Миссүүдийн ертөнцөд шинэ хос мэндэлжээ. Тодруулбал, Аргентины мисс Мариана Варела болон Пуэрто-Рикогийн мисс Фабиола Валентин нар гэрлэснээ зарлаж, шүтэн бишрэгчдээ алмайруулжээ.
Тэд 2020 онд Тайланд улсад болсон Miss Grand International тэмцээний үеэр танилцсан бөгөөд тухайн үедээ хоёул улсаа төлөөлөн уг тэмцээнд оролцож байжээ. Үзэсгэлэнт миссүүд шилдэг 10-т шалгарч, тэр үеэс хойш дотно нөхөрлөх болжээ. Гэсэн хэдий ч олон нийт тэднийг болзож байгаа гэдгийг огт мэдээгүй байна.
Инстаграмдаа тавьсан мэдээллээс үзвэл тэд өнгөрөгч аравдугаар сарын 28-нд Пуэрто-Рикогийн Сан-Хуан хотод албан ёсоор гэрлэлтээ батлуулжээ.

Miss Grand International 2020 тэмцээнд түрүүлсэн Гана улсын мисс, дуучин Абена Акуаба хос хоёрт баяр хүргэж, аз жаргал хүсчээ.

Эх сурвалж: CNN