Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Машинаа засуулах газраа сонгохдоо анхаарах ТАВАН зүйл


Машинтай хүн бүр хайртай хүлгээ хаа хамаагүй газар итгэж найдаад үлдээж чаддаггүй. Танд машинаа засуулах хэрэгцээ гарсан бол бусдаас сайн газар сураглалгүй хэд хэдэн чухал зүйлсийг харгалзан сонгоорой. Ялангуяа BMW, Volkswagen, Audi, Porsche тэргүүтэй герман машинаа мэргэжлийн хүмүүст даатгах нь чухал. Тэгвэл Баянбүрдийн тойргийн зүүн хойно Саяар төвийн В1 давхарт Герман машины засвар, үйлчилгээний "Garage" төвийг зорих таван шалтгаан бидэнд байна. 

#1 Итгэж болох туршлагатай юу?

Машинаа засварын газраар оношлуулах, үйлчилгээ хийлгэхэд "Хэр найдвартай вэ?, Итгэж болох уу?" гэх эргэлзээ олон хүнд төрдөг. Тэгвэл "Garage" төвийн ажиллах хүчний хувьд “Бавариа Моторс” ХХК, “Таван богд” ХХК, “Наран Моторс” ХХК гээд BMW, Volkswagen загварын автомашины албан ёсны дистрибьютер компаниудад инженерийн мэргэжлээр арав болон түүнээс олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлжээ. 

#2 Үнэ цэнтэй харилцаа үүсгэж чадах уу?

Тэд удахгүй үйл ажиллагаандаа урьдчилсан цаг захиалгын онлайн системийг нэвтрүүлнэ. Ингэснээр үйлчлүүлэгч өөрийн автомашинд засвар, үйлчилгээ хийлгэсэн түүхээ хадгалуулж, цаашид байнгын эргэх холбоотойгоор автомашиндаа засвар, үйлчилгээ хийлгэх бүрэн боломжтой. Хэрэв үйлчлүүлэгч хожим машинаа зарах болбол "Garage" төвөөр баталгаат засвар, үйлчилгээ хийлгэж байсан түүхээ үзүүлснээр үнэ цэнтэй харилцааныхаа үр дүнг бодитоор мэдэрч болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тав тухтай орчинд дилертэй дүйх хэмжээний үйлчилгээг авах боломжтой.

#3 Байнгын лавлахтай юу?

Мөн ямар төрлийн засвар, оношилгоо хийлгэснээ хэдэн сар өнгөрөхөд л мартчихдаг хүмүүс бий. Тэгвэл "Garage" төв рүү эргэж холбогдоод лавлах боломжтой. Учир нь автомашиндаа засвар, үйлчилгээ хийлгэсэн түүх тань хэдийн хадгалагдсан байх болно. 

#4 Үнэхээр баталгаатай юу?

Тэд мөн сэлбэгийн онлайн худалдааны “Garage.mn” сайтыг ажиллуулдаг гэдгийг түрүүн дурдсан. Та бүхэн энэхүү сайтыг ашиглан бүх төрлийн машины сэлбэгийг захиалах боломжтой. Удахгүй мөн уг сайтдаа тулгуурласан апплекшнийг хөгжүүлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж. Захиалсан сэлбэгүүд Европын холбооны улс орнуудаас гэрчилгээ, баталгаатайгаар ирнэ. "Garage" төвөөр үйлчлүүлэхэд сэлбэг болон засвар үйлчилгээндээ зургаан сарын баталгаа олгодог. Таны захиалсан сэлбэг агаарын тээврээр 14-21 хоногт, газрын тээврээр 45-60 хоногт гарт тань хүрнэ.

#5 Урамшуулал байгаа болов уу?

"Garage" төв "TotalEnergies" брэндийн Францын тосны үйлдвэрлэгчтэй хамтарч ажилладаг. Нээлтийн урамшууллын хүрээнд бүх төрлийн тос тосолгооны засвар, үйлчилгээндээ 30%-ийн хямдрал зарлаад буй юм. Үргэлжлүүлэн долоо хоног тутам өөр төрлийн урамшууллууд ч мөн зарлагдана. Тэд аравдугаар сард Toyota, Lexus-ийн дагнасан засвар, үйлчилгээний газрыг нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Сэлбэгийн онлайн худалдааны “Garage.mn” сайтаас  "Garage" төвийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
3 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
4 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
7 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.