Египет улсын Шарм-эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцод оролцогч талуудын бага хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож буй. Тэрбээр өнөөдөр үг хэлэхдээ Монголд уур амьсгалын өөрчлөлт ихээр нөлөөлж буйг тодотгоод, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг онцоллоо.
Монгол Улс метан хийн ялгаралд онцгойлон анхаарч “Даян дэлхийн метаны амлалт”-д нэгдсэн, Европын Холбооны “Ойн түншлэл” хөтөлбөрт нэгдсэн Азийн анхны улс болсон зэргийг онцолсон юм. "Эх дэлхий бидний гэр орон, эх байгаль бидний оршихуйн үндэс гэдгийг үргэлж санаж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэцгээе" гэснээр Ерөнхийлөгчийн илтгэл өндөрлөв.