Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хүн бүрийн мэдэх 9 төрлийн үзэгч + Та аль нь вэ?


Хүүхэд байхаасаа л бид зурагтаар төрөл бүрийн контент нэвтрүүлэг хүлээн авч, одоо ч урт удаан ажлын өдрийн дараа дуртай нэвтрүүлэг, дуртай сувгаа тааруулахдаа бяцхан амралт, баяр хөөрийг мэдэрдэг. Зурагтын өмнө л харж болох олон төрлийн үзэгч байдгаас та аль нь бол? 

#1 Өглөөний үзэгч 

Өглөөний хөтөлбөр, өглөө л үзэж болох сонирхолтой нэвтрүүлгүүдийг та андахгүй. Өглөө эртлэн босоод өглөөний цоглог хөтөлбөр, цоо шинэхэн мэдээ мэдээлэлтэй өглөөг угтах нь таны хамгийн сайхан амралт. 

#2 Тэсэн ядан хүлээгч

Та дуртай нэврүүлэг контентоо үзэхийн тулд л зурагт авсан гэхэд хилстэхгүй тийм "том" шимтэн үзэгч. Таны хувьд зурагтаар юу гарах, бусад хүмүүс юунд хуйлрах нь чухал бус өөрийнхөө сонголтоор бүхнийг шийдэгч үнэнч үзэгч юм. 

#3 Архаг киноны "мангас" 

Шинэ шилдэг, хуучны сонгодог гээд л бүх төрлийн киног андахгүй архаг кино мангасын хувьд та зурагтын цэсний хаанаас ямар киног "агнаж" болохыг маш сайн мэднэ. Хэдэн цагаас ямар кино аль сувагт гарахыг ч та аль хэдийн цээжилчихсэн байдаг. 

#4 Хөгжмийн суваг хашраагч

Дуу сонсох, өдрийн аль ч цагт сэтгэл санаандаа тохирсон дуу хөгжмөөр өөрийгөө хөглөх дуртай хөгжмийн суваг хашраагч нараас л хамгийн "догь" хөгжмийн нэвтрүүлгүүдийг тандаж болох юм. 

#5 Уйланхай үзэгч 

Кино нэвтрүүлэг, бүр сэтгэл хөдөлгөм реклам сурталчилгаа үзээд ч нулимс дуслуулж мэдэх мэдрэмтгий үзэгч бол та! 

#6 "Сүнслэг" үзэгч

Шөнийн 3 цагт гардаг ховорхон телевизийн нэвтрүүлгийг та л мэднэ. Хүн бүхэн унтаж байхад хааяа нэг үзэгдээд л өнгөрдөг цагийн зөрүүтэй улсуудын гайхалтай контентууд таны урын санд өчнөөн бий нь гайхалтай. 

#7 Гэрийн фитнессчин

Зурагтын өмнө заавал хэвтэж эсвэл суух ёстой гэж үү? Харин та зурагт үзэхдээ ч хөдөлгөөнтэй байж, ядаж л сунгалт хийн чилээгээ гаргадаг хамгийн спортлог үзэгч юм. 

#8 Унтамхай үзэгч

Урт өдрийн төгсгөлд гартаа удирдлага бариад л дуртай контентоо үзэх гээд суудаг ч үнэндээ нэг л мэдэхэд унтчихсан байх болно. 

#9 Сошиал үзэгч

Хайртай хүнтэйгээ, халуун ам бүлээрээ, найз нөхдөөрөө цуглан зурагтаар хөгжөөнтэй, сайхан контент үзэх хамгийн гоё аз жаргал биш гэж үү? 


Зурагт үздэггүй ч төрөл бүрийн сонирхолтой контентуудыг түүвэрлэн үзэх дуртай, эсвэл контент бараг үздэггүй ч зурагтын суваг эргүүлэн үзэх сонирхолтой бол танд Мобинетын VOO үйлчилгээний багц шинэчлэгдсэнийг дуулгахад таатай байна. 

Зөвхөн ТВ болон Контент багцуудыг дангаар нь авах боломжтой боллоо. Мөн аль алийг нь багтаасан Премиум багц ч бий шүү. 

Зураг дээр даран дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 


Хамгийн их уншилттай
1
2023.01.17
QUIZ: Та хэр зэрэг ТОКСИК хүн бэ?
2
2023.01.17
Хятад эмэгтэй бүх эксээ хуримандаа урьж нэг ширээнд суулгажээ
3
Уржигдар
Сон Жун Кигийн эхнэр Британи жүжигчин Кэти Сондерсийн тухай 7 баримт
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
"The Last of Us" цувралыг үзэж буй хүмүүсийн л ойлгох 15 мэдрэмж
2
10 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
3
14 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
санал болгох
1
10 цагийн өмнө
Эмч нарын зөвлөж буй өдрийн турш ус уух 8 энгийн арга
2
14 цагийн өмнө
Майкл Жексоны тухай "Michael" киноны гол дүрийг түүний ҮЕЭЛ ДҮҮ бүтээнэ
3
Уржигдар
"Wednesday"-ийн дүрийг анх бүтээж байсан жүжигчин Лиза Лоринг таалал төгсжээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
8
1
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.