Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Германыг хожсон тоглолтын дараа Японы хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийг цэвэрлэжээ


Хөлбөмбөгийн ДАШТ-ий ээлжит тоглолтын үеэр Японы шигшээ баг дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы багийг 2:1 харьцаатайгаар буулган авч түүхэн ялалт байгуулаад байна. 

Тэгвэл Японы хөгжөөн дэмжигчид тоглолтын дараа үлдэн бөөнөөрөө Халифа цэнгэлдэхийн хог хаягдлыг түүн цэвэрлэсэн нь олны сэтгэлийг хөдөлгөлөө.

Хөгжөөн дэмжигчид хувцас ороолт, Японыг илтгэх нүүр будалтаар ижилссэн бөгөөд бүгд урьдчилан бэлтгэсэн том уут барин цэнгэлдэхийг тойрон алхаж хаягдсан хуванцар, аяга, шил лааз, бүр хаягдсан их хэмжээний Германы далбааг ч цэвэрлэжээ.

"Цэнхэр самурай" хэмээн танигдсан Японы хөгжөөн дэмжигчид нь тэмцээн дууссаны дараа сойз, хог түүгч хүртэл гарган цэнгэлдэх талбайг нягт нямбай цэвэрлэдгээрээ алдартай юм. Тэд бүр тоглогчдын өрөө, заалыг ч цэвэрлэж, оригами бүтээлээр чимжээ.

Тэднийг өнгөрсөн удаа ОХУ-д болсон сүүлийн дэлхийн аваргын тэмцээний үеэр тоглогчдын өрөөг цэвэрлэсэн байхыг харсан тоглогчид "Баярлалаа" хэмээн бичиг ч үлдээсэн удаатай. 

Эх сурвалж: Vox

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Хаврын улиралд л ойлгох зовлонгууд: "Хавар хайр ирдэггүй, сайр л ирдэг"
2
17 цагийн өмнө
Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин нээгдлээ
3
21 цагийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.