Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг "Евро-2024" тэмцээний сонгон шалгаруулалтад оролцуулахгүй


Өнгөрсөн хоёрдугаар сард Олон улсын хөлбөмбөгийн холбоо болон Европын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх хороо Орос, Украины хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан яаралтай хуралдаж ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг болоод клубүүдийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг түдгэлзүүлээд буй билээ. ОХУ дээрх хоригийг эсэргүүцэн Спортын арбитрын шүүхэд (CAS) хандсан ч VII сард тэдний гомдлыг хэрэгсэхгүй болгосон.

Тус хориглолт одоо ч хүчинтэй хэвээр тул ОХУ-ын шигшээ багийг "Евро-2024" тэмцээний урьдчилсан шатанд оролцуулахгүй хэмээн Европын хөлбөмбөгийн холбооноос мэдэгдлээ. 

ОХУ-ын хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг энэ онд зохиогдох ДАШТ-ий эрхийн төлөөх тоглолтод оролцох боломжгүй болсон бол эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг нь мөн Европын АШТ-ээс хасагдаад буй. Түүнчлэн тус улсын клубүүд энэ улирлын Аваргуудын лиг, Европа лиг, Конференц лигт оролцох эрхээ хасуулсан бөгөөд Европын хөлбөмбөгийн холбоо Оросын эрчим хүчний магнат "Газпром"-той байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ мөн цуцалсан билээ.

Үүгээр зогсохгүй энэ улирлын Аваргуудын лигийн шигшээ тоглолт Санкт-Петербургт явагдахаар товлогдоод байсныг Парист явуулахаар байршлыг өөрчлөөд буй юм.

"Евро-2024" тэмцээний урьдчилсан шатны сугалаа аравдугаар сарын 9-нд Франкфурт хотноо явагдана. Урьдчилсан шатны хэсгийн тоглолтууд ирэх оны III сараас XI сар хүртэлх хугацаанд явагдах бөгөөд харин үлдсэн гурван эрхийн төлөөх плей-оффын тоглолт 2024 оны III сард болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
14 цагийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
14 цагийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
13 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.