UBLife Logo
Newsfeed

Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов

Г.Сүрэн
Г.Сүрэн
Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов

Холливудын нэрт жүжигчин, 47 настай Леонардо Ди Каприо саяхан 25 нас хүрсэн найз бүсгүй Камили Морроненоос салж, 25-аас дээш насны бүсгүйчүүдтэй огт болздоггүй нь эргэн дуулиан болсон билээ. Тэр сүүлийн 23 жилийн хугацаанд 18-25 насны 24 бүсгүйтэй болзсон юм.

Тэгвэл Эммигийн шагнал гардуулах ёслолын үеэр Комедиан Кенан Томпсон Эммигийн шагнал хүртсэн хамгийн залуу жүжигчин Зендая руу заагаад "Энэ сард 26 хүрсэнд тань төрсөн өдрийн мэнд хүргэе. Холливудад бол хачирхалтай нас шүү. Ахлах сургуулийн сурагчийн дүрд тоглоход залуухан ч, Леонардо Ди Каприотой болзоход хөгшдөхөөр" гэжээ. 

Энэ үед Зендая нүүрээ даран огт хариу үзүүлээгүй юм. 

Леонардо Ди Каприогийн залуу бүсгүйчүүдтэй болздог талаар дэлхийн тайзнаа ийнхүү хошигносон нь анхны удаа биш. Өмнө нь комедиан Эми Шумер Оскарын тайзнаа "Та дэлхийн уур амьсгалын төлөө их тэмцэж байна шүү. Илүү цэвэрхэн, ногоон дэлхийг найз охиддоо үлдээхийн тулд шүү дээ" гэж хошигносон удаатай. 

Жүжигчин Леонардо Ди Каприо саяхан 27 настай загвар өмсөгч Жижи Хадидтай "уулзаж, танилцаж буй" тухайгаа "People" сайтад дэлгэсэн юм.

Эх сурвалж: Buzzfeed

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
10
1
0
0
1
2
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.