UBLife Logo
Newsfeed

Facebook "бодол унших" технологи бүхий старт-ап компанийг худалдаж авлаа

Г.Сүрэн
Г.Сүрэн
Facebook "бодол унших" технологи бүхий старт-ап компанийг худалдаж авлаа

Facebook компани саяхан бугуйвчны тусламжтайгаар мэдрэлийн эсийн мэдээллийг компьютерт шилжүүлэн "бодол унших" технологийг зохион бүтээгээд буй "CTRL-Labs" технологийн гарааны компанийг худалдан авсан нь олныг гайхшируулж байна.

Албан төлөөлөгчийн мэдээлснээр, энэхүү шинэлэг технологийн тусламжтайгаар тус компани VR (виртуал бодит байдал), AR буюу (баяжуулсан виртуал бодит байдал) туршлагуудаа хөгжүүлэх бөгөөд хэрэглээг хялбарчлахад ашиглах гэнэ. 

Хүний мэдрэлийн эсүүд нь гарын булчинд цахилгаан дохио илгээн, тодорхой хөдөлгөөн хийхийг мэдээлдэг байна. Ухаалаг бугуйвч нь тэрхүү дохионы кодыг тайлж, товчоор бодол унших юм. 

"CTRL-Labs" старт-ап компанид өөр бусад олон компани хөрөнгө оруулаад буй дотор Amazon-ий Alexa Fund, Google-ийн GV, Spark Capital зэрэг тэргүүлэгчид багтаж байна. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.