Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хайртай хүнээ 20 секунд тэврэх нь сэтгэл гутралаас сэргийлнэ


Өдөр бүр хайртай хүнээ 20 секунд тэврэх нь сэтгэл зүй болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, стресс ядаргааг тайлан, аз жаргалын окситоцин дааврын ялгаруулалтыг нэмэгдүүлж, сэтгэл гутралаас сэргийлдэг болохыг судлаачид  тогтоожээ. Хайртай хүнээ тэврэхэд бид тайвширч, амар амгаланг мэдэрч, үнэн сэтгэлээсээ амарч чаддаг байна. Окситоцин дааврыг судлаачид "тэврэлтийн даавар" гэх нь ч бий. 

Хайртай хүнээ тэвэрснээр дархлаа сайжирч, архи согтууруулах ундаа болон бусад төрлийн мансууруулан тайтгаруулах бодист автах хүсэл багасаж, стресс ядаргаа тайлагдах болно. Ялангуяа ямар нэгэн айдас түгшүүрт зүйлийн өмнө буюу тариа хийлгэх, эмчид үзүүлэх, ажлаасаа гарах, хүнд хэцүү шалгалт өгөх зэргийн өмнө хайртай хүнээ тэврэх нь айн сандрах мэдрэмжийг үгүй хийнэ. 

2014 онд АНУ-ын Карнеги Меллон Их сургуулиас 400 насан хүрэгчдэд туршилт явуулан нэг хэсэг оролцогчийг хоёр долоо хоногийн турш өдөр бүр дотны хүнээ тэврэхийг, нөгөө хэсэг оролцогчийг огт тэврэхгүй байхыг хүсжээ. Ингээд туршилт дуусахад хайртай хүнээ өдөр бүр тэвэрсэн оролцогчдын өөдрөг, аз жаргалтай байдал, дархлааны чадамж нэмэгдсэн, амьдралдаа сэтгэл хангалуун байгаа нь ажиглагдсан байна.

Эх сурвалж: Dignity Health 

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.04
Playlist: Өнөөдрийнх шиг ийм л цаснаар сонсож баймаар 10 дуу
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Арванхоёрдугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай
2
Уржигдар
Алдартай оддын унах дуртай LEXUS брэндийн автомашинууд
3
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
санал болгох
1
Уржигдар
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
Уржигдар
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
3 өдрийн өмнө
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.