UBLife Logo
Спорт

Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан II шатны тоглолтууд ирэх онд Улаанбаатарт явагдана

Сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан II шатны тоглолтууд ирэх онд Улаанбаатарт явагдана

Монголын сагсан бөмбөгийн холбооноос Азийн АШТ-ий урьдчилсан II шатны тэмцээнийг зохион байгуулах хүсэлтийг Олон улсын сагсан бөмбөгийн холбоо руу илгээгээд байсан билээ.

Харин ФИБА-гаас тус тэмцээнийг 2023 оны 2-р сарын 24-26-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах болсныг өчигдөр албан ёсоор мэдэгдэв.

Дараагийн шатны тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонконг, Сингапурын багууд өрсөлдөж шилдэг дөрвөн баг Азийн аваргын урьдчилсан шатанд тоглох эрх авах юм. 

Энэ сард Монгол Улс анх удаагаа сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан эхний шатны тоглолтуудыг эх орондоо явуулсан билээ. Тус өрсөлдөөнд Монголын шигшээ багаас хэд хэдэн гол тоглогчид оролцоогүй боловч, хэсгийнхээ хоёрдугаар байрт шалгарснаар дараагийн шатанд тоглох эрхээ аваад буй юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.