Ё.Басхүү, Л.Сосорбарам нар Токиогийн их дуулга тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
Энэ сарын 3,4-ний өдрүүдэд Японы нийслэлд зохион байгуулагдсан жүдо бөхийн Токиогийн их дуулга тэмцээнд 59 орны 346 тамирчин зодоглов. Тус тэмцээнд Монгол Улсаас дэлхийн аварга Ц.Цогтбаатар тэргүүтэй 13 жүдоч татамид барилдсан юм.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам БНСУ-ын Жан Сеюныг даралтаар цэвэр ялж, мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд дэлхийн АШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү Германы бөхийг ялснаар хүрэл медаль хүртжээ. Улмаар Монголын шигшээ баг хоёр хүрэл медальтайгаар VII-р байрт жагсаж байна.
Жүдо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн арванхоёрдугаар сарын 20-22-ний өдрүүдэд зохион байгуулагдах “World Masters” билээ. Тус тэмцээнд одоогоор 44 улсын 277 тамирчин зодоглохоор мэдүүлээд байгаа юм. Монголын шигшээ баг мөн тус тэмцээнд оролцох ажээ.
Л.Олзвойбаатар 2022.12.05 202.131.251.149
Яагаад ийм муу болчихвоо? Дүгнэлт хийх хэрэгтэй биш үү?
0 0 Хариулах
Зочин 2022.12.04 192.82.83.115
13 хун яваад 2 нь л медальтай, муу л байна даа, амжилт гэж ярихад арай л юм даа
0 0 Хариулах