Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Шинэ жил, чухал өдрүүдээ ҮЛГЭРИЙН мэт тэмдэглэх газар: "Tiffin"


Та бүхэндээ яг одоо шинэ жил, баярт өдрүүдээ тэмдэглэх хамгийн хөөрхөн, тухтай газруудын нэгийг сонирхуулах гэж байна. Энэ бол "Tiffin!"

1. Тухтай байршил

Tiffin Comfort Food&Concept Store нь хотын төвд хэрнээ намуухан, "хувийн" мэдрэмж төрүүлсэн байршилд байрлаж байна. Шангри-Ла төвөөс Натур явах замд "Regency Residence"-ийн нэг давхарт энэхүү тухтай, тохилог газар бий. Бүх юмандаа ойр.

2. Шинэ жилийн "өөр" меню

Шинэ жилийн үеэр ямар хоол, уух зүйл байх нь маш чухал байдаг шүү дээ. Тэгвэл Tiffin-ийн меню лав танд таалагдана. Учир нь бусдаас онцгой, сонирхолтой меню бэлдсэн байгаа аж. Жишээ нь "Share-food" эсвэл бүр буффет гэсэн сонголт ч бий.

ЗурагТайлбар




3. Хамгийн тухлаг уур амьсгал

Та яг л гэртээ байгаа мэт маш цэвэрхэн тохь тухтай мэдрэмж авах болно. Ургамал ногоо орчныг маш амьд харагдуулахаас гадна бүх зүйлийн өнгө нэг нэгэндээ ууссан байгаа нь таны онцгой өдрийг маш таатай болгоно. 

ЗурагТайлбар



Дээрээс нь хүүхдүүдэд зориулсан эвент хийхэд ч тохиромжтой. Хүүхдүүдийн шинэ жил хийх, уулзалт зохион байгуулахад өдрийн цагаар гэрэлтэй, маш сайхан уур амьсгалтай харагдах болно. 

4. Маш уян хатан нөхцөл

За хүний л амьдрал болсон хойно бид заримдаа ямар нэгэн дарс, вискиг гаднаас оруулж ирэх шаардлага гардаг шүү дээ. Харин энэхүү газар үүн дээр маш уян хатан. Хэрэв та эндээс нэг дарс авбал өөр нэг шил дарсыг гаднаас оруулж ирэх боломжтой. Ер нь л ярьж хөөрөөд үзэхэд болохгүй зүйл байхгүй дээ. 

5. Хөөрхөн дэлгүүртэй

Жишээ нь та монитадаа бэлэг сонгож амжаагүй байлаа гэж бодъё. Шууд л энд байрлах дэлгүүрээс маш сонирхолтой бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой. Гэнэтхэн дэлгүүр гарах шаардлага тулгарах мөчүүд байдаг шүү дээ. Хаа хол гүйхгүй, яг л үүдэндээ дэлгүүртэй болохоор цаг ч их хэмнэнэ.

6. Catering үйлчилгээ бас бий

Өмнө нь маш олон томоохон байгууллага, компаниудтай хамтран ажиллаж байсан туршлагатай энэхүү газар цайны завсарлага, хүлээн авалт найр наадмын хоол цайг сайхан бэлдээд, мэргэжлийн түвшинд үйлчлэх чадалтай. Маш олон хүний хүлээн авалтыг ч маш мэргэжлийн түвшинд зохион байгуулах учир та холбогдоод үзээрэй.

ЗурагТайлбар




7. Хамгийн сайхан өдрийг тань улам мартагдашгүй болгоно

Үсний найр, хурим, төрсөн өдөр, найр гээд энд та өөрт чухал бүхий л баяр хөөрийг тэмдэглэж болно. Танд зориулан тусгайлан ширээ засаж, хүн бүхний онцлог, хүлээн авалтын уур амьсгалд тааруулан орчноо гоёж чимдэг болохоор та мартагдашгүй дурсамжтай үлдэх нь гарцаагүй.

Хэрэв та шинэ жилийн захиалга, ямар нэгэн онцгой өдрийнхөө захиалгыг өгөхийг хүсвэл 99107653
 утсаар холбогдох эсвэл илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж пэйжээс нь аваарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
21 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.