Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Сошиал медиаг "орхисон" 17 алдартан + Тэд яагаад татгалзах болов?


Бидний олонх нь өдөр тутмын амьдралаа сошиал медиагүйгээр төсөөлөхөд бэрх болсон. Гэвч олон нийтийн сүлжээний сөрөг нөлөө хүмүүсийг нэг алхам ухрахад хүргэж байна. Жил бүр сая сая хүн сошиал хаягаа устгаж, дахиж хэрэглэхгүй байх замыг сонгож байгаа бөгөөд тэдний дунд олны танил алдартнууд ч багтжээ. 

1. Хамгийн сүүлд "Хүн аалз" киноны од Том Холланд сэтгэлзүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулахын тулд сошиал медиагаас хэсэгтээ завсарлага авч буйгаа мэдэгдлээ. 

Тэрбээр "Инстаграм, твиттер биднийг хэт их өдөөж, улам бүр давагдашгүй болж байна. Заримдаа би миний тухай бичсэн зүйлсийг онлайнаас уншчихсан сууж байгаагаа анзаардаг. Энэ бүхэн миний сэтгэл зүйн эрүүл мэндэд маш их хохирол учруулж байгааг ойлгосон. Тиймээс аппликэйшнийг устгаад хэсэгтээ завсарлага авахаар шийдлээ" гэсэн юм. 

Тэгвэл хэсэг хугацаанд сошиал медиа детокс хийсэн, бүрмөсөн ашиглахаа больсон алдартнууд ЯАГААД гэдгээ ингэж тайлбарлажээ. 

2. "Stranger Things" цувралын жүжигчин Милли Бобби Браун 2018 онд твиттер хаягаа устгаж байв. Тухайн үед түүний зургуудыг гей хүмүүсийг гутаан доромжилсон тайлбартайгаар твиттерт шэйрлэх трэнд газар авснаас болж ийм шийдвэр гаргажээ. Бобби Браун саяхан Allure-д өгсөн ярилцлагадаа насанд хүрсэн эрчүүдээс ирдэг зохисгүй, үзэн ядсан мессежүүдээс болж ТикТокоо ч бас устгасан гэжээ. 

3. Дуучин Лиззо 2020 оны нэгдүгээр сард твиттерийн троллуудаас болж жиргээг орхиж буйгаа зарлаад хүссэн үедээ эргэж ирнэ гэсэн байв. 2021 оны наймдугаар сард түүний Карди Битэй хамтарсан "Rumors" сингл гарч, Лиззо ч твиттерт эргэн ирсэн билээ. 

4. Майли Сайрус 2018 оны долоодугаар сард сошиал медиа хаягуудаа "цэвэрлэж", инстаграмын бүх зургаа устгасан. Түүнийг шинэ цомогтоо зориулж гэнэтийн бэлэг барихаар ингэжээ гэж олон хүн таамагласан ч үүний цаана ямар ч романтик хариулт байгаагүй, Сайрус үнэхээр түр завсарлахыг хүссэн гэж ойрын эх сурвалж Entertainment Tonight-д ярьсан байдаг. 

5. 2018 онд Пит Дэвидсон, Ариана Гранде нарыг сүй тавьсны дараа үзэн ядаж, уурласан хүмүүсийн сэтгэгдлүүд Пит Дэвидсоныг "булж", улмаар инстаграмаа устгахад хүргэжээ. 

Дэвидсон инстаграмаа устгахаас өмнө "Юу ч болоогүй, үүнд ямар нэгэн далд утга агуулагдаагүй ээ. Би зүгээр л дахиж ямар ч сошиал платформ ашигламааргүй байна. Интернэт бол чөтгөрийн газар, тиймээс надад таатай мэдрэмж төрөхгүй байна" хэмээн бичиж байв.

6. Карди Би реппер Азеалиа Бэнкстэй үүсгэсэн маргаанаасаа болж 2018 онд инстаграмаа түр хугацаанд устгаж байсан билээ. Гэвч тэр 7 хоногийн дараа эргэн ирсэн байдаг.    

7. Жүжигчин Блэйк Лайвли 2018 онд инстаграмынхаа бүх зургуудыг устгаж, нөхөр Райан Рейнолдсоос бусад бүх хүнийг дагахаа больж, хэсэгтээ фэнүүдээ айх, гайхшируулах зэрэгцүүлсэн билээ. Энэ нь Эмили хэмээх сураггүй алга болсон эмэгтэйн тухай өгүүлэх "A Simple Favor" киноны сурталчилгааны ажил байсан юм. 

8. Сошиалаас гарч, ордгоороо цуутай хүмүүсийн нэг нь реппер Канье Уэст буюу Йе. Тэр нэлээд хэдэн жилийн өмнө сошиал хаягуудаа устгаж байсан бөгөөд 2018 оны Валентины баяраар инстаграмаа гэнэт идэвхжүүлж, алдартай хосуудын зургийг нийтлээд удалгүй дахин устгажээ. Хэдэн сарын дараа тэр "твиттерчин" болсон байдаг.   

9. Меган Маркл Сассексийн гүнгийн ахайтан болохоосоо өмнө инстаграмыг идэвхтэй ашигладаг, тэр бүр хэл The Tig нэртэй блог хөтөлдөг байв. Хунтайж Харритай сүй тавьснаа зарласны дараа Маркл өөрийгөө сошиал медиагаас бүрэн "арчсан" гэхэд болно. Өдгөө Маркл, хунтайж Харри нар Сексексийн гүн ба гүнгийн авхай гэсэн албан ёсны инстаграм хаягийг ашигладаг. 

10. Тейлор Свифт бусад уран бүтээлчдийн нэгэн адил шинэхэн цомгоо сурталчлахын тулд 2017 оны зун онлайнаас гэнэт алга болж байжээ. Свифт сошиал дахь бүх постуудаа устгаад дахин гарч ирэхдээ могойн зургуудаар дүүргэн шуугиан тарьж байсан билээ. 

11. 2017 онд хакерууд Селена Гомезын инстаграм хаяг руу нэвтэрч тухайн үед найз залуу нь байсан Жастин Биберийн нүцгэн зургийг нийтэд дэлгэсэн юм. Түүний хаягийг буцааж сэргээсэн ч гэлээ тэр үеэс хойш Селена Гомез сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарахын тулд долоо хоногт нэг удаа инстаграм аппыг утаснаасаа устгадаг дадалтай болсон гэж ярьжээ. 

Тэрбээр Нью-Йорк Таймст өгсөн ярилцлагадаа "Заримдаа гомдмоор үгсийг уншихгүй байж чаддаггүй. Хүн ер нь сөрөг зүйлд илүү анхаарлаа хандуулж, түүний тухай боддог юм билээ. Тэдгээр нь зүгээр ч нэг "Чи царай муутай" гэсэн сэтгэгдлүүд биш, харин хүний сэтгэлийг жинхэнээсээ сэвтээх үгс байдаг. Чиний аль хэдийн дотроо мэдэрч байгаа айдас түгшүүр, сул тал, бие махбодын өө сэвийг хэн нэгэн бүтэн параграф болгоод нэг бүрчлэн бичсэн байна гээд төсөөл дөө" хэмээн ярьжээ. 

12. Кендалл Женнер 2017 онд инстаграм детокс хийж байжээ. Тэрбээр “Эллений шоу”-д орохдоо "Би зүгээр л жаахан завсарлага авахыг хүссэн юм. Инстаграм миний хувьд өглөө сэрэнгүүтээ хамгийн түрүүнд хардаг, орой унтахдаа хамгийн сүүлд шалгадаг зүйл маань болчихсон байсан. Үүнээс хэт хараат болсон мэт санагдаад хэсэг хугацаанд завсарлахыг хүссэн" гэжээ. 

13. Жастин Бибер 2016 оны зун инстаграмаа идэвхгүй болгож байв. Шүтэн бишрэгчид нь тухайн үед түүний найз бүсгүй байсан София Ричи рүү үзэн ядсан, сөрөг мессеж ихээр илгээснээс болж Жастин Бибер 2017 оны хоёрдугаар сар хүртэл инстаграмаас холджээ. 

14. Конгресст сонгогдсон түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй гэгддэг Александриа Оказио-Кортез 2019 оны дөрөвдүгээр сард фэйсбүүкээ хааж, инстаграм, твиттер хэрэглэх цагаа хязгаарлаж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр "Сошиал медиа нийгмийн эрүүл мэндэд аюул учруулж, сэтгэл гутрал, сэтгэл түгшил, донтолтыг нэмэгдүүлж байна" гэжээ.

15. "Оддын дайн" киноны жүжигчин Дэйзи Ридли галт зэвсгийг хяналтыг дэмжсэн зураг оруулснаасаа болж 2016 онд инстаграмаа устгажээ. Ридли 2022 оны дөрөвдүгээр сард дахин инстаграм хаяг нээжээ. 

16. 2015 онд Игги Азалеагийн бикинитэй зургууд твиттерт шүүмжлэлийн бай болсны улмаас реппер хэдэн сарын турш твиттер ашиглаагүй юм. Тэрбээр твиттерийг орхихоооо өмнө "Амралтаасаа буцаж ирээд интернэт ортол эмэгтэй хүн целлюлиттэй байх нь цочирдом, урьд өмнө нь огт байгаагүй зүйл болохыг мэдлээ" хэмээн жиргэжээ.

17. Эд Ширан 2015 оны арванхоёрдугаар сард хөгжмийн ажил болон сошиал медиагаас завсарлага авч буйгаа зарласан юм. Тэр "Сүүлийн таван жилд би үнэхээр гайхалтай аяллуудыг хийсэн ч ертөнцийг нүдээрээ биш, дэлгэцээр харж байснаа ойлгосон. Тийм болохоор энэ боломжийг ашиглаад дэлхийгээр аялж, хоцорсноо нөхөхийг хүсэж байна" гэжээ. Үүнээс хойш Эд Ширан үе үе завсарлага авах болсон билээ. 

Эх сурвалж: Insider, BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Энэ өдөр түүхэнд: Оцон шувууны тухай хачирхалтай 15 баримт
2
Өчигдөр
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
Өчигдөр
FdB Awards-2024-ийн Шилдэг 30 хуримын зураг
санал болгох
1
7 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Өчигдөр
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.