Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

“Шинэ үе-Шинэ чадвар”-аас хоцорч болохгүй 5 шалтгаан


Их сургуулиа дүүргэж, боловсон хүчин болсон залуучуудын хувьд ямар чиглэлээр, хэрхэн ажиллаж, карьер босгох вэ гэдэг хэмжээлшгүй чухал нь мэдээж. Амьдралынхаа гуравны нэгийг зориулдаг ажлаасаа үр өгөөж хүртэж, хувь хүн хийгээд мэргэжилтний хувьд өсөж дэвжиж байх нь ажилдаа амжилт гаргах үндэс болдог билээ. Тэгвэл, дээрх асуултуудад хариулт эрж яваа, залуу мэргэжилтнүүдэд ихээхэн ач холбогдолтой нэгэн арга хэмжээ энэ сарын 5, 6-нд буюу ирэх лхагва, пүрэв гарагт “Корпорэйт Конвеншн Центр”-т болох гэж байгааг танилцуулъя. Энэ бол "Шинэ үе-Шинэ чадвар".

Хэн хийж байгаа вэ?

“Шинэ үе-Шинэ чадвар” олон улсын бага хурлыг төслийн удирдлагын мэргэжилтнүүдийн хамгийн том сайн дурын холбоо болох "Project Management Institute" (PMI) жил бүр зохион байгуулдаг. Дэлхий даяар 700 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй энэхүү холбоо нь төслийн менежментийн мэдлэг, туршлагын аварга уурхай юм. PMI-ийн Монгол дахь салбар байгууллага болох "Пи Эм Ай Монголиа Чаптэр" төсөл хөтөлбөрүүдийг удирдан зохион байгуулах үндэсний мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдний ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, төслийн удирдлагын шилдэг аргачлалыг Монголдоо нэвтрүүлэхээр найм дахь жилдээ ажиллаж буй. 

Төслийн менежмент ээ? 

“Би төслийн удирдлагын чиглэлээр мэргэшихгүй. Тийм болохоор надад онц хамааралгүй юм байна” гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Яагаад? Бүтээмж сайжруулах, эрсдэлээс сэргийлэх, нөөцөө үр ашигтай зарцуулах, хийж бүтээснээ олонд таниулах сорилт ямар ч ажил дээр тулгардаг. Аль ч чиглэлээр ажиллахаар шийдсэн бай төсөл хэрэгжүүлэх ур чадвартай байна гэдэг бодсон ажлынхаа ард амжилттай гарна л гэсэн үг юм. 

Юу мэдэж авах вэ? 

Үндэсний болон олон улсын хэмжээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн, туршлагатай менежерүүд ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн дүр зураг, ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх арга барил, бүтээлч, удирдах чадвар зэрэг сэдвээр ярилцана. Товчхондоо, ирээдүйд ямар чадвартай байвал алзахгүй гэдгийг, сонгосон салбар, мэргэжилдээ шилдэг нь байхын "нууц"-ыг мэдэж авах юм. 

Зочид нь хэн бэ?

"Шинэ үе-Шинэ чадвар" бага хуралд чиглэл чиглэлээр амжилттай яваа 40 гаруй мэргэжилтэн уригджээ. Дараах дөрвөн хэлэлцүүлэг бол хоёр өдөр үргэлжлэх энэхүү үйл ажиллагааны ердөө нэгээхэн хэсэг гэдгийг онцолъё. 

-"B Production"-ийн үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер Д.Болд тэргүүтэй зочид оролцох "Бүтээлч ур чадвар" хэлэлцүүлэг 

- “Erxes” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших тэргүүтэй зочид оролцох "Хайбрид ажлын байр" хэлэлцүүлэг

- Zaya аппликэйшнийг бүтээгч, финтек суурьтай аяллын "Hopper" компанийн инженерчлэл хариуцсан менежер А.Амарбаяр тэргүүтэй зочид оролцох "Ирээдүйд хүчирхэгжих ур чадварууд" хэлэлцүүлэг 

- "Sky Service" компанийн гүйцэтгэх захирал, "Алтай холдинг" компанийн төслийн менежер Б.Алтантуяа тэргүүтэй зочид оролцох "Төслийн удирдлагын карьер" хэлэлцүүлэг

Олон улсын супер мэргэжилтнүүд мөн оролцоно. Тухайлбал, “Lambert Consulting Group”-ийн үүсгэн байгуулагч, олон улсын төслийн удирдлагын мэргэшсэн зэрэглэл (PMP) тогтоох стандартыг анхлан боловсруулсан хүмүүсийн нэг Ли Ламберт, АНУ-ын Аляск мужийн Анкорижийн их сургуулийн Төслийн удирдлагын тэнхимийн эрхлэгч, “Hewlett Packard”-д бүтээгдэхүүн загварчлал, инженерчлэлийн чиглэлээр олон жил ажилласан Луэнн Пиккард нар үндсэн илтгэгчээр оролцох аж. 

Хэн очих вэ? 

Оюутан залуус, өнөөдөр идэвхтэй ажиллаж байгаа, маргааш хөдөлмөрийн зах зээлд нэгдэх хэн ч энэ хурлаас хэрэгтэй мэдлэг, мэдээлэл олж авах боломжтой. Үндсэн илтгэл, салбар хуралдаануудад оролцох, чиглэл чиглэлийн тэргүүлэх компанийн удирдлагууд, туршлагатай менежерүүдээс сурч мэдэж, туршлага солилцож, Монголын хөгжлийг түшилцэх залуусын эрч хүчээр цэнэглэгдээрэй. 

Эцэст нь, яаж очих вэ? 

Хөдөлмөрийн зах зээл дээр илүү ирээдүйтэй, чадварлаг тоглогч болох, шинэлэг ур чадвар эзэмших, төслийн удирдлагын талаар илүү ихийг мэдэж авахыг хүсэж байгаа бол эндээс тасалбараа аваарай. Бүртгүүлсэн эхний 50 оюутны тасалбараас 20 хувь хөнгөлөх юм байна лээ шүү. 

Дэлгэрэнгүй мэдээллийг PMI Mongolia Chapter хуудаснаас авах боломжтой. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.