Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Б.Золжаргал: Бахархал дүүрсэн мөчөө баталж ахин мэдрэх сэн


Бүгд л бие биеэ хайрлана. Тэрхүү хайраа мэдрүүлж чадаад сэтгэлээрээ нэгдэж л хамтдаа нэг тийш явна шүү дээ” хэмээн дэлхийн аваргын мөнгөн медальт “Moon dance” хамтлагийн бүжигчин Б.Золжаргал ярилаа. “Moon dance” гэх нэр бүжгийн дэлхийн аваргын танхимд наймантаа цуурайтсан бөгөөд өнөө жил мөнгөн медаль хүртэж, шуугиан дэгдээгээд буй. Дэлхийн аваргаас медаль зүүсэн анхны ази хамтлаг. “Moon dance” гэх нэр өдгөө сонгодог хөгжим аятай дотно, эгшиглэнтэй санагдах болжээ.

Тус хамтлагийн дөрвөн бүжигчин дэлхийн аваргын танхимд наймантаа бүжиглэсний дотор Б.Золжаргал багтана. 

Гэнэ сэрэггүй түүнийг ажиглахад, үргэлжид зөөлхөн инээмсэглэсээр суух агаад ямагт чөлөөтэй эрчмээ хадгалж, эрч хүчээр төөнөх мэт ажээ. Өөдөөс харц цоргин буй энэ охин анх дэлхийн аваргад оролцохдоо 16 настай байсан бөгөөд аав, ээжээрээ итгэмжлэл хийлгээд нисэж байсан гэнэ. 

Дэлхийн аварга зохион байгуулагдсан Бремений заалнаас үзэгчид ой лугаа адил гүн шигүү харагддаг. Анх тайзан дээр гараад тэр зүгт харвал олон мянган толгой л үзэгддэг юм билээ. Харин өөрөө үзэгчдийн суудал руу очоод хамгийн дээд эгнээнээс бүжгийн талбай руу өнгийж харахад тайзан дээрх бүжигчид шоргоолжнууд аятай л үзэгддэг юм” хэмээн тэрээр ярилаа.

Миний хувьд, хувийн амьдралаасаа илүү бэлтгэлээ үргэлж эхэнд нь санаж, зүтгэсээр энэ амжилтад хүрсэн. Бэлтгэлд хамаг цагаа үрдэг болохоор гэрийнхэнтэйгээ ч төдийлөн уулзаж амждаггүй. Утсаар л тухтай ярих завдал олдоно. Би өглөө гэрээсээ гараад шөнө л буцаж ирдэг юм. Цөөн цагийн нойр аваад үүрээр буцаад л ажил руугаа гарна.

“Moon dance” хамтлаг бүжгийн спортын түүхэнд шинэ хуудас нээн, дэлхийн аваргын шигшээ шатанд шалгаран өрсөлдөх болж, улмаар медалийн тааварт ч нэр нь дурдагдах болсон нь саяхны явдал. Энэ бол тухайн спортод өөрсдийн нөөц чадавх төдийгүй сэтгэлгээний онцлог, багийн ажиллагаагаараа хүлээн зөвшөөрөгдөх болсны тодорхой илрэл юм. Харин өнөө жил дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монгол түмний магнайг тэнийлгээд буй.

Би ч суралцаж ханаагүй дээ гэж хааяадаа өөрийгөө дардаг байсан. Одоо харин нүүр бардам шүү. Өөрөөрөө багахан бахархаж байна. Хүсэн мөрөөсөж байсан оргилдоо бага багаар хүрч байгаагаа мэдэрдэг. Харин бидний дараагийн оргил бол медалийн хамтлаг гэдгээ батлах юм”.

Б.Золжаргал Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн бөгөөд дөрвөн настайдаа гэр бүлийн хамт Улаанбаатарт ирж суурьшжээ. “Цэцэрлэгт байхдаа зурагтаар ая явах бүрийд даган бүжиглэдэг байлаа. Ээж намайг найман настайд Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд оруулж, тэр үеэс гавьяат багш Ч.Жаргалсайханы удирдлагад хичээллэж үндсэн сууриа тавьсан. Дугуйланд байх үедээ сэтгэл хөөрлөөрөө л бүжиглэдэг байж. Харин лицей сургуульд ороод бүжигчин гэдэг асар хүнд хөдөлмөр болохыг бие сэтгэлээрээ мэдэрсэн. Бүжиглэхийн тулд толгойгоороо бодож, түүнийгээ биеийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг. Тэгэхээр бүжиг гэдэг ухааны урлаг юм” хэмээн тэрээр өгүүлэв.

Б.Золжаргал дотооддоо Улсын АШТ-д долоон удаа түрүүлсэн амжилттай. Өдгөө СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд тав дахь жилдээ багшилж байна.

Арван наймтайдаа нэг хүүхдэд бүжиг заах гэж оролдоод маш хэцүү байсан болохоор халширчихсан юм шиг байна лээ. “Багш л болохгүй” гэж боддог байв. Бусдад заах дургүй байсан болохоор дагнан бүжиглээд л амьдарна даа гэж бодсон юм. Гэхдээ мэргэжлийн бүжигчний хувьд зайлшгүй ажил хийх, тэр нь үндсэн мэргэжилтэй маань ойр байх шаардлага бий болсон. Ингээд л багшилж эхэлсэн дээ. “Тань шиг л бүжигчин болмоор байна” гээд хүүхдүүд ирэх нь гоё ч “хүнд хөдөлмөр дөө” гэж дотроо бодоод тэднийг үргэлж л инээмсэглэн угтдаг. Ачааллыг нь аажмаар нэмэгдүүлж, сэтгэл зүйг нь мөн дасгах хэрэгтэй шүү дээ. Анх оюутнуудтай ажиллаж эхлэхдээ хоёр, гурван насны л зөрүүтэй байсан. Оюутнууд маань найрсаг, дотноор ярилцаж, асуудалд нээлттэй хандахыг эрмэлздэг. Би ер нь ямар ч үед өөрийнхөөрөө байдаг л даа. Хэдий чинээ шавьдаа сэтгэл гаргана, төдий хэрээр шавиасаа урам авдаг юм” хэмээн Б.Золжаргал ярилаа.

Хамтлагийн 16 гишүүн бүжгийн хөдөлгөөнийг нэг хүн мэт гүйцэтгэх ёстой ч, сэтгэл зүйн хувьд харин харилцан адилгүй байдаг. Хүн болгоны төвлөрөл, бодол, оюун санаа ондоо.

Бэлтгэлтэй үед ачаалал маш их аж. Хамтлагийн нэг гишүүн дутахад л тухайн бэлтгэл үр дүнгүй болох учраас ганц удаа гэж хойш суух эрх хэнд ч олдохгүй.

Бид өдрийн цагаар хувийн ажлаа зохицуулсаар завгүй өнгөрүүлэх тул ихэнхдээ орой бэлтгэл хийдэг. Миний хувьд, хувийн амьдралаасаа илүү бэлтгэлээ үргэлж эхэнд нь санаж, зүтгэсээр энэ амжилтад хүрсэн. Бэлтгэлд хамаг цагаа үрдэг болохоор гэрийнхэнтэйгээ ч төдийлөн уулзаж амждаггүй. Утсаар л тухтай ярих завдал олдоно. Би өглөө гэрээсээ гараад шөнө л буцаж ирдэг юм. Цөөн цагийн нойр аваад үүрээр буцаад л ажил руугаа гарна. Залуу насаа бүхэлд нь наадам цэнгээнээс холуур өнгөрүүлж байна даа” хэмээн өгүүлсэн. Гэхдээ түүнд харамсах шалтгаан үгүй. Учир нь тэр зорьж зүтгэснийхээ захад хэдийн хүрч, дэлхийн аваргаас медаль атгаж амжсан билээ. Гэхдээ ганцаараа биш, хамтлагаараа. Английн хөлбөмбөгийн “Ливерпүүл” клубийн уриа “Чи хэзээ ч ганцаараа алхахгүй” гэсэн өгүүлбэр байдаг. Багийн спортод амжилт гаргасан бүхий л тамирчид хэзээ ч ганцаараа алхаагүй, олон мөртэй байдаг билээ. Гэвч тэдний зорилго, тэмүүлэл үргэлж нэг. “Moon dance” хамтлагийн амжилт ч угтаа баг нэгэн сэтгэлээр зүтгэсний үр дүн юм. 

-Бүжиг гэдэг хязгааргүй эрэлхийллийн үйл явц. Энэхүү эрэлхийллийн туйлын зорилго болох хүний биеийн төгс хөдөлгөөн хаанаас төрнө гэж итгэдэг вэ?

-Хувь хүн сэтгэл доторх төсөөллөө биеийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг. Тухайн хүн хэр сайн бодно, хөдөлгөөн нь төдий чинээ төгс рүү дөхөх болов уу. Угтаа бүжиг гэдэг ухааны урлаг юм.

-Өнөө жилийн дэлхийн АШТ-ий үеэр бүжиглэсэн танай хамтлагийн үзүүлбэрээс эрч хүчтэй, түрэмгий өнгө аяс мэдрэгдсэн. Энэ уур амьсгалыг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Манай бүжиг дэглээч хархираа, усны чимээ, хөөмийн ая аялгууг оруулан “Бид монгол” гэх үндэстний ялгарал мэдрүүлэхийг хичээсэн.  Харин үзүүлбэрээ дөрвөн махбодын хүч сэдвийн хүрээнд зохиомжилж, монгол бий биелгээний элементүүдээс шигтгэн, мөн латин бүжгийн аяс оруулсан юм.

-Финалын шатны үзүүлбэрийн үеэр танай хамтлагийн гишүүн эргэлт хийхдээ тэнцвэрээ алдан, газар тулж байгаа харагдсан. Ер нь тэмцээний эцсийн үр дүнг шийдвэрлэсэн уг үзүүлбэрийнхээ гүйцэтгэлд хэр сэтгэл дүүрэн байгаа вэ?

-Алдааны тухайд, тухайн хүний тэр үеийн сэтгэл зүйн байдлаас болсон байх. Би ч гэсэн бүжиглэхдээ алдаа гаргадаг учраас үүнийг ойлгож байна. Тэр бол техникийн хувьд гүйцэтгэхэд хүнд элемент л дээ. Хамтлагийн 16 гишүүн бүжгийн хөдөлгөөнийг нэг хүн мэт гүйцэтгэх ёстой ч, сэтгэл зүйн хувьд харин харилцан адилгүй байдаг. Хүн болгоны төвлөрөл, бодол, оюун санаа ондоо.

-Ер нь трюк олон эргэхэд толгой эргэх, тэнцвэр алдах үе хэр тохиолддог бол?

-Нэг биеийн байрлалаараа олон эргэсний дараа шууд хөдөлгөөн хийх, эсвэл тухайн байрлалаараа хөдөлгөөнгүй зогсох нь хоорондоо ялгаатай. Анх манай хамтлаг дөрвөн эргэлт хийдэг байв. Өдгөө миний дээд үзүүлэлт нэг удаад 116 эргэлтийг хийгээд байгаа. Угтаа хэд ч эргэж болно л доо, гэхдээ бүжгийн дундуур олон эргэхэд амархан цуцдаг юм. 

-Танай хамтлаг олон улсын тэмцээнд оролцох зардлаа ямар байдлаар шийддэг юм бэ?

-Бүжигчид өөрийнхөө хувийн зардлыг даана. Харин хувцас, бэлтгэлийн заал зэрэг асуудлыг клубээс хариуцдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Олимпын хошой алтан медальт Юи Охаши "Парис-2024" олимпод оролцох эрхээ авлаа
2
3 цагийн өмнө
Ах дүү Абэ нар Анталъяд ялалтын цувралаа үргэлжлүүлэх үү?
3
4 цагийн өмнө
23 настай Сандро Тоналиг 50 удаа бооцоо тавьсан хэрэгт буруутгалаа
санал болгох
1
1 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
21 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
23 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.