Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Ирээдүйдээ итгэдэг хүүхдүүд, урамтай хөдөлмөрлөдөг иргэдийн 20 жилийн түүх


Хорвоод мэндэлсэн цагаасаа ирээдүйд саятан болох нь тодорхой хүүхдүүд гэж хөгжингүй орны баян чинээлэг гэр бүлийн залуу гишүүдийн тухай уншдаг байлаа. Энэ ойлголтыг хуучруулсан 20 жилийн түүх бичигдэж байна. Төрмөгцөө “Ирээдүйн саятан” болсон анхны монгол хүүхдүүд өдгөө 20 нас хүрлээ. Монгол Улсад хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээн 18 насанд хүртэл нь хадгалах, хүүгээс хүү бодох өндөр өгөөжтэй өсгөх “Ирээдүйн саятан” үйлчилгээг нэвтрүүлсэн анхны банк ХасБанк байв. 

Монголчууд хэзээнээсээ эд агуурс, хөрөнгө мөнгийг эрхэм баянд тооцдоггүй ч дорнын хүмүүсийнхээ хувьд үр хүүхдэд заавал зориулбал зохих өвийн тухайд өөрийн гэсэн өвөрмөц ойлголт, уламжлалт соёлтой ард түмэн. Олон зууны турш эцгээс үрд өвлөгдөн бидний цаг үед ирсэн амьдралын утга учир, чин хүсэл гэдэг гүйцэлдүүлэхгүй байж гэмээнэ сэтгэлийн тайван эвдэгддэг эмзэг эд билээ. Тиймээс бид хүүхдүүдийнхээ ирээдүйд зориулан мөнгийг зүй зохист хэмжээгээр хуримтлуулахыг цаг ямагт хичээдэг. Орчин цагт энэ уламжлалыг бодитой, басхүү бийлэгжүү болгож биежүүлсэн “Ирээдүйн саятан” сүүлийн 20 жилд тохиосон эдийн засгийн ээлжгүй хямралын уналтуудын үед олон өрх айлын хүүхдүүдээ хичээх, ирээдүйдээ итгэх, сэтгэлзүйн хувьд бат бөх даван туулах чухал шалтгааны нэг болсоор ирсэн нь юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй.  

ХасБанкны “Ирээдүйн саятан” яагаад хурдан өсдөг вэ гэдгийг мэдье гэвэл хадгаламжийн хүүг нийлмэл хүүгийн аргаар боддог тооцооллыг тогтоогоод аваарай. Хүн төрөлхтний сод хүн Алберт Эйнштэйний тодорхойлон хэлсэнчлэн нийлмэл хүүгийн арга гэдэг нь “Бүх цаг үеийн математикийн нээлтүүд дундаас хамгийн гайхалтай нь” юм. Энгийнээр бид нийлмэл хүүгийн аргыг “хадгаламжийн хүүн дээр хүү бодож нэмэх” гэж хэлж, ойлгож хэвшсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ сард бодогдсон хүүг үндсэн хадгаламжийн дүн дээр нэмээд дараа сард уг нэмэгдсэн дүнгээс хүү бодох замаар үржинэ гэсэн үг. Хэдий чинээ хэмнэж, хурааж, удаан хадгална тэр хэрээр хуримтлуулсан мөнгө хурдтай өсдөг, урт хугацаандаа илүү өгөөжтэй арга гэж эдийн засагчид онцолдог. 

“Ирээдүйн саятан” хадгаламжийг одоогийн байдлаар Монголын таван хүүхэд тутмын нэг буюу 200 мянга шахам хүүхэд эзэмшиж байна. Энэ тооны хүүхдийн ирээдүй хөрөнгө оруулалтаар хэмжигдсэн санхүүгийн суурьтай болсон гэсэн үг. Мөн олон эцэг эхийн хайр халамж, хичээл зүтгэлийг банк найдвартай, өндөр өгөөжтэй хадгалж байна гэсэн үг. Ийм олон хүн өнөөдрийн бэрхшээлээс илүү ирээдүйдээ сэтгэл хангалуун амьдардаг гэсэн үг. Хүүхэд бүрт төрөөс сар болгон 20 мянган төгрөг өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд өрхийн амжиргааг дэмжих зорилгоор 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлээд буй. Энэ мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд зарцуулахаар ХасБанкны ирээдүйн саятны хадгаламжид нь хуримтлуулдаг гэр бүл олон болжээ. Хүүхдийнхээ дансанд сар бүр тогтмол орлого хийх нь танд хүндрэлтэй санагдвал захиалгат гүйлгээг ашиглах боломжтой. Таныг хуримтлалтай болоход тань туслах олон төрлийн үйлчилгээ банкинд байдгийн нэг нь захиалгат гүйлгээ юм. Захиалгат гүйлгээ нь сар бүрийн тогтсон өдөр, тогтмол дүнтэй гүйлгээг таны данснаас өөрийн тань болон бусдын хадгаламж, харилцах, картын данс руу гэрээний дагуу автоматаар хийх үйлчилгээ юм байна.

ХасБанк Монголын ирээдүйг гэрэлтүүлэх боловсрол мэдлэгтэй иргэдийг бэлгэдэн “Ирээдүйн саятан” хадгаламжийнхаа бэлгэдэл дүрээр “Хасхүү”-г бүтээсэн нь өдгөө 20 насны төрсөн өдрөө тэмдэглэв. Хасхүү мэндэлсэн цагаасаа ээж аавынхаа нар болж энэ хорвоод ирж буй энхрий бяцхан үрсэд “Ирээдүйн саятан” дахь анхны хуримтлалыг нь бэлэглэж, хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгохоор сургуулиудаар аялан явж тун завгүй ажилласаар ирсэн билээ. Дэлхийн 40-өөд санхүүгийн байгууллага хүүхэд залууст санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг ээлтэй байгууллагаар шалгарсны нэг нь Монголын ХасБанк. Энэхүү нэр хүндтэй шагнал Монголоос төдийгүй Ази тивээс анх удаа ХасБанкинд ирсэн нь учиртай. Монголын хүүхдүүдэд мөнгөө хуримтлуулахын ашиг тусыг зааж өгч, санхүүгийн боловсролтой иргэдийг бэлдэхэд бодитой нөлөө үзүүлсэн, ашгийн бус нийгэмд хэрэгтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж ХасБанкийг онцолж шалгаруулсан юм. 

Хасхүүтэй нэг өдөр мэндэлж, 20 нас хүрсэн анхны ирээдүйн саятнуудын төлөөлөл зургаан залуугийн төрсөн өдрийг тэмдэглэхээр ХасБанк шийдэж, тус бүр хоёр сая төгрөг бүхий FIFA World cup Visa карт бэлэглэсэн юм. Анхны ирээдүйн саятнуудын нэг нь гадаадад сурахаар одож, нөгөө нь цэргийн албанд мордож эрийн цээнд хүрцгээжээ. Ерөөс анхны ирээдүйн саятнууд аав ээжийнх нь 20 жилийн тэртээ анх төсөөлж мөрөөдсөн гэрэлт ирээдүйтэйгээ хэдийн золгож, зарим цалин орлогтойгоо залган үүнээс хойших ирээдүйгээ бүтээхээр ХасБанктай харилцаж эхэлсэн нь ч бий. Хасхүү ч бас том болсон. 20 жилийн төрсөн өдрөөрөө тэр бэлгэдлийнхээ цар хүрээг тэлж, орчин цагийг илтгэх, илүү олон хүүхдэд ирээдүйн саятан болох боломжийг нээхээр дүр төрхөө шинэчлэв. Шинэчлэгдсэн Хасхүү хүүхэд багачуудад олон олон бэлэгтэй эргэн ирснийг дуулгая. Тухайлбал, 11-р сарын 1-ээс 12-р сарын 1 хүртэл Ирээдүйн саятан хадгаламж нээсэн, хадгаламждаа орлого хийсэн хүүхэд бүрд Хасхүүгийн гарын бэлэг өгөхөөс гадна азтай 5 хүүхдийг шалгаруулж, тус бүр 1 сая төгрөгөөр урамшуулна. 

Хадгаламж эзэмшигчдийн анхаарлыг гойд ихээр татаж буй цоо шинэ нэгэн үйл явдал Монголын банк санхүүгийн ертөнцөд өрнөж байна. Энэ бол системийн таван банк олон нийтэд нээлттэй хувьцаа гаргах үйл явц гэдгийг хүн бүхэн анхаарч байгаа билээ. Энэ тухайд ХасБанкны гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав хэвлэлд ярилцлага өгөхдөө “Ирээдүйн саятан” хадгаламж эзэмшигч хүүхдүүдэд болон тэдний эцэг эхэд хамааралтай сонирхолтой хариулт хэлжээ. “Хүүхдүүдийнхээ нэр дээр хуримтлал үүсгэсэн эцэг эхчүүд энэ хадгаламжаар хүүхдүүдийнхээ өмнөөс хувьцаа авч болох уу” гэсэн асуултад тэрбээр “Ирээдүйн саятан” хадгаламж эзэмшигчид хувьцаа авах боломжит хувилбаруудыг боловсруулж байгаа. Хувьцааг эцэг эхийн нэр дээр худалдах зохицуулалт арай хялбар харагдаад байгаа боловч аль болох хүүхдүүд ирээдүйн хувьцаа эзэмшигч болох зохицуулалтыг бид бодож байна” гэжээ. ХасБанк нээлттэй хувьцаат компани болох үйл явцдаа хүүхэд залуусын ирээдүйд хэрхэн гэрэл тусгахыг олон гэр бүл ажиглаж байгаа болов уу.

Зөвхөн мөнгөн хадгаламж, сар бүр нэмэгдэн үржиж буй хүүгээр хэмжиж боломгүй хүчин зүйл бол ХасБанк ирээдүйдээ итгэдэг, эцэг эхдээ талархдаг хүүхдүүдийг, урам зоригтой хөдөлмөрлөдөг амжилттай иргэдийг дэмжих замаар нийгэмд эерэг нөлөөллийг түгээн дэлгэрүүлсэн 20 жилийн түүх билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Shangrila La Mall-d сүндэрлэсэн мод ямар учиртай вэ?
2
2024.04.24
Их Британийн Гадаад хэргийн яамны сайд Дэвид Камерон: Бидний өмнө олон боломж байна
3
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.