Үүлэрхэг дулаахан энэ долоо хоногийг ямар сонирхолтой эвентээр хөглөх гэж байна даа? Цөөнгүй хөгжмийн тоглолтууд зарлагдсанаас амьд хөгжим, жазз, нээлттэй микрофон зэрэг сонирхолтой эвентүүдийг энэ удаа онцолж байна.

Юун түрүүнд, гадуур ханиад томуу их байгаа тул цаг агаартаа тохируулан хувцаслаж, аюулгүй байдлын үүднээс маскаа зүүхээ мартуузай.


ХӨГЖИМ

B.L.M.D амьд хөгжмийн тоглолт

Хаана: УИД-ийн 7-р давхарт New York Empire ресторан
Хэзээ: 8.18-нд 19 цагаас
B.L.M.D хамтлагийн эл тоглолтод Bekatrina, baatarfly, Sekstsagaanbogd & Arman Bakhytbyek, Davaidasha, Even Tide зэрэг шилдэг залуу уран бүтээлчид оролцох болно.
Үнэ: 30к

LIVE: Ariu + Tenuun + Uuye & The Boisss

Хаана: Fat Cat Jazz Club
Хэзээ: 8 сарын 17-нд 20.30-аас
Гайхалтай жазз гурвалын хамт нэгэн үдшийг уянгалаг өнгөрөөхийг хүсвэл энэ лхагва гарагт "Бүдүүн муур"-ыг зориорой.
Үнэ: 35к

Хаана: Madfoxub
Хэзээ: 8 сарын 20-нд 18 цагаас
"The Cloud" хамтлаг 5 жилийн ойн тоглолтоороо бүх дуунуудаа амилуулна гэсэн шүү.
Үнэ: 20к

The Open Mic Mongolia Live Stage
Хаана: Playground Event Hall
Хэзээ: 8 сарын 17-нд 19.30-аас
Амьд хөгжим сонирхогч хэн бүхэн тайзнаа тоглох гайхалтай боломж! Та хамтлагаараа оролцох бол урьдчилан бүртгүүлээрэй.
Үнэ: Үнэгүй

Sublime Tales: DJ Anu Dol at Naadam

Хаана: Shangri-La
Хэзээ: 8 сарын 20-нд 19 цагаас
Залуу уран бүтээлч Anu Dol өөрийн нууцлаг, гүн гүнзгий хэмнэл аялгууг үнэ төлбөргүй толилуулах юм.
Үнэ: Үнэгүй

Хаана: Fat Cat Jazz Club
Хэзээ: 8 сарын 19-нд 20.30-аас
Bluescoopers хамтлагийн контрабасс хөгжимчин Төгөлдөр өөрийн триотой тоглох гэж байна! Хөгжмийн хэмнэлийг шинэ долгионоор мэдрэхийг хүсвэл ирж чихээ хужирлаарай.
Үнэ: 25к

ЭВЕНТ

JULY FOREVER - Lana Del Rey fan meeting event
Хаана: Молуушийн Газар
Хэзээ: 8 сарын 20-нд 19 цагаас
Дуучин Лана Дел Рейн үнэнч шүтэн бишрэгчдийн заавал зорих эвент. Нэгэн үдшийг хайртай дуучныхаа ертөнцөөр амьсгалан өнгөрүүлээрэй.
Үнэ: 20к

НОМ

Хаана: UB Grand Hotel 17 давхарт
Хэзээ: 8 сарын 20-нд 14 цагаас
Энэхүү хэлэлцүүлэгт ТОМё БОДё болон түүний нөхөдтэй лимбэ хөгжмийн уянгалаг аялгуунд цай, кофе уун Философи, бас бус зүйлсийн талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж мэдлэгээ нэмэн цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
Үнэ: 20к

ҮЗЭСГЭЛЭН

Уран бүтээлч Э.Билигт "Төрөлтөн" Контемпорари зураасан зургийн өрөг үзэсгэлэн
Хаана: Улаан гэр галерей
Хэзээ: 8-р сарын 17-нд 18.30-аас
Уран бүтээлч Э.Билигтийн бие даасан үзэсгэлэн энэ сарыг дуустал дэлгэгдэх гэж байна.
"Бид бүхэн хүн төрлийг олон төрсөн хэдий ч гэгээрч сансрын хүрднээс гэтлээгүй байгаа тул хараахан жинхэнэ ХҮН болоогүй байгаа хэмээн спиритуал үүднээс тайлбарладаг. Тийм ч учраас бид өөр өөрсдийн үйлийн үр, асуудлууддаа орооцолдсоор энэхүү орчлонд бэдэрч яваа төрөлтнүүд..."
Үнэ: Үнэгүй

"Сонгуулийн амлалт: Залуусын нүдээр" баримтат гэрэл зургийн үзэсгэлэн
Хаана: Elixir Coffee & Wine Bar
Хэзээ: 8.12-8.17 хооронд
Үнэ: Үнэгүй
Сонгуулийн амлалт гэхээр хамгийн түрүүнд таны санаанд юу буудаг вэ? Сонгуулийн амлалтыг бид эргэн санаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж чаддаг бил үү? Эл үзэсгэлэн үүнийг л хэн бүхэнд ойлгуулах болно.
