Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

House Of The Dragon | Крагас Драхар, Гурвалсан холбоо, Степстоуны тухай тайлбарууд

3-р ангийн тухай спойлер агуулсан болно.


Висерис Таргариены хаанчлалд тулгарч буй бас нэгэн заналхийлэл бол Гурвалсан холбоо Степстоуныг мэдэлдээ оруулахаар занахийлж буй явдал билээ. Эхний хоёр ангид Хааны тэнгисийн цэргийн флотыг удирдагч, Вестеросын хамгийн чинээлэг эрхэм гэгддэг Лорд Корлис Веларён (Sea Snake) Степстоуныг мэдэлдээ оруулаад буй Крагас Драхарт "санаа тавих"-аар хаанаас хэдэнтээ гуйсан. 

Тэгвэл гуравдугаар ангид хаан шинэ төрсөн хүү Эгон Таргаренаа төмөр сэнтийг залгамжлагч болгох уу, эсвэл гүнж Ранираг залгамжлагч хэвээр нь үлдээх үү хэмээн эргэлзэх зуур ханхүү Дэймон, Лорд Корлис Веларён нар Крагас Драхарын эсрэг тулалдаж буйгаар үйл явдал өрнөнө. 

Тэгвэл Степстоуныг тойрсон асуудал, тэдгээрийн гол тоглогчидтой холбоотой зарим нэг тайлбарыг хүргэж байна. 

Крагас Драхар гэж хэн бэ?

Крагас Драхар бол чөлөөт хот гэгддэг Мирийн хунтайж, усан флотын адмирал хэмээн өөрийгөө өргөмжилсөн нэгэн юм. Тэрбээр Степстоун дахь далайн дээрэмчдийг ялсныхаа дараа тэнд үлдэж, дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудаас хязгааргүй өндөр хураамж авах болсон нь Вестерост асуудал үүсгэжээ. Тэрбээр дайснуудаа далайн эрэгт гацаагаад эцэст нь хавч үлдээж тамладгаараа зартай тул Хавч тэжээгч гэх хочтой болжээ. 

Гурвалсан холбоонд ямар ямар хотууд багтдаг вэ? 

Эссост нийт есөн чөлөөт хот байдаг бөгөөд тэднээс Мир, Лис, Тирош нэгдэн Гурвалсан холбоог (Triarchy) үүсгэжээ. Тэд бол Крагас Драхарыг дэмжигчид юм.

Гурвалсан холбоо юуны учир Вестерост заналхийлэх болов? 

Хэрэв Степстоун дахь далайн дээрэмчдээс салж чадвал Гурвалсан холбоо Вестерост төдийлөн аюул учруулж чадахгүй гэдгийг Висерис хаан нэгдүгээр ангид дурдсан. Гэвч Лорд Корлис Веларёны хэлж буйгаар Крагас Драхар хийгээд Гурвалсан холбоо Степстоуныг мэдэлдээ аваад зогсохгүй Веларёоны хөлөг онгоцууд руу дайрч байгаа нь Вестеросын худалдаанд аюул учруулж байгаа аж.

Степстоун ямар учиртай газар вэ? 

Степстоун нь Дорноос зүүн тийш, Эссосын эргээс баруун тийш орших 10 орчим арлын хэлхээ юм. Арлуудын хамгийн томыг нь Блудстоун гэж нэрлэдэг. Усан онгоцууд ямар ч нөхцөлд Степстоуныг дайран өнгөрөхөөс өөр аргагүй байдаг тул худалдаа наймаа, тээвэр, дайны үед стратегийн чухал ач холбогдолтой энэ газрыг мэдэлдээ байлгах гэсэн маргаан эртнээс өрнөжээ. 

Холбоотой мэдээлэл: House Of The Dragon | 'Луугийн өв залгамжлагчид'

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.