллээс хол бай.

Зурагтын мэдээ, сайтуудын хар бараан мэдээнүүдээс аль болох хол байх хэрэгтэй. Та дэлхий, амьдралын тухай хэтэрхий хар бараанаас бодож хардаг болох магадлалтай. Сайхныг нь олж харахыг хичээ гэдэг тийм ч оргүй үг биш бололтой.

8. Харьцуулалт хийхээ боль.

Өөрийгөө, амьдралаа бусад зүйлтэй харьцуулах хэрэггүй. Та ч бусад хүмүүсийн амьдралыг өнгөцхөн харж буй бөгөөд бүгд сайн сайхнаа л харуулахыг зорьж, муу, хэцүүгээ нууцгаадаг. Тийм ч учраас бусад хүн илүү сайхан, жаргалтай, илүү дээр байгаа мэдрэмжид автаж өөрийгөө хамгийн болохгүй байгаа хүн мэтээр мэдрэх нь аюултай. 

9. Гэмтэй мэдрэмж битгий ав.

Сэтгэл гутралтайдаа гэмтэй санагдах хэрэггүй. Энэ бол генийн болон орчин тойрноос шалтгаалдаг зүйл. Та л болохгүй байгаадаа биш, 100 хувь өөрийн чинь буруу биш, зүгээр болж чадахгүй байгаа чинь ч бас зүгээр гэдгийг ухаараарай. Энэ тийм ч амархан арилчих зүйл биш шүү дээ.

10. Шинэ харилцаанаас болгоомжил.

Та асуудлаа бүрэн шийдээгүй байхдаа, бас тухайн хүнийг бүрэн танихгүй байж шинэ харилцаанд орох нь эрсдэлтэй. Таны нөхцөл байдлыг улам л хэцүү болгох, асуудлууд авчирч мэдэх хүнтэй учирсан байж ч магадгүй шүү дээ. Энэ тал дээр анхааралтай байх нь чухал. 

11. Хүлцээд явах хэрэггүй.

Та асуудал байгаа бол, ганцаараа хүчрэхгүй мэт санагдаад байвал заавал мэргэжлийн зөвлөгөө, тусламж авах хэрэгтэй. Мэргэжлийн хүний өгөх зөвлөгөө, харах өнцөг танд бодит нөлөө үзүүлж чадна. Та шууд хандах боломжгүй байвал эхний ээлжинд ядаж л таныг ойлгох хэн нэгэнд сэтгэлээ нээн яриарай. Найз нөхөд, гэр бүлийн гишүүн гэх мэтээр та бусдад мэдэгдэх шаардлагатай ба тусламж гуйхаас хэзээ ч бүү санаа зов.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
2
3 өдрийн өмнө
"Anger management" буюу уур уцаараа удирдах 6 арга
3
3 өдрийн өмнө
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
2
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.08.11 153.242.178.11

Heleh amarhan

0 Хариулах