UBLife Logo
Спорт

Букайо Сака 120 хүүхдийн хагалгааны зардлыг хандивлажээ

Букайо Сака 120 хүүхдийн хагалгааны зардлыг хандивлажээ

"Арсенал" болон Английн шигшээ багийн 21 настай хөлбөмбөгчин Букайо Сака Нигерийн Кано хотын 120 хүүхдийн хагалгааны зардлыг хандивлажээ. Тэрээр "Эдгээр мэс заслын үр дүнд хүүхдүүдийн амьдралыг сайжруулахад хувь нэмрээ оруулах болсондоо аз жаргалтай байна" хэмээн өгүүлсэн аж.

Английн шигшээ баг дэлхийн АШТ-ий эхний тоглолтоо өнөө орой 21:00 цагаас Ирантай хийнэ. Сака "Дэлхийн аваргад тоглох хүүхэд насны мөрөөдөл маань биеллээ!" хэмээн твиттер хуудаснаа жиргэжээ. 

Түүний "Букайо" нэр нь Нигерийн өмнөд хэсгийнхний ярьдаг ёруба хэлнээс гаралтай бөгөөд "аз жаргал нэмнэ" гэсэн утгатай юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.