Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ОНЦЛОХ: “Шинэ үе-Шинэ чадвар” олон улсын хурлын зочид


Төслийн удирдлагын мэргэжилтнүүдийн хамгийн том сайн дурын холбоо болох "Project Management Institute" (PMI)-ээс жил бүр зохион байгуулдаг олон улсын хурал ирэх лхагва, пүрэв гарагт “Шинэ үе-Шинэ чадвар” сэдэв дор зохиогдоно. Салбар салбарын манлайлагч 30 гаруй зочноос бид дараах зочдыг онцолж байна. Ирээдүйд эрэлттэй боловсон хүчин байхын тулд ямар ур чадвар эзэмших хэрэгтэйг олж мэдэж, Монголын болоод олон улсын тэргүүлэх компанийн удирдлагууд, туршлагатай менежерүүдээс сурч авч, туршлага солилцох алтан боломж юм шүү. Энэ намрын залуучуудын хамгийн том чуулганд очоорой. 


Дэлхийн томоохон компаниудын нэг "LG"-ээс ажлын гараагаа эхэлсэн, 1000 гаруй ажилчинтай "Монгол шуудан" компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжил хариуцсан захирлаар ажилласан туршлагатай, Ард Кредит ББСБ ХК-ийн гүйцэтгэх Захирал Г.Тэлмэн

“Үргээлэг”, “Lovers”, “Тютю” зэрэг киногоороо олонд танигдсан "Номадиа пикчерс" компанийн продюсер Б.Наранбат

Төрийн соёрхолт, "B Production"-ийн үүсгэн байгуулагч, саяхан дуу бичлэгийн А зэрэглэлийн “440Hz records” студиэ нээсэн продюсер, дуучин, хөгжмийн зохиолч Д.Болд

Хувцас загварын худалдаа, хувь хүний имиж бүрдүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "InnovStyle" компанийг үүсгэн байгуулагч О.Энэрэл

Монголын тэргүүлэх стартапуудын нэг "Lhamour" брэндийг бүтээгч "Natural Essentials" компанийн үүсгэн байгуулагч, Ази, Номхон далайн шилдэг энтрепренеруудын нэгээр нэрлэгдэж байсан Д.Хулан 

АНУ,  Сингапур, Швейцарт удирдах ажил эрхэлсэн, 2012 онд Бразилийн Рио-де-Жанейро хотод болсон НҮБ-ын "Тогтвортой хөгжил" бага хурлын багт ажилласан туршлагатай, Монголын бизнесийн зөвлөл (BCM)-ийн захирал Б.Жавхлан

E-Mongolia, E-Clinic, Mobicom, Upoint, Hellobaby зэргийн, 70 гаруй томоохон вэб, аппликэйшний UX/UI дизайн дээр ажилласан, арвин туршлагатай "Procraft" агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг, гүйцэтгэх захирал Л.Золзаяа 

UNLOCK подкастаараа олонд танигдсан, Токиод төвтэй "Accenture Strategy" компанид бизнесийн зөвлөхөөр ажиллаж байсан, "ТомЁ" сургуулийн үүсгэн байгуулагчдын нэг Ц.Дэлгэрцэцэг 

Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн холбоо (IWFCI)-ны Монгол дахь салбар байгууллагын ТУЗ-ийн дарга, хийлч О.Байгаль

Хөдөлмөрийн зах зээл дээр илүү ирээдүйтэй, чадварлаг тоглогч болох, шинэлэг ур чадвар эзэмших, төслийн удирдлагын талаар илүү ихийг мэдэж авахыг хүсэж байгаа бол эндээс тасалбараа аваарай.  

Дэлгэрэнгүй мэдээллийг PMI Mongolia Chapter хуудаснаас авах боломжтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.19
Монгол хэл бичгийн шалгалтын дүн гарлаа
2
2024.04.10
Бүгд найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон...
3
2024.04.08
АНХААРЛАА хэрхэн буцааж авчрах вэ?
санал болгох
1
Өчигдөр
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн
2
Өчигдөр
Айлын ганц болон том, дунд, бага хүүхдүүдийн 9 ялгаатай чанар
3
2024.04.17
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.