Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

ОХУ-ын “Возрождение” компани Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах болов



Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан өчигдөр ОХУ-ын Санкт-Петербург хот дахь нийтийн тээвэр, тохижилтын “Возрождение” компанийн төлөөллүүдтэй уулзаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Тус компани нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хотын даргад уламжилсан юм.

Энэ үеэр Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв /НБСШТ/-өөс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр боловсруулсан “Богино хугацааны төлөвлөлт”-ийг  уулзалтад оролцогчдод танилцуулав. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Монгол Улс болон ОХУ нь найрсаг, харилцаа хамтын ажиллагаатай. Москва хот түгжрэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх туршлагыг сонсож, судалсан. Иймд Улаанбаатар хотод тулгамдаж буй уг асуудалд хамтран ажиллахад нээлттэй” хэмээсэн юм.

“Возрождение” компани нь Улаанбаатар хотын тээврийн загварчлалыг математикт суурилан боловсруулжээ. Гэхдээ  уг загвар бүрэн бэлэн болоогүй тул Улаанбаатар хотын бодит байдалтай уялдуулан цааш боловсруулах зорилгоор нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаа аж.

Уулзалтын төгсгөлд талууд НБСШТ-д суурилан, түгжрэлийг бууруулах загварчлал боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Салхи секундэд 24 метр хүрч ширүүснэ
2
3 өдрийн өмнө
Шуурганаар сураггүй болсон гурван иргэнийг эсэн мэнд олж, 24 иргэнийг аварлаа
3
2023.11.30
Авторын булан: Ерөнхий сайд ба АВЛИГЫН ШҮҮХ
санал болгох
1
5 цагийн өмнө
QUIZ: Та 2023 онд хэр ҮР БҮТЭЭЛТЭЙ байсан бэ?
2
7 цагийн өмнө
Уур амьсгалын өөрчлөлтөд шийдэл өгөх COP28-аас онцлох 5 БАРИМТ
3
Өчигдөр
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай хамгийн том 9 ташаа ойлголт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.