Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

House Of The Dragon | 'Луугийн өв залгамжлагчид'

Битүү спойлер!


House Of The Dragon цувралын эхний анги өчигдөр цацагдаж, удаан хүлээсэн үзэгчдийн чилээг сая нэг арилгалаа. Game of Thrones цувралын сүүлийн бүлэг 2019 оны тавдугаар сард гарч дууссанаас хойш Долоон хаант улсад дахин шинэ үйл явдал өрнөх эсэх дээр үзэгчид чих тавин хүлээсээр байсан билээ. HBO Жорж Р.Р.Мартины зохиолоос сэдэвлэсэн The Long Night цувралын зураг авалтыг эхлүүлсэн боловч удалгүй цуцалж, оронд нь House of the Dragon-ийг бүтээхээр болсон. 

Ийнхүү Вестеросын нууцлаг түүх, Цагаан алхагчдын гарал үүслийн тухай бус Таргариений удам, төмөр сэнтийн төлөөх тэмцэл, луунуудын тухай өгүүлэх House of the Dragon эхэллээ. Тус цуврал 10 ангитай бөгөөд аравдугаар сарын 23 хүртэл долоо хоног бүр нэг анги цацагдах юм. 

Тэгвэл нэгдүгээр ангийн үйл явдал хаанаас эхлэх вэ? 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ, 1-р анги: 'Луугийн өв залгамжлагчид'

Жэйхайрис хаан төмөр сэнтийд суух хугацаанд энх тайван ноёрхож, Таргариений гэр бүл мандан бадарч байв. Нас бие гүйцсэн 10 луутай уг гэр бүлийн өөдөөс сөрөх хүч байсангүй. Жэйхайрис 60 жил хаанчилсны эцэст залгамжлагчаа сонгохоор болж, Их Зөвлөлийг хуралдуулан эцсийн сонголтыг хийж буйгаар цуврал эхэлнэ. Тунаж үлдсэн хоёр хүний нэг нь хааны ууган охин, гүнж Раенира Таргариен, нөгөө нь хааны бага үеэл, хаан ширээг залгамжлах эрхтэй нуган үрсийн ахмад нь болох Висерис Таргариен байв. Вестеросын хуулиар нуган үр эхээс төрсөн дарааллаас үл хамааран үргэлж эмэгтэй өв залгамжлагчаас давуу эрхтэй байх тул Их Зөвлөл төмөр сэнтийг Висерис Таргариенд өвлүүлэхээр шийджээ.

Ийнхүү Висерис Таргариен төмөр сэнтийд сууснаас хойш есөн жил, Галзуу хаан таалал төгсөж, түүний охин Даэнерис Таргариен мэндлэхээс 172 жилийн өмнө цувралын гол үйл явдал өрнөнө. 

Висерисийн хаанчлалд заналхийлэл тулгарчээ. Эссосийн чөлөөт хотуудын Гурвалсан холбоо Степстоуны (Дорноос зүүн тийш, Эссосын эргээс баруун тийш орших 10 орчим арлын хэлхээ) бүс нутгийг мэдэлдээ оруулахаар завдана. Үүнтэй зэрэгцэн төмөр сэнтийн залгамжлагчийг сонгох асуудал хөндөгдөнө. Хатан хаан Эмма өнгөрөгч хоёр жилд таван удаа хөл хүнд болсон авч бүгд бүтэлгүйтжээ. Өдгөө хэзээ мөдгүй амаржих дөхсөн түүний хэвлийд нуган үр буй гэдэгт Висерис итгэл төгс байх аж. Харамсалтай нь, хатан хаан Эмма төрхийн хүндрэлээр өөд болж, дөнгөж төрсөн ханхүү мөн л хэдхэн цагийн дараа амьсгал хураана. Ийнхүү Визерис хааны дүү, ханхүү Дэймон Таргариен, Визерис хааны ууган охин, гүнж Ранира Таргариен хоёр хаан ширээг залгамжлагчаар тунаж үлджээ. 

Хааны баруун гар, сэр Отто Хайтауэр Визерисийн цор ганц удам, залуу гүнж Ренираг Төмөр сэнтийн залгамжлагчаар томилохыг санал болгож, хаан түүний саналыг хүлээн авснаар эхний анги өндөрлөв. 

Холбоотой мэдээлэл: "House of the Dragon" эхний ангийг 10 сая хүн үзэж HBO MAX хүртэл гацжээ

 “Game of Thrones”-оос сэдэвлэсэн “House of the Dragon” цувралаас онцлох 6 ДҮР

HBO “The Long Night” цувралыг цуцалж, "House of the Dragon" -ийг бүтээхээр болсноо мэдэгдлээ

Эх сурвалж: Daily Mail 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2022.10.26
House Of The Dragon | Зураг авалтын үеийн ХӨГЖИЛТЭЙ 23 зураг
2
2022.10.11
House Of The Dragon | Үзэгчдийн сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн үзэгдэл зохиолд тусгагд...
3
2022.09.14
House Of The Dragon | Их мастерын Ранирад өгсөн ЦАЙ ямар учиртай вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2022.08.25 202.21.104.2

Нэг нийтлэлд нэг нэрийг Раенира Ранира Ренира 3 янзаар бичдэг нь ямар учиртай вэ

0 Хариулах